Post

ОХУ-ын Тээврийн дэд сайд А.В.Лушников Монголд гэнэтийн айлчлал хийв

Politik.mn 50 үзсэн2

ОХУ-ын Тээврийн дэд сайд А.В.Лушников Монгол Улсад гэнэтийн айлчлал хийлээ. Тэрээр ОХУ-ын Ерөнхийлөгчийн Алс дорнодын тойргийн бүрэн эрхт төлөөлөгч бөгөөд Алс дорнодын хөгжлийн сайд Ю.П.Трутневийн айлчлалын бүрэлдэхүүнд орж хүрэлцэн ирсэн байна. Ирсэн даруйдаа манай ЗТХЯ, УБТЗ-аар орж хэд хэдэн уулзалтуудыг хийлээ. Үүнээс УБТЗ дээр болсон уулзалт нь 5 цаг гаруй үргэлжилж шөнийн 00 цаг хүргэжээ.

 Энэхүү уулзалтаар Монголчуудад таатай мэдээлэл дуулгаж Монгол Улсаас гарч буй уул уурхайн гаралтай бүтээгдэхүүнүүдийг ОХУ-аар дамжуулан далайн боомтуудад хүргэн гуравдагч улсууд руу хүргэхэд 93 хүртэл хувийн хөнгөлөлт үзүүлэх  25 жилийн хугацаатай тарифын хөнгөлөлт үзүүлэх баримт бичиг бэлэн болсныг Зам тээврийн хөгжлийн Дэд сайд Б.Цогтгэрэлд тухайлан илэрхийлжээ. Мөн Монгол Улс ОХУ-ын нутаг дэвсгэрт, тэр дундаа Алс Дорнодод үйл ажиллагаа явуулахад бүх талаар дэмжихэд бэлэн байгаагаа илэрхийлээд татварын хөнгөлөлт үзүүлэх болон орон нутгийн засаг захиргааны зүгээс ч дэмжлэг үзүүлэх болно гэсэн юм.

Үүнээс гадна одоо Монгол Улс болон ОХУ хоорондын худалдааны эргэлт ердөө 1,7 тэрбум байна энэ тоог өсгөх, Алс дорнодын мужуудтай хийж буй худалдаа наймаа ердөө 42 сая ам.доллар байгаа нь хэтэрхий чамлалттай байгааг дурдаад энэ тоог маш ойрын хугацаанд 12 дахин өсгөн эхний жилүүдэд дор хаяж 500 сая ам.долларт хүргэх талаар хоёр улсын тээврийн яамдууд яаралтай идэвх санаачилгатай ажиллахыг уриалсан байна.

 Ийнхүү Монголчуудын 10 жилийн турш эрчимтэй ажиллаж хүсэн хүлээсэн ОХУ-аар дамжин өнгөрөх тээврийн тарифийн үнэ огцом буурч үүнийгээ 25 жилээр мөрдөх болж байгаа баяртай мэдээг дуулган хамгийн ойрын үед зохиогдох төрийн өндөр дээд хэмжээний айлчлалын үеэр яаралтай зурж баталгаажуулах нь тодорхой боллоо.

Монгол Улсын төрийн өндөр дээд албан тушаалтнуудаас хамгийн түрүүнд ОХУ-д айлчлах хүнээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн айлчлал яригдаж байгаа бөгөөд тэрээр жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Санкт-Петербургийн эдийн засгийн форумд оролцож магадгүй болоод байгаа юм. Энэхүү форумд Монгол Улсын үе үеийн Ерөнхий сайд нар тогтмол оролцож ирсэн бөгөөд энэ жилийн 5 сарын сүүлээр болох форумд оролцох нь дамжиггүй байна.

Зам тээврийн хөгжлийн Дэд сайд Б.Цогтгэрэл нь энэхүү хэлэлцээрийг өнгөрсөн оны 8 дугаар сарын 29-ны өдөр Москва хотноо ОХУ-ын Дэд сайд А.В.Лушниковтой удтал хэлэлцсэний эцэст тохирч үзэглэж дуусгасан бөгөөд Монгол Улсын нэн шинэ үеийн түүхэн дэх ОХУ-тай хийж буй хамгийн урт удаан хугацааны гэрээ хэлэлцээр болж байгаа юм.

Сэтгэгдэл (2)

  1. Oyu Tolgoi unerteed l aain??

  2. I simply want to tell you that I am very new to blogs and actually loved you’re blog. Very likely I’m likely to bookmark your site . You amazingly have terrific stories. Cheers for sharing your website.

Сэтгэгдэл үлдээх

Website Protected by Spam Master