Asia/Africa

Трамп-Кимийн уулзалт Монголд болох магадлал хамгийн өндөр

Politik.mn 44 үзсэн6

Өнгөрсөн Баасан гарагт болж өнгөрсөн хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалтын маргаашнаас Трамп-Кимийн түүхэн уулзалтын тухай мэдээлэл эрчимтэй хөвөрч эхэллээ.

Ким Жон Унтай уулзсаныхаа маргааш өглөө орон нутгийн цагаар 9:15 цагт Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Ин АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай утсаар ер бусын удаан ярилцсан байна. Тэдний яриа 75 минут үргэлжилсэн бөгөөд хамгийн сүүлд арванхоёрдугаар сарын 1-нд Хойд Солонгос алсын тусгалын баллистик пуужин туршсаны дараа ярихдаа ч ингэж удаан ярилцаагүй гэнэ.

Энэ үеэр Мүүн Жэ Ин АНУ-Хойд Солонгосын уулзалт болох газрыг Ким Жон Унтай тохирсноо АНУ-ын ерөнхийлөгчид дуулгасан байна. Сөүлийн албаныхан Мүүний санал болгосон газрыг мэдээлэх боломжгүй гэж хэвлэлийнхэнд мэдэгдсэн ба Вашингтоны тал тун ойрын үед уулзах газрыг зарлах төлөвтэй байгаа талаар ам алджээ.

Мөн хугацааны хувьд төсөөлж байснаас эрт уг уулзалт болох шинж ажиглагдаж эхэлсэн байна. Тухайлбал өнгөрсөн амралтын өдрүүдэд Мичиганд ажилласан Дональд Трамп дэмжигчдийнхээ өмнө үг хэлэхдээ Ким Жон Унтай “гурваас дөрвөн долоо хоногийн дараа” уулзана гэж ярьжээ.

Өмнө нь тэр тавдугаар сарын сүүл, зургаадугаар сарын эхээр уулзалт болно гэж мэдэгдэж байв.

Уулзалт болох газраар хоёр хувилбар шалгарч үлдээд байгааг Трамп Баасан гарагт Германы канцлерьтай хамтарсан хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн бол маргааш нь эдгээр хоёр газар нь Монгол, Сингапур улсууд болохыг CBS News суваг албаны хоёр тусдаа эх сурвалжаас тодруулснаа мэдээлсэн юм.

Тэгвэл Монголд уулзалт болох уу?

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нарын ирэх сарын сүүлчээр эсвэл зургадугаар сарын эхээр хийхээр төлөвлөж буй дээд хэмжээний уулзалт Монголд болох магадлал хамгийн өндөр байна гэж Сөүл болон Москвагийн дипломат эх сурвалжууд Оросын “Известия” сонинд ярилцлага өгөхдөө хэлсэн байна гэж  “ТАСС” агентлаг мэдээлэв.

