Other Voices

Ж.Бат-Эрдэнэ гэдэг хүн ажлаа өгнө үү байна уу, надад падгүй

News.mn 97 үзсэн0

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:


Би үргэлж ажлаа хийдэг хүн. Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй. Ж.Бат-Эрдэнэ гэдэг хүн ажлаа өгнө үү байна уу, надад “падгүй”. Тэр хүн насанд хүрсэн, надаас 10 ах хүн. Би өөрөөсөө 10 ах хүний асуудлыг шийдэх гэж гүйхгүй. Ах маань бие даасан хүн. Харин би ажлаа л хийж байна. Өнөөдөр Төрийн ордонд над шиг ажил хийж байгаа гишүүн алга. Би бол тойрог дээрээ ажиллаж байна. Сөрөг хүчний гишүүн, Ардчилсан намын бүлгийн дэд даргын хувьд Засгийн газрыг шахаж шаардаж байна. Цаашид ч шахна, шаардана. Монголын ард түмэнд туслах гэж бид сонгогдсон. Түүнээс монголын ард түмнийг цуслах гэж сонгогдоогүй шүү гэж хэлдэг. Энэ Засгийн газар ажлаа хийх хэрэгтэй. Хулгай луйвартайгаа тэмцэх шаардлагатай. Ядуурал 30 хувьд хүрсэн. Ажилгүйдэл хэрээс хэтэрлээ. Одоо ажлаа хийцгээ.

Сэтгэгдэл үлдээх

Website Protected by Spam Master