Budget Observer

Энэ хоёр үйлдвэрчний эвлэлийг эрэн сурвалжилж байна!

Ил тод байдал сан 1,243 үзсэн0

Монгол улс, Улаанбаатар хот. 2013 оны 10 дугаар сарын 27. Монгол Ардын намын 27-р Их хурал дээр МАН-ын гишүүн С.Баяр, Сү.Батбод нар сууж байна. Монгол Ардын намын 27-р Их хурал соёлын төв өргөөнд эхэллээ. Их хурлыг удирдан явуулж буй тус намын гишүүн, хурал зохион байгуулах комиссын дарга Д.Дэмбэрэл хурлын эхэнд энэ удаагийн Их хурлаар хэлэлцэх ерөнхий асуудлууд, хурлын хөтөлбөрийг танилцуулав. Танилцуулснаар, Их хурлаар есөн үндсэн асуудал хэлэлцэх бөгөөд үүнд, МАН-ын дарга Ө.Энхтүвшингийн улстөрийн илтгэл, Мандатын комиссын илтгэл, намын 26-р Их хурлаас хойш хийж гүйцэтгэсэн ажлын тайлан, Хяналтын ерөнхий хорооны тайлан, МАН-ын дүрмийн асуудлаарх салбар хуралдааны мэдээлэл сонсох, Намын дүрэмд өөрчлөлт оруулах тухай салбар хуралдааны мэдээлэл сонсох, Монгол Улсын 2021 он хүртэлх хөгжлийн зорилт, Намын үйл ажиллагааны шинэчлэлийн талаарх дүгнэлт, Зохион байгуулалтын асуудал зэрэг багтжээ. Их хурлаас гол хүлээлт үүсгээд буй зохион байгуулалтын асуудалд Монгол Ардын намын даргыг сонгох тухай, Бага хурлын гишүүдийг сонгох тухай, Хяналтын ерөнхий хорооны гишүүдийг сонгох тухай гэсэн асу

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд багтдаг есөн хүний тав нь тус зөвлөлийн дарга, Хүн амын хөгжил, нийгмийн  хамгааллын сайд С.Эрдэнэ ба түүнтэй ашиг сонирхол дэндүү ойр хүмүүс хэвээрээ өдий хүрчээ. Анх 2012 онд тус зөвлөлийн одоогийн бүрэлдэхүүнийг УИХ-аар хэлэлцэж батлах үеэр ч үүнийг олон хүн хэлж байжээ.

Одоо бүхэл бүтэн гурван жил өнгөрсний дараа сая нэг залруулахаар шийдсэн бололтой УИХ-аар хэлэлцэж эхлэх сураг байна. Харин эхний ээлжинд зөвхөн ажил олгогчдын төлөөлөл болох Ашигт малтмалын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Үүрийнтуяа, “Кассандра Монголиа” компанийн захирал Ж.Батбаяр хоёрыг солих бололтой. Тэдний оронд дараах хүмүүсийн нэрийг дэвшүүлээд байна.

1.М.Оюунчимэг, МҮХАҮТ-ын дарга

2.Б.Осоргарав, “Улаанбаатар аудит корпораци” ХХК-ийн ерөнхий захирал

3.С.Батхүлэг, “Өмгөөлөл SLC” ХХК-ийн гишүүн, өмгөөлөгч

4.Д.Балдангомбо, “Говь транс ложистик” ХХК-ийн Хүний нөөцийн хэлтсийн дарга

5.Д.Шинэбаяр, “Бодь интернэншл” ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал

6.А.Ганпүрэв, “Тайж групп”-ын ерөнхий захирал

7.Д.Ганбаяр, Удирдлагын академийн багш

Эдгээр хүмүүсийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулаагүй учраас дахиж ашиг сонирхлын зөрчил байхгүй гэж найдах л үлдэж байна.

Харин Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлд даатгуулагчдыг төлөөлсөн гурван хүнээс МҮЭ-үүдийн холбооны төлөөллөөс гадна илт ашиг сонирхлын зөрчилтэй нөгөө хоёр этгээдийг солихгүй хэвээр үлдээж байгаа нь ойлгомжгүй хэвээр үлдлээ.

