Post

Дүүргүүдийг татан буулгая

Politik.mn 125 үзсэн4

Монголын сэтгүүл зүйн нэрт төлөөлөгч, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Дашрэнцэн агсны нэлээн хэдэн жилийн өмнө бичиж байсан нийтлэлийг уншигчдадаа эргэн сануулж байна. … Хотын дарга газар олгоно. Дүүргийн дарга газар олгоно. Хотын  дүүргийн татвар, цагдаа, мэргэжлийн хяналтын алба, соёлын газар хүртэл бүгд л давхардана.


Улс орны удирдагчид нь Орост долигнох, Орост нялагнахаараа уралдацгааж байсан социализм байгуулах үед одоогийн нийслэл хотын маань Дүүргүүд байгуулагдсан  тухай инээдтэй шийдвэр байх юм. Орос эхнэртэй хотын дарга  нөхөр Москвад айлчлаад нэг зүйл харж иржээ. Москва хот /районтой/ Дүүрэгтэй байдаг юм байна. Районуудаа Ленины район, Ажилчны район гэж улс төрийн нэр өгдөг юм байна. Хойтон жил Москва хотын намын дарга нар айлчилж ирнэ. Энэ том айлчлал болход бэлтгэж “Район”-ууд байгуулах хэрэгтэй гэж  дээш нь бичжээ. Тэгээд л Ленины гэж нэрлэсэн районыг Сүхбаатарын район гэхчилэн, тэр даргад зориулан Найрамдлын район, Октябрийн район, Ажилчны район гэж нэр өгөөд л өнөөдрийн нийслэлийн засаг захиргааны нэгж дүүрэг мэндэлжээ. Тэр цагаас хойш дүүргүүд томроод байв. Дүүргүүд намтай болов. Дүүргүүд том том даргатай болов. Дүүргүүд  бүх төрлийн хэлтсүүдтэй болоод одоо нийслэл хотоо, татвар төлөгчидтэй нь барьж идэтлээ томорч нийслэлийн төсөв, хөрөнгө оруулалт, бүх тендер, хотын мэрийн эрх мэдлийг хүртэл  булаацалдсан засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж болж төсөв цөлмөх мангас болсон түүх ингэж эхэлсэн байна. Үндсэн хууль батлахад ч гэсэн баахан сум нэгдэл, дүүргийн дарга нар нөгөө улс төрийн шийдвэр дүүргээ оруулаад баталчихжээ. Москва хот хэдэн сая хүнтэй  билээ. Улаанбаатар хэдэн сая хүнтэй хот билээ. Хот дүүрэг хоёрын албан тушаалын давхардал гэдэг ёстой нэг тоймоо алдсан юм. Хотын дарга газар олгоно. Дүүргийн дарга газар олгоно. Хотын  дүүргийн татвар, цагдаа, мэргэжлийн хяналтын алба, соёлын газар хүртэл бүгд л давхардана. 250 000 хүнтэй Баянзүрх дүүрэг гэж байхад, 3000 хүнтэй Багахангай дүүрэг байна. Нөгөө дүүрэг байгуулах үеийн том дарга нар маань дүүрэг гэдэг ердөө мэдээлэл зохион байгуулах, газрын зураг хотын танилцуулга төдий хийдэг бодлогын газар гэдгийг мэддэггүй байж л дээ.  Муж гэдэг засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжтэй хольчихсон юм  байна билээ гэж  тухайн үед Москвад айлчлалд багтаж явсан  өвгөн мэргэжилтэн одоо шоолж сууна. Дүүрэг гэдэг огт хэрэггүй засаг захиргааны нэгж инээдэм биш яг ханиад  болоод байна. Өнөөдөр хот ч, дүүрэгч ч,  хороо ч иргэдээсээ холдоод төрийн үйлчилгээг үзүүлж чадахаа  больжээ.

Хожуу ч гэлээ Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал олж харсан нь сайшаалтай юм.  Улс төржүүлэхгүй бол хотын хурлын нэг мэргэн шийдвэр   энэ оноос эхлэн 1060 гаран хэсгийн даргыг цалингүй урамшууллаар явуулах болов. Хэсгийн дарга болон түүний багийг 108 мянган төгрөгийн урамшууллаар биш дор хаяж төрийн албан хаагчийн цалинд оруулах, иргэд, хороо хэсэг дээрээ очоод л бүх асуудлаа шийдүүлж байвал иргэдэд хотын дарга УИХ-ын гишүүд шиг хэрэггүй зүйл байхгүй болно биз дээ. Ямар ч улс орон засаг захиргааны нэгжийг  хэдэн хүн ам өрхөд хүрч үйлчилж чадах тооцоогоор байгуулдаг. Оросууд Монголыг эрхэндээ оруулж аваад л бүүр 1924 оноос 20 өрхийг нэг баг, 5-8 багийг нэг сум болгон түүхий эд цуглуулахаар зохион байгуулсан байдаг юм.

