Other Voices

Өрийн асуудалд хянамгай хандахгүй бол буцаад эвгүйдэх нь байна

Medee.mn 23 үзсэн1

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн:


Намайг Сангийн сайдаар ажиллаж байх үеийн асуудлыг яривал цаг хугацаа их орно. Өрийн тааз гэж өр ямар хэмжээнд хүрвэл өр тогтворгүй байдалд хүрэх вэ гэдгийг хэлдэг. Өрийн тогтвортой байдлын шинжилгээ гэж нэг зүйл бий. Энэ шинжилгээг өнгөрсөн онд Засгийн газар гурван газарт тус тусад нь хийлгэсэн юм. Монгол Улсын өрийн тогтвортой байдлын шинжилгээг ОУВС таван жилээр нэг хувилбараар, арван жилээр нэг хувилбараар хийсэн. Монголбанк мөн гадны байгууллагатай хамтран хийлгэсэн. Сангийн яаман дээр мөн хийлгэсэн юм. Өрийн тогтвортой байдлаар гол 15 барометр бий. Энэ 15 барометрийг зөрчвөл өрийн тогтворгүй байдал үүснэ. Намайг Сангийн сайдын суудал авч байхад улаан өнгөөр буюу сэрэмжлүүлэх түвшинд оччихсон байсан. Монгол Улсын өр гээд ярихаар төр, хувийн хэвшил орно. Энэ өр өнөөдөр 27 тэрбум ам.доллар давсан. 27.4 тэрбум ам.доллар гэдэг ДНБ-ий 240 орчим хувь болчихсон байна. Тэгэхээр өрийн асуудалд хянамгай хандахгүй бол буцаад эвгүйдэхээр байна. 2017 оны гуравдугаар сарын 21-ний өдөр Хөгжлийн банкны 80 сая ам.долларын эх үүсвэргүй болчихоод бид ямар нөхцөл байдалд орсныг мартаагүй байх. Тиймээс дахин тийм байдалд орохгүйн тулд зөв, эрчимтэй ажиллах ёстой.

Сэтгэгдэл (1)

  1. I just want to tell you that I’m all new to blogging and site-building and really enjoyed your web-site. Probably I’m going to bookmark your blog . You actually come with wonderful articles. With thanks for sharing your webpage.

Сэтгэгдэл үлдээх