Post

“60 тэрбумынхан” Яармагт хотын захиргаа барих 60 тэрбумыг тендергүйгээр зооглочихов уу, яав?

Politik.mn 81 үзсэн7

Б.Хурцболд

Хотын захиргааг Яармаг руу нүүлгэж замын түгжрэл сэлтийг арилгана гэж сүүлийн хоёр жилийн турш ярьж байна. Хотын дарга Су.Батболд хоёр сарын өмнө ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарт “…2019 оны долоодугаар сард Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд Яармаг дахь шинэ байрандаа нүүж очих төлөвлөгөөтэй ажиллаж байна. Яармаг орчим Улаанбаатар хотын шинэ төв болно. Төвлөрлийг сааруулж, дагуул хот бий болоход Хотын захиргаа нь түрүүлж нүүдэг жишиг олон улсад байдаг” гэж байсан юм.

Хотын дарга Су.Батболд ингэж цаг хугацаатай, итгэлтэй ярьсан ажил нь хэр зэрэг явж байгааг судлан, сурвалжлав.

Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас энэ жил Улаанбаатар хотын төвлөлрлийг сааруулах ажлын хүрээнд хотын баруун өмнөд бүсэд Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг шилжүүлэх судалгаа хийжээ. Ингэхийн тулд Лондон, Хонг Конг, Сөүл хотын туршлагыг явж судалсан гэнэ. Нийт газрын хэмжээ нь 5.0 га байхаар төлөвлөжээ. Үүнээс барилгажих талбай нь 0.9 га аж. Тэр талбай дээрээ НИТХ, Хурлдын танхим, ЗДТГ болоод Захирагчийн ажлын алба, Харьяа агентлагууд, Авто зогсоол, спорт танхим, Үзэсгэлэнгийн танхим, Үйлчилгээний нэгдсэн тав гэсэн долоон төрлийн барилгатай цогцолбор болох учиртай юм байна.

Олон нийтийн мэдэж болох албаны мэдээлэл нэг иймэрхүү байгаа юм. Харин хэн, хэзээ барьж байгуулаад 2019 оны долдугаар сар гэхэд Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд Яармаг руу нүүж, Улаанбаатарын түгжрэл огцом буурах вэ гэдгийг хэлэх хүн алга.

Тиймээс зурагт тэмдэглэсэн байршилд нь явж очлоо. Хан-Уул дүүүргийн VI хорооны нутаг, “Мөнххада” компанийн харалдаа, замынх нь урд тулгаад нимгэн саарал төмөр болон сараалжин хашаа барьжээ.

Тэнд газар шорооны ажил хэдийнэ эхэлжээ. Нийслэлийн төр, захиргааны цогцолборыг “Тэмп Ланд” зэрэг нэр бүхийн 2-3 компани барихаар ажилдаа орсон байна. Асар том байгууламжийн “хундаам”-ыг цутгаад эхэлжээ.

Гэхдээ биднийг очиход ажил явагдаагүй байлаа. Хэдэн га-гаар хэмжигдэх том хашаанд хоёр гэр байна. Нэг нь цогцолбор барих компанийн оффис болох гэр гэнэ. Харин харуулын “шовгор” эзэнтэй, эрээн хувцастай хүн байв. Тэр хүн харуул хамгаалалтын ажилтан гэнэ. Лав л сүүлийн долоо хоногт цогцолбор барих компанийн хүмүүс үзэгдээгүй гэж байв. Уг нь компанийнхан ажлаа аль дөрөвдүгээр сараас тун чиг эрчимтэй эхлүүснээ ойрны хэд хоногт яагаад ч юм, түр зогсоогоод байгаа ажээ.

Газар дээр нь байдал нэг иймэрхүү. Өчигдөр /2018.5.27./-ийн байдлаар тэнд харуул, ачаа хүргэж ирсэн “ПОРТЕР” машины жолооч хоёроос өөр хүн харагдсангүй.

Харин энэ Хотын шинэ төвийн асуудал Хотын захиргаа, бас Төрийн ордон, МАН-ын байр хавиар яригдаад эхэлсэн бололтой юм. Яармагт Хотын захиргааг шилжүүлэн барих ажилд  60 тэрбум төгрөг төсөвлөжээ. Гэтэл чив чимээгүй байснаа хавар, дөрөвдүгээр сараас барилгын ажил нь эхэлж, хотын захиргааныхан байтугай МАН-ынхныг өөрсдийг нь гайхуулаад байгаа гэнэ.

Хамгийн гол нь тэр ажлыг “Тэмп Ланд” зэрэг компаниуд ямар тендерт хэзээ ороод 60 тэрбумын ажлыг хийх эрх авчихав гэдэг нь тодорхойгүй байгаа юм байна.

Яг үнэндээ “Тэмп Ланд” гэдэг компани нь 2008 онд Арцатын аманд эзэмшиж байсан газраа ашиглаагүй учраас цуцлуулж байсан гэхээс өөр нэр, түүхгүй юм байна. Тиймээс энэ компанийн угшил гарал, цаад эзэд нь хэн бэ гэдгийг судлахад гэмгүй нь бололтой.

Ер нь бол Хотын захиргааны Яармаг дахь шинэ барилгуудыг ямар компани барих вэ гэдэг энэ ажлыг зохион байгуулж байгаа хүмүүст сонин биш ч байж болохоор байж магадгүй нь.

