Breaking

ХЗБХ-ны ирц хүрсэнгүй

Politik.mn 15 үзсэн0

Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2018.08.22/ 14:00 цагт хуралдах зар тараасан ч, ирц хүрээгүй тул маргааш болтол хойшлууллаа.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “60 тэрбумын бичлэг”-тэй холбоотой асуудлаар нээлттэй сонсгол хийх болон ээлжит бус чуулган зарлахыг УИХ-ын даргаас хүссэн. Түүний байр суурийг УИХ-ын 25 гишүүн дэмжиж гарын үсэг зурсан гэж тэрбээр мэдэгдсэн билээ. Гишүүдийн шаардлагыг УИХ-ын даргын зөвлөлөөр авч хэлэлцээд,, нэн түрүүнд Хууль зүйн байнгын хороогоор оруулах нь зүйтэй гэж шийдсэн. УИХ-ын даргын зөвлөл ийнхүү шийдсэн ч Байнгын хороо хуралдахгүй байсаар сар гаруй хугацаа өнгөрсөн юм. Ингээд өнөөдөр хуралдах гэсэн боловч ирц хүрсэнгүй.

Сэтгэгдэл үлдээх

Website Protected by Spam Master