Breaking

Трамп: Туркийн эсрэг нэмэлт хориг зарлахад бэлэн

Politik.mn 22 үзсэн1

Өчигдөр АНУ-ын сангийн сайд Стивен Мнучин хэрвээ Америк санваартан Эндрью Брансоныг суллахгүй бол Туркийн эсрэг нэмэлт эдийн засгийн хориг тавихад бэлэн байгаагаа засгийн газрын хуралдаан дээр мэдэгджээ.

Уг хуралдааны үеэр ерөнхийлөгч Дональд Трамп мөн Туркийн талаар хатуу үгсийг хэлсэн байна. Тэр НАТО-гийн холбоотныхоо тухай “Тэд сайн түнш биш гэдгээ бидэнд батлан харууллаа” гэж хэлжээ.

Брансон нь 20 орчим жил Туркэд амьдарч байгаа шашны номлогч бөгөөд Анкарагийн эрх баригчид түүнийг 2016 оны төрийн эргэлт хийх оролдлогод дэмжлэг үзүүлсэн хэргээр саатуулан шалгаж байгаа юм.

Вашингтон түүнийг ямар ч буруугүй хэмээн үзэж, суллуулахаар эрчимтэй ажиллаж байгаа. Гэвч яриа хэлэлцээр үр дүнд хүрээгүй тул өнгөрсөн долоо хоногт Трамп Туркийн ган, хөнгөнцагааны импортын татварыг хоёр дахин өсгөсөн юм.

Үүний хариуд Туркийн засгийн газар мөн хариу арга хэмжээ авч, Америкийн зарим бараа бүтээгдэхүүний импортын татварыг их хэмжээгээр нэмээд байна.

АНУ-ын тал Брансоныг суллуулахын тулд Туркийн иргэнийг Израйлийн шоронгоос суллуулсан гэх мэдээллийг албаны эх сурвалж өгчээ. Солилцооны хүн нь Палестины Хамас зэвсэгт бүлэглэлд тусалж байсан гэж сэжиглэгдсэн Туркийн иргэн эмэгтэй 27 настай Эбру Озкан юм байна.

Гэвч Анкара хариуд нь Брансоныг суллахгүй байгаа нь Трампыг бухимдуулж байгаа ажээ. Тэр өчигдөр хэлэхдээ “Бид тэдний хүнийг суллаж өгсөн боловч манай хүнийг суллахгүй байна. Энэ бол шударга биш хэрэг” гэж танхимын хуралдааны үеэр хэлсэн байна.

Сэтгэгдэл (1)

  1. Хүчирхийлэл дэндвэл хэцүүхэн байдал бий болох байхдаа. Тэмээ туйлаад тэнгэрт гарахгүй гэж монгол ардын сайхан үг байгийг Трампад сануулахсан.

Сэтгэгдэл үлдээх

Website Protected by Spam Master