Other Voices

О.Баасанхүү МАХН-ын дарга болох гээд “Алтан загас”-ны эмгэн л болж…

Medee.mn 16 үзсэн0

МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн Ц.Шаравдорж:


О.Баасанхүү бол өөрөө өөрийгөө өргөмжилж гүйгээд байгаа л хүн. О.Баасанхүү бол МАХН болог МАХН-ын дэмжигч ард түмний итгэлийг хүлээж УИХ-ын гишүүн болсон юм. О.Баасанхүү МАХН-ын дарга болох гээд “Алтан загас”-ны эмгэн л болж. Их тэнгэр, Төрийн ордонд ч хурал зохион байгуулаад гүйгээд байсан. Өөрөө тэгж зохион байгуулж чадахгүй шүү дээ. Үүнийх нь цаана аль нэг улс төрийн хүчин байгаа. Ийм байхад мань хүн дүрдээ итгэчихсэн байгаа юм. О.Баасанхүүг бүртгээгүйд Улсын дээд шүүх зөв шийдвэр гаргасан. Гэтэл өнөөдөр энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй давж заалдана гээд явж байна лээ. Монгол Улсын дээд шүүх эцсийн шийдвэр гаргачихсан байхад Дээд шүүхийн дор байдаг Захиргааны хэргийн шүүх Дээд шүүхийг давж заалдана гэж юу байдаг юм бэ. О.Баасанхүү өөрөө хуульч байж яагаад ингээд яваад байгаа нь сонин л доо.

Сэтгэгдэл үлдээх