Post

Хэвлэлийн эрх чөлөөний өдөрт барьсан хүчнийхний бэлэг

Н.Эрдэнэ 37 үзсэн5

Нэлээн бэлгэгүй үгсийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулан бичиж байгаа нь харамсалтай. Юуны өмнө манай улсад энэ өдрийг хэрхэн тэмдэглэж ирсэн бэ гэдгийг сонирхлоо.

Ойрын хэдэн жилд энэ өдрөөр сэтгүүлчдийн байгууллагын тэргүүн, аль эсхүл ЮНЕСКО-гийн тэргүүн Ирина Боковагийн илгээлт үгс гэх мэт албаны мэдэгдлүүд хэдэн сайт, сониноор өдөр нь гараад, орой нь хэдэн нөхөд энд тэнд энгэрээ цоолж, цоолуулж шилэн жүнз жингэнүүлээд, хундага тулгаад л өнгөрдөг аж.

Гэтэл манай орны хэвлэлийн эрх чөлөөний индекс буюу рейтинг нь сүүлийн дөрвөн жилд унасаар, ухарсаар байгааг сэтгүүлчид бид өөрсдөө мэддэг ч мэддэггүй юм шиг, түгшүүр зарлалгүй тэгсгээд л өнгөрдөг аж. Тухайлбал дэлхийн улс орнуудын хэвлэлийн эрх чөлөөний байдлыг үнэлж цэгнэн рейтинг тогтоодог “Хил хязгааргүй сэтгүүлчид” олон улсын байгууллагаас манай улсыг 2017 онд 69-т жагсааж байсан бол энэ жил 71 болгож ухраажээ.

Арай өргөн хүрээнд харвал 2013 онд 98 дугаарт жагсаж байгаад 2014 онд 88, 2015 онд 54 болж урагшилсан байх юм. Улмаар 2016 онд зургаан байраар ухарч 60-д, сүүлийн хоёр жилд дээр дурдсанчлан зогсолтгүй ухарчээ. Нэг юм хэлээд байна аа даа.

2016 оны сонгуулиас хойш энэ индекс Монголын хувьд ухарсаар байгаа аж.

Харин одооных шиг сэтгүүлчдээ тагнаж чагнаад, машин тэрэг рүү нь буудаад эхлэхээр лав ойрын хэдэн жилдээ урагшлахгүй нь ч тодорхой боллоо.

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт бэлэг болгон улстөрчид, хүчнийхний дэглэсэн жүжгийг эргэн нэг сонирхоё.

Ц.Нямдорж сайдын даалгавраар сэтгүүлчдийг тагнасан гэх мэдээлэл цацагдаж, энэ асуудлын хүрээнд эзэн холбогдогчид нь тайлбар өгсөн. Тодруулбал, сайдын талаар мэдээлэл бэлтгэж байсан 9 сэтгүүлч, түүний ар гэрийн 30 хүний мэдээллийг Ц.Нямдорж өөрөө Эрүүгийн цагдаагийн алба (ЭЦА)-ны удирдлагуудад үүрэг өгсний дагуу хууль бусаар олж авч, тагнасан, үүгээр зогсохгүй машин руу нь буудаж сүрдүүлсэн гээд байгаа. Үүнийг мэдээж хэрэг Хуульзүйн сайд үгүйсгэсэн, чингэхдээ “Та нар намайг тагнадаг болохоос би сэтгүүлчдийг тагнаж байсан тохиолдол миний амьдралд байхгүй. Ер нь “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлыг гаргаж тавьснаас хойш намайг гүтгэх, айлган сүрдүүлэх явдал хэрээс хэтэрлээ. Эх захгүй явж байна” хэмээсэн юм.

Харин Прокуророос энэ асуудалд албан ёсны тайлбар өгөхдөө “Цагдаагийн байгууллагын нэр бүхий албан тушаалтан гүйцэтгэх ажиллагааны хууль тогтоомжийг зөрчиж, нэр бүхий сэтгүүлч болон хувь хүний нууцад халдсан гэх асуудлыг Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж, холбогдох албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналаа прокурорын газарт ирүүлсэн. Прокурорын газраас энэ хэргийг хянаж байна. Хэргийг хянаж байгаа учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн.

