Budget Observer

Уралдаанд шалгарсныг шагнана, шалгаруулсныг бас шагнана

Ил тод байдал сан 774 үзсэн2

Өнгөрсөн тавдугаар сард зарласан нийслэлийн “Шилдэг хороо” болзолт уралдааны дүн гарч шалгарсан 20 хороо тус бүрийн дарга, зохион байгуулагч, нийгмийн ажилтанд 10 сая төгрөгийн шагнал олгожээ. Нийтдээ 200 сая төгрөг. Ингээд зогссонгүй. Уралдааныг зохион байгуулж дүгнэсэн ажлын хэсгийг бас шагнав. Тухайлбал, болзолт уралдааны эхний 6 байрт шалгарсан 6 дүүргийн ажлын хэсэгт тус тус 7,5-1,2 сая төгрөгөөр бас давхар шагнах шийдвэрийг хотын дарга үзэглэсэн байх юм.

Сонин юм болох нь ээ. Төрийн албан хаагчдыг бусдаас дутахгүйгээр цалинжуулна, ажлаа явуулах өрөө тасалгаа, техник хэрэгслээр хангана, зардлыг даана, сургалт, томилолтонд явуулна, тэтгэвэрт гарахад нь 36 сарын мөнгө өгнө. Гэтэл сайн ажиллаарай гээд уралдаан зарлаж шалгаруулаад шагнана, араас нь шалгаруулсан хүмүүсийг бас шагнана. Тэд бас л цалин авдаг төрийн албан хаагчид билээ. Одоо энэ хүмүүсийг шагнасан Засаг дарга Э.Бат-Үүлийг шагнах л үлдэж байна.

Уралдаанд шалгарсныг шагнана, шалгаруулсныг бас шагнана1(1)Уралдаанд шалгарсныг шагнана, шалгаруулсныг бас шагнана2

Сэтгэгдэл (2)

  1. Very informative article post. Will read on…

    http://wheretoget.it/buysellempire

Сэтгэгдэл үлдээх