Нэг нь Монголын татвар төлөгчдийн үйлдвэрчний эвлэлийн үндэсний холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ц.Отгонбаяр, нөгөө нь Монголын Чөлөөт үйлдвэрчний эвлэлүүдийн нэгдсэн холбооны тэргүүлэгч гишүүн Д.Дулмаа юм. Хоёулаа УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй урьдын хувь, хувьсгалын ажил албаар холбоотой, Отгонбаяр нь Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, АН-ын дэд даргын сонгуультай бол Дулмаа нь дээр дурдсан Д.Үүрийнтуяагийн туслах байсан, одоо мөн Баянгол  дүүргийн ЗДТГ-ын Эдийн засаг төлөвлөлтийн хэлтсийн даргын ажилтай эрхэм болохыг www.bgd.mn сайтын Засаг даргын Тамгын газрын “Дүүргийн удирдлагууд” хэсгээс харж болно.

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын албаны цахим хуудсанд энэ хүмүүсийн нэрнээс өөр тодорхой танилцуулга алга. Тэгвэл ядахдаа тэр хоёрыг дэвшүүлсэн том нэртэй хоёр холбоо Нийгмийн даатгалын хуулинд заасанчлан “нийт ажилтны дийлэнх олонхийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалсан” байгууллага мөн үү? гэсэн асуулт өөрийн эрхгүй төрж байгаа юм.

Нэрийг нь анзаарна уу, хоёулаа зүгээр нэг холбоо биш байна!

“Монголын татвар төлөгчдийн үйлдвэрчний эвлэлийн үндэсний холбоо” гэхлээр Монгол улсын өнцөг булан бүрт байгаа лав хэдэн зуун мянган татвар төлөгчдийг нэгтгэж эрх ашгийг нь өмгөөлөн тэмцдэг аварга том байгууллага нүдэнд дүрслэгдэж байна. Ийм чухал байгуулагын удирдах зөвлөлд Ц.Отгонбаяраас гадна бусдын төлөө өөрийгөө зориулсан мундаг хүмүүс байх ёстой. Тэд хэн хэн бэ? Хурал чуулганаа байн байн хийдэг, наад зах нь Үндэсний зөвлөлд төлөөллөө дэвшүүлэх гэж бөөн ажил болсон, томилонгуут нь захиа даалгавар өгч, хэр сайн ажиллаж, даатгуулагчдын эрх ашгийг хэрхэн хамгаалан ажиллаж буйг нэг бус удаа сонсч татвар төлөгчиддөө тайлагнасан байж таарна. Харамсалтай нь, хайгаад хайгаад ямар нэгэн мэдээлэл, тодорхой хаяг, утас олдсонгүй. Энэ материалыг бэлтгэж дуусахын өмнөхөн тус  холбооны ерөнхийлөгч С.Чулуунбаатарын сураг дуулдав. Сонирхолтой нь бас Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч ажээ.

Бас нэг зүйл. Саяхан яг энэ байгууллага Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэхэд Татварын Ерөнхий газартай хамтран ажиллагч байгууллагын нэг гэж iltod.mta.mn цахим сайтад бичигджээ. Холбоос дээр дарахад мэдээлэл байхгүй, ТЕГ руу утасдахад бас л мэдэхгүй байлаа. Бас л нийгмийн даатгалын өршөөлийн чиглэлээр ямар нэгэн ажил аваад хийж байна уу?

Нөгөө төлөөлөл болох Д.Дулмааг дэвшүүлсэн Монголын Чөлөөт үйлдвэрчний эвлэлүүдийн нэгдсэн холбооны нэрийг анзаарна уу! Манайд олон чөлөөт үйлдвэрчний эвлэл байдаг, тэдгээрийг нэгтгэсэн аварга том дээвэр байгууллага гэж хэнд ч ойлгогдоно. Тэргүүлэгчид нь Дулмаа шиг ямар мундаг хүмүүс байгаа бол?…

Даанч энэ холбооны  талаар ямар нэгэн мэдээлэл бидэнд олдохгүй байна.

