Post

Гишүүдийг ажилд нь ирүүлэх гэж хууль батлахаас илүү чухал ажил бий

Зууны мэдээ 20 үзсэн4

Их үдийн алдад чуулганы танхимд 10 хүрэхгүй гишүүн хууль хэлэлцэж байв. Энэ үед нь ажлаа хийхээр нэвтэрсэн зурагчинг танхимаас хөөж гаргасан үйлдэл саяхан болсон. Хэтэрхий цөөн гишүүн байгааг баримтжуулчихна гэсэндээ ийм арга хэмжээ авсан гэх. Үүнээс харахад багаар бодоход 60 гишүүн хуралдаа суугаагүй байж. Үнэндээ шударга ёсны хэмжүүр болох учиртай, биднийг төрд төлөөлж буй эрхмүүдийн үнэн төрх яг л энэ. Хурлаа тасална, хоцорно, бүртгүүлчихээд гараад явчихна, нэгнийхээ өмнөөс кнопыг нь дарж “төгөлдөр хуурдах” нь хэвийн үзэгдэл. Чуулганы хуралдааныг зурагтаар шууд дамжуулдаг учраас гишүүд аль болох үзэгдэхийг бодно. Харин Байнгын хороо, ажлын хэсгийн  ирц мөд бүрдэхгүй. Байнгын хорооны хэр олон хуралдаан гишүүдийг 30 минут, нэгээс хоёр цаг хүлээгээд ирц бүрдсэнгүй гээд хойшилсныг парламентын сэтгүүлчид хэлээд өгнө дөө. Гэтэл хууль тогтоох дээд байгууллагыг бүрдүүлэхээс гадна Монголын гурван сая иргэнийг төлөөлж, тэдний өмнөөс эрхийг нь эдэлж буйгаараа парламентын 76 гишүүн хэмжээлшгүй мэдэлтэй. Мөн “УИХ-ын гишүүн хуралдааныг товлон зарласан цагт хүрэлцэн ирэх үүрэгтэй” гэдгийг хуульд зааж өгсөн байдаг. Гэвч өнөөгийн нөхцлийг харахад эрхээ давуулан эдэлдэг түшээд маань үүргээ ухамсарлахаа мартсан уу гэлтэй.
Зүй нь УИХ-ын гишүүн гэдэг улс орны хөгжлийн бодлогыг зангидалцаж, олон түмний дагаж мөрдөх хууль, дүрмийг баталдгаараа дээд зэргийн хариуцлагатай байх ёстой алба юм. Аль нэг хэлбэрээр иргэд, сонгогчдын итгэлийг ч хөсөрдүүлэх учиргүй. Гэтэл гишүүдийн  хариуцлага, ёс зүй, ухамсар өнөөдөр олон нийтэд ямар мессежээр түгэж, түүнийгээ дагаад Монголын төрийн нэр хүнд ямар төвшинд байгааг төрийн тэргүүн, Их хурлын гишүүд, шат шатны байгууллага, тэр бүү хэл гадны улс орнууд ч сайн  мэддэг боллоо. Олон нийт эхэндээ хурлын танхимд хоол иддэг, хөлчүүрхдэг, бусдын кноп дардаг гэж шүүмжилдэг байсан бол сүүлдээ эрүүл, согтуу хамаагүй ирцээ бүрдүүлж л байвал боллоо гэх хандлагатай болж эхэллээ. Ганцхан жишээ татахад 2012-2016 оны парламентын эхний гурван чуулганы хугацаанд гишүүд 9800 цаг хурлаа тасалсан бол  2016 оны парламентын эхний гурван чуулганы хугацаанд 1000 орчим цаг тасалжээ. Түүнчлэн өнгөрсөн жилийн нэгдсэн дүнгээр Их хуралд цөөнгүй сонгогдсон Б.Наранхүү гишүүн чуулганы 74 цагийг нь тасалж, 21 цагийг нь гадаад томилолтоор аргалж, 32 цагийг нь орон нутагт өнгөрүүлжээ. Харин парламентад шинээр сонгогдсон, хамгийн залуу гишүүн  Д.Гантулга гадаад томилолтоор 27 цаг, орон нутагт 33 цаг, 21 цагийн чөлөө гээд нийт 108 цагийн чуулганы хуралдаанд оролцоогүй  байгаа юм. Эндээс Их хуралд сууж байсан туршлагатай болон шинэ гишүүний хандлагыг харж болно.
УИХ-ын гишүүдийг өглөө 10:00 цагт ажилд нь ирүүлэхийн тулд эрлийн баг ажиллуулахаас холгүй байсан бол асуудал хүндэрч хууль тогтоомжийн төвшинд ярьж эхэллээ. Төрийн ордонд “Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагаа, гишүүний ёс зүй, хариуцлага” сэдэвт өргөн хэмжээний хэлэлцүүлэг өрнүүлж, С.Бямбацогт нарын гишүүдийн санаачилгаар Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулснаа танилцуулав. “УИХ-ын гишүүн улс орон, ард түмнийхээ төлөө хуулиа дээдлэн, хариуцлагатай ажиллана гэж сонгогдсон атлаа хуралдаа суудаггүй, ёс зүйгүй байна. Дэгийн тухай хуулиа зөрчиж байна гэдэг шүүмжлэл их байна. Ялангуяа, УИХ-ын гишүүний нэр хүнд сүүлийн үед унаж байна. Иймээс дүгнэлт хийж Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулъя, гишүүний ёс зүй, сахилга бат, хариуцлагын асуудлыг тодорхой болгоё, ялангуяа, үүргээ биелүүлэхгүй байгаа гишүүнд хариуцлага хүлээлгэдэг болох, УИХ-ын үйл ажиллагааг чанартай, түргэн шуурхай болгох асуудлаар ажлын хэсэг байгуулж дээрх хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж байна” гэдгийг С.Бямбацогт гишүүн хэлсэн юм.
Дэгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруу­лах­даа төрийн албан хааг­чийн адилаар хурууны хээгээр цагаа бүртгүүлж ирцэнд ордог, саналаа өгдөг болно. Мөн УИХ-ын гишүүн хуралдааны ирцэд бүртгүүлэх, асуулт асуух, үг хэлэх, цахим тоолуураар санал өгөхөд зөвхөн цахим карт ашиглах. Цахим картаа зөвхөн өөрөө эзэмших зохицуулалт хийж өгчээ. Түүнчлэн чуулганы хуралдааны нийт цагийн гуравны нэгээс илүүд нь суугаагүй, хуралдаа ирдэггүй гишүүнийг эргүүлэн татаж, бүрэн эрхийг нь дуусгавар болгохоор хуульчилсан байна. Уг нь Дэгийн хуульд “УИХ-ын гишүүн хуралдааныг товлон зарласан цагт хүрэлцэн ирэх үүрэгтэй”, “Санал өгөх эрхээ зөвхөн өөрөө эдэлнэ. Бусад гишүүний өмнөөс санал өгөхийг хориглоно” гээд тов тодорхой заасан. Хариуцлагын тухайд ч дэг зөрчсөн бол сануулна, үг хэлэх эрхийг хасна. Ёс зүйн хороонд хандана зэргээр заасан байтал дээр хууль дүрмээ баримтлахгүй мөртлөө дахин хуульд өөрчлөлт оруулах асуудал сөхөж, цаг зав гарздах нь зохисгүй мэт.
Ийнхүү гишүүдээ ажилд нь ирүүлэхийн тулд хэлэлцүүлэг өрнүүлж, хууль тог­тоомжид өөрчлөлт оруултлаа гишүүдийн ёс зүй, ухамсар доройтжээ. Угтаа гишүүдийн зан төлвийг “цэгцлэх” ёстой хуулиас өөр хийх ажил, хэлэлцэх асуудал, батлах нэн чухал хууль дүрэм Монгол Улсад захаас аваад бий. Салбар бүрт бэрхшээл зовлон, шийдвэрлэх ажил байна. Орон нутгийг оруулбал тооцоод ч барахгүй. Гэтэл иргэдийн итгэл үнэмшлээр сонгогдож, улс орноо хөгжүүлэх үүрэг хүлээсэн төрийн эрх барих дээд байгууллагын үнэн төрх ийм байхад хөгжил дэвшил, шударга ёс, хариуцлага ярих хэрэг байна уу. Ядаж л хэл ам, шахалт шаардлагагүйгээр ажилдаа цагтаа ирээд, хууль дүрмээ баталчихдаг түшээдтэй байхсан.Сонгогчид дараа сонголт хийхдээ анхаарна биз ээ.
C. Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл (4)

