Hot Topic + Experts

Оюутолгойн гэрээнд хэн буруутай вэ?

А.Алиман 282 үзсэн10

Ерөнхийлөгч Х.Баттулгын 9 жилийн өмнө өгсөн ярилцлага дахин цахим сүлжээнд тавигдав. Хэрэв Та уншихыг хүсвэл “Оюутолгойн гэрээг эсэргүүцэж байгаа гишүүд сонгогчиддоо юу амласнаа санаасай” гээд хайвал гараад л ирнэ. 2009 оны наймдугаар сард Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдахаас сар гаруйн өмнө өгсөн ярилцлага гэсэн үг. Ерөнхийлөгч маань тухайн үед УИХ-ын гишүүнээс гадна Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын “давхар дээлтэй” байсан юм. Өөрөөр хэлбэл С.Баярын кабинетын гишүүн гэсэн үг. Ямар ч байсан УИХ, Засгийн газрын гишүүний хувьд Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахыг дэмжиж байсан гэдгийг ярилцлагаас нь тодорхой ойлгож болно. Тэгэхээр С.Баярын Засгийн газар танхимаараа хэлэлцэж, гэрээ байгуулах шийдвэрийг гаргасан гэсэн үг. Тухайн үед МАН олонх байсан ч АН-тай хамтран “стандарт бус” Засгийн газрыг байгуулж, хамтарсан шийдвэрүүд гаргаж байсныг дурдах нь илүүц биз.

Харин яагаад Оюутолгойн гэрээг байгуулах шаардлага үүссэн бэ, хэн байгуулсан бэ гэдгийг дахин сануулах зайлшгүй шаардлага байгаа юм. Үгүй бол Оюутолгойн гэрээг С.Баяр, С.Баярцогт нар өөрсдөө гүйж очоод хэнд ч хэлэхгүйгээр, бас болоогүй авлига авч байгаад байгуулчихсан мэтээр илтэд бодит байдлыг, өнгөрснийг мушгин гуйвуулж ярьж бичих нь их болов. Тиймээс 10 жилийн өмнө юу болж байсныг бүгдээрээ эргэн нэг санацгаая.

2009 он бол Монгол улс эдийн засгийн хямралд гүн орсон үе. Шалтгаан нь АНУ-ын моргейжийн хямралаас үүдэлтэй дэлхийн санхүү эдийн засгийн хямрал Монголд шууд нөлөөлсөн юм. Өнөөдрийнхтэй адил ОУВС-гийн тусламжийг авч, “Стэнд Бай” хөтөлбөрт нь хамрагдсан нөхцөл байдалд байсан. Тухайн үед Монголын эдийн засаг, төсвийн ганц хөдөлгөгч нь зэс байв. Ядаж байхад 2008 оны 12 дугаар сараас зэсийн үнэ 8800 орчим доллараас огцом унаж сар гаруйн хугацаанд 3000 доллар болж байв. Цаашид хэрхэх нь, хэр удаан үргэлжлэх нь тодорхойгүй байсан нь “Эрдэнэт”-ээ сааж амьдардаг бидний хувьд том цохилт болсон. Даарин дээр давс гэгчээр тэр өвөл 10 сая орчим толгой мал зуданд нугдайсан нь байдлыг бүр ч дордуулсан хэрэг. Бас болоогүй топ банкуудын нэг “Анод” банк яг энэ үеэр дампуурлаа зарлав. Эдийн засгийн хямралтай байсан гэхээр энгийн иргэд төдийлөн санахгүй байж магад. Тэгвэл долларын ханш талийж, шатахууны үнэ огцом нэмэгдсэн, автобус, такси үнээ нэмнэ гээд жагсаал цуглаан хийж байсныг санах биз, эрхбиш. Долларын албан ханш 1100 төгрөөс огцом өсөж 1600 төгрөг, найман шарга дээр бүр 1700 төгрөг давж байв. Шатахууны үнэ 1000 төгрөгөөс 1700 хүртлээ зах замбараагүй өссөн дөө. Товчхондоо энэ бүх тоон үзүүлэлтийн нийлбэр нь эдийн засгийн өсөлт -1,6 хувьтай гарснаар хэмжигдэнэ.

Өнөөдөр нүүрсийг нь хятадууд авахгүй хил дээр гацаачихсан, Эрдэнэт үйлдвэрийг Лондонгийн Арбитраас битүүмжлээд үйл ажиллагааг нь зогсоочихсон, хаврын хавсарганд 20 сая мал үхчихвэл ямар байх бол гээд төсөөлөөд үз дээ. Олон хүний санаанд төсөөлөгдөхгүй байж магад. Төсөөлсөн нэг нь ямар гээч гамшиг болохыг гадарлаж байгаа биз. Тийм л нөхцөл байдал 2009 онд бүрдсэн байсан юм. Бас болоогүй, хамгийн том дарамт нь Хамтарсан Засгийн газар иргэн бүртээ эх орны хувь хишиг гээд багадаа 1.5 сая төгрөгийг тараах амлалт өгчихсөн, түүнийгээ биелүүлэхгүй бол улс төрийн хувьд хог дээр үсэрч мэдэхээр тийм хяслантай цаг үе.

