Post

Д.Ганбат Зам Тээврийн Хөгжлийн сайдаар дахин томилогдох уу?

Politik.mn 71 үзсэн0

Энэ оны намар буюу 8 сарын 9-нд Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал Зам, тээврийн хөгжлийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитийн газрын дарга Т.Гомбосүрэнг онц хэрцгийгээр зодон, амь насыг нь хөнөөсөн ноцтой хэрэг гарсан. Үүнтэй холбоотойгоор Зам Тээврийн Хөгжлийн сайд, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад гаргаж, түүний үүргийг Шадар сайд Ө.Энхтүвшин түр орлон гүйцэтгэж байгаа билээ.
УИХ-ын намрын чуулганы хуралдаанаар Ж.Бат-Эрдэнийг Зам Тээврийн Хөгжлийн сайдаас чөлөөлөх эсэхийг эцэслэн шийдэх бөгөөд үүнтэй холбоотойгоор Зам Тээврийн Хөгжлийн дараагийн сайдад хэнийг нэр дэвшүүлэх вэ? гэдэг асуудал МАН-ын удирдлагуудын дунд яригдаад удлаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, УИХ дахь 32-ын бүлгийн хувьд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан нарыг уг албан тушаалд нэр дэвшүүлсэн ч аль аль талдаа дэмжлэг аваагүй. өө татгалзаж буйгаа илэрхийлсэн байна.
Улмаар УИХ дахь МАН-ын “33-ын бүлэг” УИХ-ын гишүүн Я.Содбаатарыг, МАН-ын “32-ын бүлэг” УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхирвааг тус тус Зам Тээврийн Хөгжлийн сайдад нэр дэвшүүлсэн ч ойлголцож чадаагүй юм.
Учир нь УИХ дахь МАН-ын 32-ын бүлгийн хувьд өмнөх сайд Ж.Бат-Эрдэнэ нь манай бүлгийн гишүүн байсан тул дараагийн сайд ч манай бүлгээс л тодрох ёстой гэж үзэж буй бол МАН-ын 33-ын бүлэг Ерөнхий сайд У.Хүрэлсүх л өөрөө багаа бүрдүүлэх ёстой гэсэн байр суурьтай байгаа төдийгүй Д.Хаянхирвааг Ерөнхийлөгч Х.Баттулга дэмжихгүй байсан аж. Тэгвэл сүүлийн үед талууд нэг хүний нэр дээр үндсэндээ санал нэгджээ. Энэ нь 2016-2017 онд Зам Тээврийн Хөгжлийн сайдаар ажиллаж байсан Д.Ганбатыг эргүүлэн сайдад нэр дэвшүүлэхээр болсон явдал гэнэ. Д.Ганбат ч Зам Тээврийн Хөгжлийн сайдаар “эргэн ирэх” сонирхол ихтэй байгаа бөгөөд түүнийг Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий Сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга М.Энхболд нар аль аль нь дэмжиж буй аж.
С.Сарнай

Сэтгэгдэл үлдээх