Other Voices

Ямар нэгэн байдлаар хохирол гаргаж ирэх вэ гэдэг дээр АТГ толгойгоо гашилгасан

News.mn 94 үзсэн0

Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ:


Надаас ямар нэгэн байдлаар яаж хохирол гаргаж ирэх үү гэдэгт АТГ толгойгоо гашилгасан. Тэгээд үнэлгээний жижиг компанийн мэргэжлийн бус хүмүүсээр Засгийн газрын тогтоолын дагуу 15 тэрбум төгрөгөөр худалдаж авсан 223 айлын байрыг үнэлүүлсэн. Ингэхдээ зах зээлийн үнэ ханшийн ямар ч судалгаагүй, зурагжилт авагдаагүй, тайлан нь дутуу зөвхөн АТГ-ын тогтоосон даалгаврын дагуу үнэлгээ хийгдсэн. Үнэлгээ хийсэн тухайн компани нь машин тэрэг мөргөлдөхөд үнэлгээ хийдэг ийм л жижиг компани. Тэд 223 айлын орон сууцыг үнэлэхдээ нэг давхрын зургаан айлын байрыг өөр өөр үнээр үнэлсэн байдаг. Уг нь нэг л ижил тоосго, зуурмаг сангаар баригдсан байж таараа шүү дээ. Үүгээр барахгүй 223 айлаар биш 219 айлын байр гэж тоог нь цөөлж 15 тэрбум төгрөгөөс 900 сая гаруй төгрөгийг дутуу үнэлж намайг улсад хохирол учруулсан гэж үзэн яллагдагчаар татсан. Уг нь Ч.Сайханбилэгийн Засгийн газар олонхоороо шийдвэр гаргаж, үүнийг нь дараагийн Засгийн газар болох Ж.Эрдэнэбатын Засгийн газар үргэлжлүүлж, төлбөр тооцоо нь Б.Чойжилсүрэнгийн гарын үсгээр зургдсан ийм л асуудал шүү дээ. Түүнээс биш намайг сайд байхад шилжсэн мөнгө огтхон ч биш. Би тэр 15 тэрбум төгрөгийг үзээ ч үгүй, хараа ч үгүй байгаа биз.

Сэтгэгдэл үлдээх

Website Protected by Spam Master