Breaking

Жолоочийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхийг хэлэлцэнэ

Politik.mn 29 үзсэн0

УИХ-ын хоёр байнгын хороо өнөөдөр /2018.04.08/ хуралдана. Тухайлбал, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 10.00 цагт хуралдаж, УИХ-ын гишүүн С.Эрдэнийн өргөн мэдүүлсэн Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг болон бусад асуудлыг хэлэлцэнэ.

Харин Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 09.00 цагт УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын өргөн мэдүүлсэн – “Цахим бодлогын түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийн олон улсын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг тус тус хэлэлцэнэ.

Сэтгэгдэл үлдээх

Website Protected by Spam Master