Post

Зөвшөөрөлгүй морь дагавал торгоно

Politik.mn 12 үзсэн0

Энэ жилийн наадмаар хурдан морь дагадаг автомашинуудыг болиулах шийдвэрийг Хурдан морины комисс гаргажээ. Хэрэв зөвшөөрөлгүйгээр морь дагавал торгох зэрэг арга хэмжээ авах аж. Зайлшгүй шаардлагатай 12-13 автомашин дагах юм байна. Мөн эмнэлгийн автомашиныг өртөө хэлбэрээр байршуулах аж. Байгалийн гарц, тухайн жилийн наадмын өнгөнөөс хамаарч хурдан морь уралдах зайг тодорхойлдог. Энэ жилийн хувьд,

-СОЁОЛОН, АЗАРГА – 23 КМ

-ИХ НАС – 25 КМ

-ХЯЗААЛАН -17 КМ

-ШҮДЛЭН 14 КМ

-ДААГА – 12 КМ зайд тус тус уралдах юм. Харин хурдан морины үүлдэр байдал, сэрвээний өндөр зэргийг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас гарсан ажлын хэсэг хариуцаж ажиллахаар болжээ.

Сэтгэгдэл үлдээх