Харин хот суурин газрын хувьд Хороо, Хорин гэсэн уламжлалт нэгж байсныг “Дүүрэг” гэж байгуулаад тэр “Дүүрэг” нь Үндсэн хуулинд “Сум”-тай дүйцнэ гээд л  Үндсэн хуулийн будлиан тарьчихаад байна. Үнэхээр иргэндээ үйлчилдэг, тэдэнд хүрдэг үйлчилгээтэй засаглалын нэгжтэй болъё гэвэл дүүргийн төсөв хөрөнгө эрх дархыг хороо хэсэг руу шилжүүлэх хэрэгтэй байна. Энэ бол бодлогын хувьд “Дүүрэг” гэдэг нэгжийг авч хаях татан буулгах явдалд нэг ч гэсэн алхам ойртоно гэсэн үг. Яваандаа Хэсэг  Баг, Сум, Хороо, Аймаг, Хот гэсэн ойролцоо засаг захиргаа, нутаг дэвсгэрийн  нэгжтэй болно гэсэн үг. Засаг захиргааны нэгжийг зоригтой өөрчлөхгүйгээр, сонгуулийн системийг жалгын депутатын сонирхлоос гаргаж пропорциональ руу явуулахгүйгээр улс орны хөгжлийг харж чадаж байгаа судлаач, улс төрчид байсаар байгаад гайхаад баршгүй. Ардчилсан хувьсгал хорин жилийн түүхэндээ нэг л зүйлийг огтоос хийж чадаагүй. Энэ бол засаг захиргааны нэгжийн бүтэц. Манжийн төрийн үед энэ өөрчлөлтийг хийж чадсан. Дараа нь Оросууд эзэлж аваад социализм байгуулах бүтцээ тулгасан. Аливаа хувьсгал бүгд л засаг захиргааны нэгжийн өөрчлөлтөөс эхэлдэг. Харин тэр социализмын үеийн бүтцийг район гэдэг үгийг дүүрэг гэж орчуулж монголчлоод зах зээлийн эдийн засгийн бодлогыг явуулж  хүн бүрт төрийн үйлчилгээг хүргэнэ гэвэл түүн шиг худлаа юм байхгүй. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчлэл гээд нэг хууль УИХ дээр байна аа. Ямар хууль төрөх юм бол гээд уншиж үзлээ. Ёстой нэг гурилдчихжээ. Нийслэлийн хилийн цэсийг ядахдаа 100 км болгож чадсангүй. Хотын мэрийн эрх хэмжээг шадар сайдын хэмжээнд аваачсангүй тэгсэн мөртлөө олон хуудас байгааг нь ээ. Муу хуулиар оромдсоноос огт хуульгүй явсан нь арай дээр баймаар. Эрхэм гишүүд минь баяр наадмын үеэр битгий л баталчихаасай. Ядахдаа Дүүргүүдийг татан буулгаад хөрөнгө санхүү эрх мэдэл хяналт үйлчилгээний бүх эрхийг хороо, хэсэг дээр төвлөрүүлбэл мөн ч олон иргэд баярлаж хог шорооноосоо салахсан. Ингэж дуугарсан нам, нэр дэвшигчийн төлөө бол нийслэлийн иргэд хоёр гараа зэрэг өргөнө. Тийм үү.

Сэтгэгдэл (4)

  1. I truly wanted to compose a brief remark in order to thank you for some of the marvelous information you are placing at this website. My time consuming internet research has finally been paid with useful concept to go over with my friends and classmates. I ‘d say that we readers actually are extremely endowed to be in a fabulous site with very many outstanding people with very helpful ideas. I feel extremely happy to have seen your webpages and look forward to some more cool times reading here. Thanks a lot once again for a lot of things.
    adidas nmd http://www.adidas-nmds.us.com

  2. I have to show my gratitude for your kind-heartedness for women who really want guidance on in this matter. Your very own commitment to getting the message along had been really invaluable and have in most cases enabled men and women just like me to get to their targets. Your own warm and friendly information signifies a lot to me and somewhat more to my fellow workers. With thanks; from everyone of us.
    cheap nfl jerseys china http://www.nfljerseys.us.org

  3. I must express my thanks to you for bailing me out of such a incident. After exploring throughout the the web and meeting tips that were not productive, I assumed my entire life was well over. Living minus the strategies to the problems you have resolved as a result of your entire post is a critical case, and those which could have adversely affected my entire career if I hadn’t come across your website. Your own skills and kindness in touching all the stuff was helpful. I am not sure what I would have done if I hadn’t encountered such a step like this. I can also at this time look forward to my future. Thanks for your time so much for the skilled and result oriented guide. I won’t think twice to propose the website to any person who requires guide about this topic.
    curry 5 http://www.curry5.us.com

  4. I would like to get across my affection for your kindness in support of folks who should have help on this important issue. Your personal commitment to passing the message all through was quite practical and has surely encouraged men and women like me to get to their desired goals. Your own invaluable tips and hints implies a lot a person like me and far more to my office colleagues. Many thanks; from all of us.
    jordan 13 http://www.jordan13.us.com

Сэтгэгдэл үлдээх

Website Protected by Spam Master