Breaking

Н.Энхбаярыг МАХН-ын даргаар улираан сонголоо

Politik.mn 16 үзсэн0

МАХН-ын ээлжит  бус Их чуулган үргэлжилж байна.  Их чуулганд 1014 төлөөлөгч оролцлоо.  Хуралдааны явцад нийт төлөөлөгчдийн 99.9 хувийн саналаар Н.Энхбаярыг МАХН-ын даргаар улираан сонгосон юм. Тэрээр Их чуулганы үеэр тавьсан улс төрийн илтгэлдээ “МАХН бол ард түмний нам. Тиймээс та бүхэнд хандаж нэг уриалгыг хэлмээр байна. Дарга ангийг доош нь суулгаж, ард түмнээ дээш нь суулгая. МАХН бол бүтэн нэртэй нам. Бид хувьсгал гэдэг үгнээс айдаггүй. Яагаад гэвэл хувьсгал гэдэг үгэнд дандаа шинэчлэл гэсэн үг давхар агуулагдаж явдаг. Хувьсгалыг заавал буу шийдмээр хийдэггүй. Хувьсгалыг оюун ухаанаараа хийж болно. Зүтгэлээрээ, итгэлээрээ хувьсгалыг хийж болно. Хувьсгалыг мартсан, хувьсгалыг хаясан, хувьсгалаас айсан хүмүүсийн ам , ажил хоёр нь зөрдөг юм аа. Тиймээс бид хувьсгал гэдэг үгнээс айхгүй байна. Бид бас бүтэн нэрнээсээ айхгүй байна. Бидний зүгээс өнөөгийн нийгмийн гаж тогтолцоог бий болгосон өнөөгийн үндсэн хуулийг Дээд хуулиар солих нь зүйтэй хэмээн үзэж байна” гэсэн юм.

Сэтгэгдэл үлдээх