Эндээс харахад ямартай ч сэтгүүлчдийг тагнаж, чагнасан нь үнэн бололтой, тийм ч учраас хэрэг үүсгэх эсэхийг Прокурорынхон шийдэх гэж байна. Гэхдээ л Цагдаа, Тагнуул, АТГ гээд улс төрийн байгуулал, нам дагаад хууль хүчнийхэн нь талцчихсан Монгол шиг газарт ийм жүжигт итгэхэд тун бэрх. Тэгээд ч Хуульзүйн сайд дээрээ гүйцэтгэх ажиллагаа явуулчихдаг бөх зүрхтэй гэхээс улстөрд гүнзгий хутгалдсан гэж хэлж болох хуулийнхан одоо ч байсаар байгаа нь нууц биш. Тиймээс Ц.Нямдорж сайд ч зовлонгоо тоочсон байж болох. Байдал ийм байна. Цаашид хэрхэн өрнөх нь бүр ч сонирхолтой.

Эргээд хэвлэлийн эрх чөлөөний асуудалд ороё.

Бидний халтарууд гэж басамжилдаг Зүүн өмнөд Азийн орнууд, тэр байтугай хар тивийн орнууд ч бултаараа энэ жагсаалтад манай урд байна. Эндээс ардчилал, хүний эрх гэж цээжээ дэлдэх ч хэрэггүй, дуугүйхэн мөрөөрөө гэлдрэх, үр хүүхдүүддээ сэтгүүлч хэмээх мэргэжлийг сонгож болохгүй шүү хэмээн захих хэрэгтэй гэдгээ ухамсарлав.

Улс орны нэр хүндийг унагасан ийм жагсаалтаас эртхэн нэрээ татаад авчихмаар юм шиг. Харин эсрэгээрээ иргэдээ үг хэлэх эрхийг нь хааж боосон, хэвлэлийн эрх чөлөөг уландаа гишгэж, тагнаж чагнасан, амыг нь тагласан, амийг нь хороосон жагсаалтад Монгол Улс урамтай гэгч нь урдуур давхих даг аа.

Сэтгэгдэл (5)

  1. I just want to tell you that I am just beginner to blogging and actually liked you’re web-site. Likely I’m going to bookmark your site . You really come with superb articles. Thanks a lot for revealing your web page.

  2. My wife and i have been so thankful that Michael could do his web research through the precious recommendations he got through the web site. It is now and again perplexing to just always be giving out methods which usually most people may have been trying to sell. And we also grasp we now have the writer to appreciate for this. The explanations you’ve made, the straightforward web site menu, the relationships you will give support to foster – it is mostly fabulous, and it’s really aiding our son and us do think the subject matter is amusing, which is certainly extremely indispensable. Thanks for all the pieces!
    nfl jerseys http://www.nfljerseysstoreonline.com

  3. This website is mostly a stroll-through for all the info you needed about this and didn抰 know who to ask. Glimpse here, and you抣l definitely discover it.

  4. Thanks so much for providing individuals with a very memorable possiblity to read in detail from this blog. It is often so pleasurable and also full of amusement for me and my office mates to visit your web site no less than 3 times weekly to study the newest items you will have. Of course, I’m also usually fulfilled with your dazzling thoughts you serve. Selected 3 facts in this article are definitely the most impressive I have had.
    timberland boots http://www.outlettimberland.us.org

  5. Thanks so much for giving everyone an extraordinarily special chance to read from this web site. It can be so pleasurable and also packed with fun for me personally and my office mates to search your web site minimum 3 times weekly to read through the new secrets you have. And of course, I’m at all times fascinated concerning the exceptional information you serve. Some 4 tips in this article are ultimately the most beneficial I’ve had.
    true religion outlet http://www.truereligion-outlets.us.com

Сэтгэгдэл үлдээх