Post

Ким Жон Ун: Нэг сэтгэлээр нэгдэе гэж уриалмаар байна

Politik.mn 106 үзсэн1

Хоёр Солонгосын хилийн бүсэд орших Панмүнжомд хоёр улсын тэргүүн нарын түүхэн уулзалт энэ цаг үед болж байна. БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нарын уулзалтыг дэлхий даяар олон улсын мэдээллийн хэрэгслүүд шууд дамжуулж байгаа. Хоёр Солонгосын тэргүүн нарын уулзалт “Энх тайвны өргөө”-д болж байна.

Уулзалт өнөө өглөө орон нутгийн цагаар 09:00 цагт эхэлж Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун demilitarized zone буюу цэрэггүй бүсийн зурвасаар дамжин Өмнөд Солонгосын хилийг даван орлоо. Түүнийг Өмнөдийн Ерөнхийлөгч Мүн Жэ Ин хүлээн авч дурсгалын зураг татуулсан юм. Уулзалтын үйл ажиллагааны хэсгээс олон нийтэд нээлттэй үзүүлж байгаа бөгөөд Ким Жон Ун “Энх тайвны өргөө”-д зочилж дурсгалын дэвтэрт үг бичиж үлдээснийг олон нийтэд үзүүллээ. Тэрээр “Шинэ түүх өнөөдрөөс эхэлж байна. Энх тайвны эрин үе түүх эхлэх цэгээс Ким Жон Ун. 2018.04.27” гэж бичээд гарын үсгээ зуржээ.

Ким Жон Ун Солонгосын цэрэггүй бүсэд орших Энх тайвны ордонд зочилж, зочны дэвтэрт “Шинэ түүх эхэлж байна” хэмээн бичээд гарын үсэг зурсан байна. Энэ үеэр БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин “Өмнөд Солонгост хавар ирлээ. Бидний уулзалт бүгдэд нь чухал гэж бодож байна. Мэдээж бидний мөрөн дээр хүнд ачаа байна нөхөр Ким. Та түүхэнд анх удаа хилээр алхаж орлоо. Энэ бол салан тусгаарлах бус энх тайвны билэгдэл. Ким удирдагч таныг зоримог шийдвэр гаргасанд талархаж байна” гэлээ.

Хариуд нь Ким Жон Ун “Өндөр хүлээлттэй байлаа. Бид өнгөрсөн цаг үеэс их зүйлийг суралцсан. Үнэхээр сайхан хэлэлцээр хийгээд түүнийгээ хэрэгжүүлж чадахгүй бол итгэж найдаж байсан ард түмний урмыг нь хугалах болно. Бид 11 жил алдлаа. Одоо ойр ойрхон уулзаж, санал сэтгэгдлээ солилцож байх хэрэгтэй. Бид шинэ эхлэл тавих хүсэл зорилготойгоор би энэ уулзалтад ирсэн. Энд алхаж явахад надад нэг бодол төрж байна. Хилийн дээсээр алхаж орох яагаад ийм хэцүү байв аа? Хилийн шугам давахад тийм ч хэцүү биш юм байна шүү дээ. Гэтэл бид уулзахын тулд 11 жил зарцуулсан байна. Нэг сэтгэлээр нэгдэе гэж уриалмаар байна. Шууд нийлэхгүй ч гэсэн цаашдаа нэг сэтгэлээр ажиллавал ямар вэ. Ирээдүйгээ бодоцгооё” гэсэн юм.

Уулзалтын үеэр хоёр Солонгосын харилцааг сайжруулах, эв найрамдлын бэлэг тэмдэг болгон төрийн тэргүүн нар хамтдаа мод суулгах юм байна. Хоёр орны удирдагч нарын уулзалт өнөө орой 18:00 цагт хүндэтгэлийн оройн зоогоор өндөрлөх аж.

 

        

Сэтгэгдэл (1)

  1. I simply want to tell you that I am just new to blogging and definitely loved you’re website. Likely I’m want to bookmark your blog . You amazingly have beneficial stories. Thanks a bunch for revealing your web site.

Сэтгэгдэл үлдээх