Энэ үед Засгийн газар ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж, гадны хандивлагч донор орнуудаас бадар гуйх хэцүүхэн даваатай тулгарч байв. Төрийн ордонд болсон хандивлагчдын уулзалтаар Япон, Солонгос, Дэлхийн банк тус бүр 50 сая доллар өгнө гэхийг сонссон Сангийн яамныхан ихэд баярлаж байсан удаатай юм шүү.

Ийм тохиолдолд дотоодын нөөц бололцоогоо дайчлах, гадны хөрөнгө оруулалт татах, төсвийн орлогыг нэмэх ганц боломж нь Оюутолгой, Тавантолгой төслийг эдийн засгийн эргэлтэд оруулах байсан. Тухайн үед Монголын хамгийн шилдэг гэсэн эдийн засагч, багш судлаачид хямралын нөхцөл байдал, гарах гарцын талаар томоохон судалгаанууд хийн танилцуулж байсан юм. Тэдгээрийн нэг судалгаанд, “Уул уурхайн салбар нь аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэлийн 65 хувь, экспортын орлогын 60 хувь, улсын төсвийн орлогын 40 хувь, эдийн засгийн нийт үйлдвэрлэлийн 30 орчим хувийг эзэлдэг манай эдийн засгийн том салбар билээ. Тиймээс Оюутолгойн зэс, алтны орд, Тавантолгойн нүүрсний орд зэрэг томоохон төслийн үйл ажиллагаа хэрхэн амжилттай хэрэгжихээс манай улсын ирээдүйн төлөв хандлага, эдийн засгийн хөгжил хамаарах болоод байна” гэсэн дүгнэлт зурайж байна.

Засгийн газрыг тэргүүлж буй Ерөнхий сайд С.Баярын хувьд улс төрийн томоохон шийдвэр гаргахад хүрсэн нь Оюутолгойн гэрээг байгуулах байв. Тэр ҮАБЗ, УИХ, Засгийн газар гээд шат шатны эрх бүхий бүхий л байгууллагуудаар хэлэлцүүлсний эцэст Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахаар болсон байдаг. 2009 оны 7 дугаар сарын 16-ны УИХ-ын чуулганаар Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахыг Засгийн газарт зөвшөөрсөн 57-р тогтоолыг баталсан байдаг. Үүний дараа ҮАБЗ 10 дугаар сарын 5-ны өдөр хуралдаж, 23/44 дүгээр зөвлөмж гаргасан байдаг.

Дээрх шийдвэрүүдийг үндэслэн Засгийн газар 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн ээлжит бус хуралдаанаараа Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээнд Засгийн газрыг төлөөлж гарын үсэг зурах эрхийг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Сангийн сайд С.Баярцогт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх нарт олгох 308 дугаар тогтоол гаргажээ. Энэхүү Засгийн газрын гишүүд нь өдгөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, АН-ын дарга асан Н.Алтанхуяг гээд бүгд л байсан билээ.

Засгийн газар нийт 250 сая долларын урьдчилгаа төлбөрийг Оюутолгойн хөрөнгө оруулагчдаас авсан байдаг юм. Урьдчилгаа авна гэдэг нь Оюутолгойн бүтээн байгуулалт, олборлолт экспорт эхлэж, татвар төлөхийг хүлээж төвдөхгүй байсныг илтгэнэ. Учир нь тэр үед Засгийн газарт валютын нөөц, төсвийн орлого л юу юунаас илүү хэрэгтэй байсан юм. Ядаж долларын ханшаа тогтворжуулж, улмаар шатахууны үнийг буулгах гэх мэт арга хэмжээнүүдийг авахад Оюутолгойн урьдчилгаа 250 сая доллар ихээхэн дэм болсныг тухайн үед Монголбанк, Сангийн яаманд алба хашиж байсан эрхмүүд үгүйсгэхгүй нь лав. Тэр мөнгө нөгөө алдарт эх орны хишиг 1,5 сая төгрөгийн эхний ээлжний 120 мянган төгрөг болж тараагдсаныг харин Монголын нийт ард түмэн үгүйсгэхгүй нь лав биз ээ.

Ямар ч байсан Оюутолгойн гэрээ бол эдийн засаг маш хүнд үед хийгдсэн гэрээ юм. Ерөнхий сайд С.Баярын хэлсэнчлэн 2 УИХ, 3 Засгийн газар дамжин байж хийгдсэн гэрээ. Нөгөө талдаа сонгуулийн маш том амлалт өгсөн эрх баригч хоёр намын амлалтыг биелүүлэхэд зайлшгүй шаардлагатай байсан гэрээ. ҮАБЗ, УИХ, УИХ дахь намын бүлгүүд, Засгийн газар гээд Монголын шийдвэр гаргах бүхий л байгууллагуудын зөвшөөрлөөр байгуулагдсан гэрээ. АН болон МАН-ын 2012 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийн сонин сэтгүүл хаа нэгтээ таарвал сөхөөд нэг хараарай. Бид Оюутолгойг эдийн засгийн эргэлтэд оруулж, байгалийн баялгийн өгөөжийг ард түмэндээ тараах амлалтаа биелүүлсэн … гээд л дурайж байх вий. Гэрээг нь ашиглаж, сонгуульдаж дахин сонгогдчихоод хоёр хүн рүү чихээд бултаж байгаа нь харин Монголын улс төрчдийн төлөвшил юм болов уу даа.