  1. I am writing to let you be aware of what a magnificent experience my wife’s child enjoyed browsing your web site. She came to find plenty of things, not to mention how it is like to possess a wonderful coaching style to let other folks without difficulty fully grasp selected problematic matters. You truly did more than our desires. I appreciate you for giving such insightful, trusted, informative as well as cool tips about this topic to Ethel.
    kobe 9 http://www.kobebasketballshoes.net

  2. Thanks so much for giving everyone an extraordinarily memorable chance to read from this blog. It is always very fantastic and also jam-packed with a good time for me and my office friends to visit your website at the very least 3 times in a week to study the new things you have. And of course, we’re usually astounded with the splendid strategies you give. Certain 1 points in this posting are honestly the most impressive I’ve had.
    yeezys http://www.adidasyeezys.us.com

  3. Youre so cool! I dont suppose Ive learn something like this before. So nice to search out anyone with some original thoughts on this subject. realy thanks for starting this up. this web site is one thing that’s needed on the internet, somebody with a little bit originality. useful job for bringing something new to the internet!

  4. I wanted to draft you the bit of word just to thank you over again about the marvelous ideas you’ve shared on this website. It has been really particularly generous of people like you to supply freely what exactly most of us could possibly have distributed as an e book to help make some money for their own end, especially since you could possibly have done it in case you desired. Those solutions in addition worked like a fantastic way to fully grasp other people have a similar desire really like my very own to figure out a whole lot more with regard to this issue. I’m certain there are several more enjoyable opportunities in the future for individuals that go through your blog post.
    lacoste outlet http://www.lacosteonlineshop.us.com

Сэтгэгдэл үлдээх