Учир нь энэ ажлын хуваарилалтыг ХХААХҮ-ийн сайд байсан, өнөөх Т.Бадамжунай, одоогийн Хотын дарга Су.Батболд нар хийж, гүйцэтгэлд нь Кёкүшюзан Д.Батбаяр оролцож байгаа гэх мэдээлэл байгаа юм. Мэдээж энэ нь хар дээр цагаанаар бичсэн баттай ноттой, “цаастай” мэдээлэл биш. Гэхдээ энэ тухай Төрийн ордон, Тусгаар тогтнолын ордноор нэг ярьж байна.

Өчигдрийн байдлаар Яармагт браилгын ажил зогсчихоод байгаа нь учиртай гэж байна. Ирэх сарын 7-нд МАН-ын Бага хурал болно. Тэр хурлаар Нийслэлийн намын даргыг сонгоно. Сонгуульд Су.Батболд өрсөлдөж байгаа. Тэгэхээр иймэрхүү асуудал дэгдэж болохгүй.

Гэхдээ үүнийг хүлээвэл барилгын ажлын нэлээдийг явуулах хугацаа алдчих гээд байгаа аж. Тиймээс “..Яармагт Хотын шинэ төв, тарийн захиргааны байгууллагуудын барилгыг барих ажлыг хийх компанийг заавал тендер явуулахгүйгээр “шалгаруулж” болно” гэсэн зөвшөөрлийн бичгийг нэр бүхий хуулийн байгууллагаас гаргуулахаар шахалт үзүүлээд эхэлсэн тухай мэдээлэл бас байна.

Хэний компани ямар ажил хийх нь хэнд ч хамаагүй. Гэхдээ энэ удаад хардаад ч болов ярихаас өөр аргагүй. 60 тэрбум төгрөгийн төсөвтэй барилгын ажил шүү дээ.

Монгол Улсад барилгын том, топ компаниуд зөндөө бий. Харамсалтай нь энэ ажилд нэг нь ч “сонгогдоогүй” нь анхаарал татаж байгаа юм.

Хэрвээ дээрх мэдээллүүд үнэн байгаад 60 тэрбумын ажлыг тендергүйгээр явуулж эхэлсэн нь үнэн бол том асуудал үүсч таарна.

Мөн улс төрийн агуулгаараа “60 тэрбумынхан” хэмээх бүлэглэлд багтдаг хүмүүс энэхүү 60 тэрбумын ажилд хутгалдаж байгаа нь ноцтой юм. Тэр утгаар нь харвал 60 тэрбумынхан буюу Хотын фракц одоо ч бодитоор оршин тогтнож, Су.Батболд тэдний үр хөврөлийн хувьд үйл ажиллагаагаа явуулсаар л байна гэж харж болох юм.

Эх сурвалж:Улс төрийн тойм сонин, 24tsag.mn

Сэтгэгдэл (7)

  1. I抎 need to test with you here. Which is not something I normally do! I take pleasure in reading a post that may make folks think. Also, thanks for allowing me to remark!

  2. I happen to be commenting to make you know what a wonderful discovery our daughter encountered going through your web page. She came to find such a lot of things, which included what it’s like to possess a great teaching heart to let many people effortlessly comprehend specified very confusing topics. You truly surpassed my desires. I appreciate you for supplying those effective, trustworthy, edifying and also easy thoughts on that topic to Julie.
    pure boost http://www.adidas-pureboost.us.com

  3. Needed to send you a very small note to finally thank you so much again just for the spectacular knowledge you have documented on this site. It was certainly shockingly open-handed with you in giving extensively what a lot of folks would’ve made available as an e book in making some dough for their own end, certainly now that you could possibly have done it in the event you considered necessary. These inspiring ideas additionally worked to provide a great way to be aware that some people have the same eagerness the same as my very own to see way more with regards to this matter. I’m sure there are some more pleasurable occasions up front for those who view your blog.
    longchamp outlet http://www.longchamphandbagsoutlets.com

  4. Thanks a lot for providing individuals with remarkably remarkable chance to read articles and blog posts from this blog. It’s usually so enjoyable plus full of amusement for me personally and my office co-workers to search your website at the very least three times every week to find out the fresh guides you have got. And definitely, I’m also actually happy concerning the terrific guidelines you serve. Certain 2 ideas on this page are particularly the most suitable I have ever had.
    cheap oakley sunglasses http://www.cheapoakley-sunglasses.us.org

  5. I not to mention my buddies have been checking out the nice ideas found on your web blog and immediately I had a horrible suspicion I had not expressed respect to the web blog owner for those tips. All the men came so happy to read through all of them and have in truth been loving these things. Appreciation for getting well thoughtful and then for opting for this form of fine ideas most people are really wanting to be aware of. My personal honest apologies for not expressing gratitude to you earlier.
    nmd http://www.adidasnmds.com

  6. I would like to show my love for your generosity for those people who must have guidance on this particular question. Your special dedication to getting the solution around ended up being definitely interesting and have made ladies much like me to arrive at their objectives. Your invaluable useful information can mean a whole lot a person like me and somewhat more to my fellow workers. Thanks a ton; from each one of us.
    nmd http://youl.ink/nmds

  7. My wife and i ended up being very more than happy that Louis managed to round up his investigation from your precious recommendations he grabbed through your web site. It is now and again perplexing just to happen to be giving away helpful tips which often the rest could have been trying to sell. And we also do understand we now have the writer to be grateful to because of that. The specific illustrations you have made, the simple web site navigation, the relationships you make it possible to engender – it’s got mostly awesome, and it’s assisting our son and the family reckon that the idea is brilliant, which is highly essential. Many thanks for the whole lot!
    yeezy shoes http://www.yeezy-shoes.org.uk

Сэтгэгдэл үлдээх