Өглөөний сонин

Сэтгэгдэл (10)

  1. Олон үг хэрэггүй ОДОО ЯЛАА ЭДЭЛ

  2. МАНАЙ УЛСАД НҮҮРЛЭЭД БАЙГАА АЙМШИГТАЙ ХҮН ХЭЛМЭГДҮҮЛДЭГ, ХҮНИЙ ХӨРӨНГӨ ДЭЭРЭМДДЭГ БҮЛЭГЛЭЛ БАЙГААГ АТГ, ЕРӨНХИЙЛӨГЧ АНХААР АЖИЛЛААСАЙ ДАА ЖИШЭЭ НЬ: 49- ИЙН БҮЛЭГЛЭЛ ЭНЭ БҮЛЭГЛЭЛ ЭРДЭНЭД ҮЙЛДВЭРИЙГ ҮНЭГҮЙДҮҮЛЖ АВАХААР НИЛЭЭД ЗОХИОН БАЙГУУЛАЛТАЙ АЖИЛЛАЖ БАЙНА ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА. ЯЛАНГУЯА М. ЭНХБОЛД, ЭЛБЭГДОРЖ, БАДАМЖУНАЙ САХАЛ ЭРДЭНЭБИЛЭГ, ХУДАЛДАА ХӨГЖИЛ БАНКНЫХАН. ХЭНИЙГ Ч ХЭЛМЭГДҮҮЛЖ ДЭЭРЭМ ХИЙХЭД БЭЛЭН БАЙХ ШИГ БАЙНА

  3. Good day very nice website!! Guy .. Beautiful .. Wonderful .. I will bookmark your blog and take the feeds also…I am happy to search out so many helpful information here in the post, we need develop extra techniques on this regard, thanks for sharing.

    http://www.iomoio.co.uk/bonus.php

  4. I simply want to say I’m newbie to blogging and site-building and honestly enjoyed you’re blog. Almost certainly I’m planning to bookmark your website . You definitely come with perfect stories. Appreciate it for revealing your web-site.

  5. Hello, Neat post. There is a problem with your website in web explorer, may check this… IE nonetheless is the market chief and a huge component of other people will pass over your magnificent writing because of this problem.

    http://www.iomoio.net

  6. I definitely wanted to post a comment in order to say thanks to you for all the splendid points you are giving out on this website. My time-consuming internet lookup has finally been paid with useful know-how to write about with my family. I would point out that many of us website visitors are unquestionably lucky to be in a superb place with very many outstanding professionals with very beneficial tactics. I feel somewhat lucky to have come across the web pages and look forward to so many more fun minutes reading here. Thank you once again for everything.
    nike flyknit racer http://www.nikeflyknitracer.us.com

  7. I not to mention my pals were actually examining the excellent key points located on your website then unexpectedly I got a horrible suspicion I had not expressed respect to the site owner for those techniques. All of the boys became consequently happy to read all of them and have in effect undoubtedly been tapping into these things. Thank you for indeed being considerably helpful and then for choosing this kind of important subject areas millions of individuals are really eager to be aware of. My personal honest apologies for not saying thanks to earlier.
    nike cortez women http://www.nikecortez.us.com

  8. Needed to put you one little bit of word to finally thank you so much over again over the gorgeous suggestions you have discussed in this article. It is simply strangely generous with you to offer openly what exactly numerous people might have advertised as an e book to get some money on their own, particularly considering that you might well have done it if you considered necessary. The solutions in addition worked to be the great way to be certain that someone else have a similar dream just as mine to figure out a little more pertaining to this problem. I am sure there are millions of more pleasurable situations up front for people who examine your website.
    adidas gazelle http://www.adidasgazelle.us.com

  9. I’m typically to blogging and i actually respect your content. The article has actually peaks my interest. I’m going to bookmark your website and hold checking for brand new information.

  10. I simply wanted to construct a simple message to be able to express gratitude to you for those stunning tactics you are sharing at this website. My long internet research has finally been compensated with incredibly good strategies to exchange with my close friends. I ‘d believe that most of us visitors are truly blessed to live in a decent website with so many brilliant individuals with useful tricks. I feel extremely fortunate to have encountered your entire web site and look forward to really more thrilling minutes reading here. Thanks a lot once again for all the details.
    kyrie shoes http://www.kyrie4shoes.us.com

Сэтгэгдэл үлдээх