АНУ болон Умард Солонгосын аль алинтай нь адил тэгш найрсаг харилцаатайгаас гадна техникийн шалтгаануудтай холбоотойгоор энэ түүхэн уулзалт Монгол болох магадлал хамгийн өндөр байна гэж “Известия” сонинд бичсэн байна.
Шинжээчид хэлэхдээ “Пхеньяны хуучны агаарын хөлгийн хүчин чадлын улмаас Швед, Швейцарь зэрэг Европын орнууд энэ уулзалтыг зохион байгуулах магадлалтай гэгдэж байсан газруудын жагсаалтаас хасагдсан” гэжээ.
Сөүл дэх Кукмины их сургуулийн шинжээч Андрей Ланков ярихдаа “Трамп-Кимийн уулзалт болох магадлалтай гэгдэж байсан газрууд хэдийн эхнээсээ хасагдсан. Одоо энэ уулзалт болох хамгийн өндөр магадлалтай газар нь Монгол болж үлдээд байна. Америкчууд энэ уулзалтыг Хятад болон Орост зохион байгуулахыг хүсэхгүй нь мэдээж. Ким Жөн Ун хятадуудад найр тавьж байгаа хэдий ч дээд хэмжээний уулзалтыг Хятадад зохион байгуулахыг хэзээ ч хүсэхгүй” гэжээ. Тэрбээр цааш нь ярихдаа “Трамп-Кимийн уулзалтыг зохион байгуулах магадлалтай гэгдэж байсан газруудын тооноос Хойд Европын орнууд хасагдсан нь цэвэр техникийн шалтгаантай холбоотой. Зөвлөлтийн үед хамаарах Пхеньяны нисэх онгоцууд зогсолтгүйгээр Европт хүрэх боломжгүй” гэсэн байна.
Мөн ОХУ-ын ШУА-ийн Дорно дахин судлалын хүрээлэнгийн Солонгос болон Монгол судлалын тэнхмийн эрхлэгч Александр Ворентсов хэлэхдээ “Ложистик болоод улс төрийн хүчин зүйлийн аль алиных нь  үүднээс авч үзвэл энэ уулзалт Монголд болох магадлал хамгийн өндөр байна. Монгол Улс  Умард Солонгостой холбоотой асуудлыг шийдвэрлэхэд “зууч”-ийн үүрэг гүйцэтгэхийг хэзээнээс эрмэлзсээр ирсэн. Тэгээд ч Монгол бол Пхеньян, Вашингтон болон Сөүлийн аль алинтай нь хэвийн харилцаатай цөөн хэдэн улсын нэг” гэсэн байна.
Сөүлийн нэгэн нөлөө бүхий дипломатч мөн хэлэхдээ “Энэ уулзалт Монголд болох магадлал маш өндөр байна. Д.Трамп дотоод асуудалтай холбоотой шалтгаануудын улмаас Пхеньян руу явахгүй. Ким ч Сөүл рүү явахгүй” гэжээ

Сэтгэгдэл (6)

  1. I simply want to tell you that I am beginner to blogging and site-building and truly enjoyed you’re web blog. Probably I’m planning to bookmark your site . You certainly have excellent articles. Thanks for sharing your website page.

  2. Nice post. I learn one thing more difficult on totally different blogs everyday. It would all the time be stimulating to learn content from other writers and apply slightly one thing from their store. I抎 desire to use some with the content on my blog whether or not you don抰 mind. Natually I抣l offer you a hyperlink in your net blog. Thanks for sharing.

  3. I want to show my appreciation to the writer for rescuing me from such a situation. Just after scouting throughout the the net and meeting opinions which are not helpful, I assumed my entire life was done. Being alive without the answers to the problems you have solved by means of your good posting is a crucial case, and those which could have in a negative way damaged my entire career if I had not noticed the website. Your own natural talent and kindness in taking care of every item was very useful. I’m not sure what I would’ve done if I had not come upon such a stuff like this. I can also at this point relish my future. Thanks for your time very much for your skilled and results-oriented guide. I won’t think twice to refer your web site to anyone who should have guidance on this topic.
    off white clothing http://www.offwhitehoodie.us.com

  4. You made some respectable factors there. I seemed on the internet for the issue and found most individuals will go together with along with your website.

  5. My spouse and i were quite happy Emmanuel managed to carry out his survey through your precious recommendations he got using your weblog. It is now and again perplexing just to possibly be giving for free helpful hints that many others could have been selling. Therefore we realize we now have the blog owner to thank for this. Most of the explanations you made, the straightforward web site navigation, the relationships you help to promote – it’s got many sensational, and it’s assisting our son in addition to us recognize that that topic is cool, which is certainly incredibly indispensable. Thank you for the whole thing!
    true religion outlet http://www.truereligionjeans-outlets.us.com

  6. I must get across my appreciation for your generosity for individuals that actually need help with this content. Your special commitment to getting the solution all through appears to be certainly helpful and has frequently permitted individuals just like me to reach their endeavors. The insightful key points entails a lot a person like me and even more to my mates. Many thanks; from each one of us.
    yeezy boost http://u.to/oTL_Dw

Сэтгэгдэл үлдээх