Ингээд даатгуулагчдын гурван төлөөлөл дундаас цаад байгууллага нь ямар ч эргэлзээгүй тодорхой байгаа МҮЭ-үүдийн холбооны Ерөнхийлөгч М.Амгаланбаатарт хандлаа. Уг нь ганц дайчин ганцдахгүй гэгчээр биднийхээ эрх ашгийн төлөө хатуу зогсдог, нийгмийн даатгал төлөгчдийн ирээдүйд авах тэтгэврийн хэдэн төгрөг хэр арвижиж байгааг мэддэг, “тэтгэврийн мөнгөөр Эрдэнэ сайд байшин бариад дууслаа” гэх мэт асуудлаар үгээ зоригтой хэлэх болов уу гэтэл эхнээсээ мэдэхгүй, чадахгүй, үгүй, надад ийм ч эрх мэдэл байхгүй, тийм ч боломж алга хэмээн  гомдол мэдүүлсэн эрхэм байсан тул бидний яриа үр дүнтэй болсонгүй. Юутай ч түүний ярилцлагыг дор сийрүүлэв.

-Та Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд даатгуулагчийг төлөөлсөн гурван төлөөллийн нэг.  Энэ салбарын бусад хоёр хүнийг үйлдвэрчин биш гэж үзэж байгаа учраас танаас энэ асуултыг тавьж байна л даа. Энэ зөвлөлийн гишүүдийг сонгоход Үйлдвэрчний эвлэлийн үндэсний байгууллагын хувьд санал оруулдаг уу?

-Өмнөх үндэсний  зөвлөлүүдийг томилоход манайхаас 3 хүний нэрээ дэвшүүлээд УИХ-ын Нийгмийн бодлого, соёл шинжлэх ухааны байнгын хороо хэлэлцэж батлаад явдаг байсан. Одоогийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг сонгоход бидний дэвшүүлсэн хүмүүсийг бүрэн хүлээж аваагүй, өөр үйлдвэрчний эвлэлээс зарим нэр бүхий хүний нэр орж дэвшүүлснийг  Нийгмийн бодлого, соёл шинжлэх ухааны байнгын хороон дээр хэлэлцэж гишүүдийн олонх нь баталсан.

-Та нөгөө хоёр үйлдвэрчний эвлэлийн тухай мэдэх үү?

-Тухайн үед би энэ талаар нэлээд асуудал тавьж байсан л даа. Яалт ч үгүй Хууль зүйн яаманд бүртгэлтэй, хуулийн этгээдийн бүртгэлтэй  үйлдвэрчний эвлэл байсан. Тэгэхээр бид бусад үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудынхаа эсрэг-эвлэлдэн нэгдэх эрхийг хаах нь өөрөө хууль бус үйлдэл болчих гээд байгаа юм. Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийг уншаарай,  үйлдвэрчний эвлэлүүд тэгш эрхтэй, бие даасан үйл ажиллагаа явуулах ёстой.

-Хэдийгээр тэд хуулийн өмнө Үйлдвэрчний байгууллагын төлөөлөл мөн боловч нийт даатгуулагдын эрх ашгийг хамгаалж, Үндэсний зөвлөлд төлөөлөх чадамжтай юу?

-Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдийг сонгох журамд төлөөлөх  гишүүдээр сонгох байгууллага, хүмүүсийн чадамжийг харгалзан сонгох тухай заалт байдаггүй юм. Тэгэхээр би энэ тухай ярих нь зохимжгүй. УИХ-ын Нийгмийн бодлого, соёл шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд УИХ-ын нэгдсэн чуулганд энэ асуудлыг оруулж эцэслэн шийдэж байгаа. Үндэсний зөвлөлд үйлдвэрчнийг төлөөлсөн 3 гишүүн зохих хууль, журмын хүрээнд даатгуулагчийн төлөөлөл үйл ажиллагаа явуулж байгаа гэж бодож  байна.

