Other Voices

С.Ганбаатарыг хэн дэд даргаар тавьсан юм, нам ялбал өрмийг нь авч идье л гэж яваа хүн

Өдрийн сонин 85 үзсэн0

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:


С.Ганбаатарыг хэн дэд даргаар тавьсан юм. Тийм юм байхгүй. Нарийн яривал дэд дарга гэдэг ойлголтыг анх БНСУ-д Н.Энхбаяр даргыг байхад нь очоод “Нам хоёр дэд даргатай болбол яасан юм бэ” гэж хэлээд бий болгож байсан.

Манай Ганбаа чинь юм болгоны ард ашиг харж явдаг. МАХН-ын төлөө юу ч хийгээгүй. Намын төлөө ганц удаа өлсөж, жагсаж, хэвлэлийн хурал ч хийж үзээгүй хүн. Нам ялбал өрмийг нь авч идье л гэж яваа хүн. Тэр хүн юу дуртайгаа ярина биз. Ц.Оюунбаатар л дэд дарга. С.Ганбаатар бол дэд дарга биш шүү. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэнээрээ од болно гэвэл Н.Удвал байж болно. Энэ хүн нам хүнд үед гүйж харайж яваад сүүлд нь сайд болсон л доо. Гэтэл С.Ганбаатар эмэгтэй хүнээс долоон доор л байна гэж ойлго.

Сэтгэгдэл үлдээх

Website Protected by Spam Master