Post

Спортын салбарын сайд ДАШТ-д “Ливерпуль”-ийг дэмжиж байна

Politik.mn 79 үзсэн0

Манай нийгэмд, тодруулбал сошиалд ямар ч дуулиан сенсаци дэгдсэн байсан ч УИХ-ын эмэгтэй гишүүд, сайд нар оролцохгүй, нэр холбогдохгүй байна гэж үгүй болсон. Хамгийн сүүлийн жишээ нь ДАШТ-ийн дуулианаар нэр холбогдож, сошиалаар шүүмжлүүлж байгаа БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа боллоо. Тэрээр ДАШТ-ий нээлтийн тоглолтыг дамжуулах асарт хүрэлцэн ирээд олон нийт, телевизийн дэлгэцийн өмнө “ДАШТ-д Орос болон Ливерпулийг дэмжиж” байгаа тухайгаа зарлажээ. Тэр дороо л сошиал даяар энэ тухай шуурч “Энэ сайдад Ливерпуль гэдэг улс байдаггүйг хэн нэгэн нь хэлээд өгөөч” хэмээн тарж эхэлжээ.  Спортын салбарын сайдаасаа тамирчид нь ихэд ичсэн болов уу даа.

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Website Protected by Spam Master