Other Voices

О.Баасанхүү: Хэнтийчүүд Н.Энхбаярыг сонгоно, тэнд ялна гээд хэн хэлчихсэн юм

Өдрийн сонин 96 үзсэн0

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:


Хэнтийчүүд Н.Энхбаярыг сонгоно, тэнд ялна гээд хэн хэлчихсэн юм. Сонгууль хойшлох талаар яриа гараад эхэллээ. Би хойшлоосой гэж хүсэхгүй байна. МАХН хүчтэй байх ёстой юу, МАХН хүчгүй лидертэй байх ёстой юу.

…Н.Энхбаяр дарга 1996-2000 онд улс төрийн намыг маш зөв гаргаж ирсэн. Тухайн үедээ ялагдсан намыг ялуулсан. 2000-2009 онд төрд жинхэнэ утгаараа ажилласан. Төрийн тэргүүнээсээ буухад нь бүх хүн үзэн ядсан. Тэр үед бид нийлээд “Хулгай хийхгүй байх, ойлгосон байх. Ганц хүнийг хэлмэгдүүлнэ гэж юу байсан юм” гээд хүрээлсэн. 2012 онд парламентад төлөөлөлтэй болсон. Дөрвөн жил солонгосоос, шоронгоос биднийг удирдсан нь үнэн. Энэ хүн Монголын хаан байсан учраас өнөөдөр мөнгө, хуулийн сүлжээ нь байгаа. Би хүнтэй биш, системтэй тэмцэж байна. Би даргын хүүтэй ах дүү шиг, эхнэртэй нь хүүхэд шиг нь байдаг. Даргатайгаа маргааш ч гэсэн кофе ууж болно. Гол нь зарчим байх ёстой. Н.Энхбаяр дарга нэр дэвшээд юу ч хийхгүй байхгүй юу. Цаг л алдана.

Сэтгэгдэл үлдээх

Website Protected by Spam Master