Post

Ирландын Парламентын Доод танхимын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

Politik.mn 7 үзсэн3

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдын урилгаар Ирланд Улсын Парламентын Доод танхимын дарга Шон О’Фарел 2018 оны 4 дүгээр сарын 29-нөөс 5 дугаар сарын 1-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Айлчлалын үеэр Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Ирланд Улсын  Парламентын Доод танхимын дарга Шон О’Фарел нар албан ёсны уулзалт хийж, хоёр талын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааны болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцоно. Мөн хоёр улсын парламентын тэргүүн нар Монгол Улсын Их Хурал, Ирланд Улсын Парламентын Доод танхим хоорондын хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурах юм.

Айлчлалын хүрээнд ноён Шон О’Фарел Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхахын зэрэгцээ Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүдтэй уулзана.

Монгол Улс Ирланд Улстай 1998 оны 12 дугаар сарын 22-нд дипломат харилцаа тогтоосон. Хоёр улсын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд түлхэц үзүүлэх энэхүү айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойн жилд болж буйгаараа онцлог юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Сэтгэгдэл (3)

  1. I simply want to say I am beginner to blogging and honestly savored your page. Likely I’m going to bookmark your website . You surely come with incredible articles and reviews. Bless you for sharing your web page.

  2. Its such as you learn my thoughts! You appear to grasp so much about this, such as you wrote the book in it or something. I believe that you could do with a few p.c. to power the message home a little bit, however other than that, this is magnificent blog. An excellent read. I’ll definitely be back.

    http://www.iomoio.net

Сэтгэгдэл үлдээх