Other Voices

МАН Чингис бондоос тавин хувиар давсан хэмжээний өр зээл авчихсан байна

Өдрийн сонин 63 үзсэн3

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан


У.Хүрэлсүхийн Засгийн газар нүдэн харагдахаар ажлуудыг хийсэнгүй. Ийм ажил хийсэн гээд хэлчих тийм дорвитой ажил нэг ч алга. У.Хүрэлсүхийн Засгийн газрын 100 хоногийн ажлын тайланг сонсож байхад нэг яамны газрын хийчих, эсвэл нийслэлийн нэг агентлаг хийчих хэмжээний ажлууд тэрхүү хийсэн гээд байгаа 30 ажилд орсон байсан. Засгийн газрыг үнэлэх эхний хугацаа 100 хоног байдаг. Харин дараа нь зургаан сар гээд явдаг. Тэр үед бид дахин дуу хоолойгоо илэрхийлэх болно.

Өөрөөр хэлбэл одоогийн Засгийн газар иймэрхүү шийдвэргүй байдлаар удаан ажиллах юм бол үүн дээрээ шийдэл ол, ялангуяа улс орны хөгжлийг урагшлуулах том том бүтээн байгуулалтаа хурдан хий гэсэн сөрөг хүчний байр сууринаас хандсан шахалтуудыг хийж явна. “Үнээг үхэхээр сүүтэйг нь мэддэг” гэсэн ардын зүйр үг байдаг. Үүнтэй зүйрлэж хэлбэл Ардчилсан нам эрх барьж байхдаа олон бодлого, арга хэмжээнүүдийг зоригтой эхлүүлж, хийж байсан. Зээл, бондыг хуулийн хүрээнд хийж байсан. Энэ бүх ажиллагаа ард түмний нүдэнд ил байсан. Эдгээр зүйлийг зоригтойгоор хийсний ард сонгуульд орсон. Харин ард түмэнд эдгээр ажлуудыг дутуу таниулж, ойлгуулж чадаагүй. Үүнийг сөрөг хүчнийхэн системтэйгээр, өөрөөр хэлбэл харлуулах тал дээрээ маш сайн ажилласан. Тийм учраас ард түмэн бидэнд муу дүн тавьсан болов уу гэж боддог.

Ингээд МАН 65 суудал авч, эрх баригч нам болсон. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл юу болов. Бидний үед яригдаж байсан Чингис бондоос даруй тавин хувиар давсан хэмжээний өр буюу 2,5 тэрбум ам.долларын илүү зээл, бондыг босгоод авчихсан байна. Энэ хөрөнгөөр өнөөдөр гарт баригдсан, нүдэнд харагдах нэг ч ажлыг хийгээгүй л байна. Гэтэл тэр мөнгө хаашаа орчихв оо. Тэр мөнгө төрийн данхар бүтэц, төсвийн цоорхой нөхөх зэрэг аахар шаахар зүйлд зарцуулагдсан. Ард түмэн үүнд дүнгээ тавих байх.

Сэтгэгдэл (3)

  1. I simply want to say I’m newbie to blogging and certainly enjoyed this blog. Likely I’m going to bookmark your website . You amazingly have exceptional stories. Thanks a lot for revealing your website.

  2. Та нарын тавьсан өрийг өрөөр дарж байгаа болохоор аргагүй биз.

Сэтгэгдэл үлдээх