-Та тухайн үед өөрөөсөө гадна ямар хоёр хүний нэрийг байнгын хороонд санал болгосон бэ. Одоо Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийг цоо шинээр байгуулах гэж байна. Үүнд бас ямар хүний нэрийг санал болгосон бэ?

-Юутай ч МҮЭ-ийн Холбооноос 3 хүний нэр дэвшүүлсэн. УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцээд баталсан учраас тайлбар хийх нь зохимжгүй, хоцорсон асуудал гэж үзэж байна.

-НДҮЗ-ийн ажил олгогчдыг төлөөлсөн 3 хүний хоёрыг нь өөрчилж, шинээр сонгох гэж байна. Харин үйлдвэрчин, даатгуулагчийн төлөөллийг өөрчлөх тал дээр ямар ажил хийж байна вэ?

-Үйлдвэрчнийг төлөөлж НДҮЗ-д сонгогдсон төлөөлөгчдийн асуудлаар бид нэлээд явсан. Бүр Үндсэн хуулийн цэцэд хүртэл хандах гэж үзсэн. Гэвч Үндсэн хуулийн цэцийн хэлэлцэх асуудлын жагсаалтад энэ тухай байдаггүй юм билээ. Тэгээд энэ байгууллагуудыг судлаад үзэхэд гарцаагүй л хуулийн этгээд, хүчин төгөлдөр бүртгэлтэй үйлдвэрчний эвлэлүүд. Үндэсний зөвлөлийн ажил олгогчийн 3 төлөөллийн хувьд УИХ-ын төвшинд нарийвчлан авч үзэх ёстой. Зөв шийдвэр гаргах ёстой.

-Үндэсний зөвлөлийн хуралдаан аливаа шийдвэр гаргахад үйлдвэрчин тал хүчин мөхөсдөж байв уу, та ийм зүйлтэй тулгарч байв уу?

-Би нөгөө хоёр үйлдвэрчний төлөөллөө ч ингэж саналаа өгөөрэй, тэгээрэй гэж зааж болохгүй шүү дээ. Тэд тус тусдаа нэг хүн, би нэг хүн. Хуулийн хүрээнд төлөөлөөд ажиллаж байна. Хүчин мөхөсдөх тохиолдол юу байхав, зохих ёсоор л одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байна.

-Та болон танай байгууллага Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн зарцуулалтад хяналт тавьж чадаж байна уу. НДС-ийн хөрөнгөөр нэлээд байшин барилга барьж, үрэлгэн байгаа тухай шүүмжлэл УИХ-ын чуулганы танхимд яригдаад авсан?

-Яг процедур нь сангийн хөрөнгөнд Нийгмийн даатгалын ерөнхий газрын дотоод аудитаар аудитлагдсан тайлан ирдэг. Бид тэрнийг хуудас бүрчлэн харах боломж үнэндээ байдаггүй, дээрээс нь Сангийн яам давхар шүүсэн байдаг юм шүү дээ. Тэгээд Үндэсний зөвлөлд ирдэг. Бид танилцаад саналаа хэлээд, уламжилдаг л үүрэгтэй. УИХ-ын нэгдсэн чуулганаар НДС-ийн тухайн жилийн төсвийг баталдаг хуультай.

-Яг одоо 2016 оны Нийгмийн даатгалын сангийн төсвийн төслийг хэлэлцэж байна. Та уг төсвийн төсөлд тухайлбал ямар санал оруулсан гэдгээ хэлж болох уу?

-Би юм харж хэлэхгүй бол одоо шууд хэлэх боломжгүй байна. Эцсийн шийдийг УИХ гаргана шүү дээ. Үндэсний зөвлөл биш. Үндэсний зөвлөлийн гишүүн бүр УИХ-ын гишүүн шиг тойрогтоо мөнгө хуваарилж байгаа мэт нийгмийн даатгалын сангийн тухайн жилийн төсөвт хандах боломжгүй.

Энд ямар нэгэн тайлбар хэрэггүй буй заа.

Сэтгэгдэл үлдээх