Other Voices

Хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 100 хувьд олгох ёстой

Medee.mn 34 үзсэн2

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:


Хүүхдийн мөнгийг өгөх боломж бий юу бий. Хүүхдийн мөнгийг Ардчилсан нам санаачлахдаа хүүхдээ өсгөх бодлогод зориулж санаачилсан. Ардчилсан намын энэ санаачилгыг баллуурдахын тулд 40 хувьд нь олгох хүртлээ бууруулсан шүү дээ. Өнгөрсөн оны төсвийн тодотголд сайд нарын зардал 499 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. Ийм мөнгө сайд нарын гарын салаагаар үр, ашиггүй үрэгдэж байна. Зөв зарцуулж чадах юм бол Монгол улсад их хэмжээний мөнгө бий.

Нийт хүүхдийн 80 хувьд нь хүүхдийн мөнгийг олгох тухай асуудлыг Засгийн газраас санаачлан хэрэгжүүлэх гэж байгаа. Харин Ерөнхийлөгч хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох тухай хуулийн төслийг өргөн барьсан.

Манай намаас хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 80 хувьд олгохыг дэмжихгүй байгаа. Харин 100 хувь олгох ёстой. Хүүхдийн мөнгийг өгөх санаачлагыг АН анх гаргасан. МАН-ын зүгээс хүүхдийн мөнгийг АН санаачилсан гэх нэрээс нь баллуурдах сонирхолтой байгаа. Нийт хүүхдийн 40 хувьд нь мөнгө олгох шийдвэр гаргаснаас нь энэ санаа нь харагдаж байна. АН-ын хувьд хүнээ өсгөх бодлогоор хүүхдэд мөнгө олгох тухай санаачлагыг гаргасан юм. Тиймээс хүүхдийг баян, ядуу гэр бүлд төрснөөр нь ялгаварлаж болохгүй. Хүүхэд бүрт мөнгө өгөх ёстой.

Сэтгэгдэл (2)

  1. “I’m not sure why but this site is loading extremely slow for me. Is anyone else having this problem or is it a issue on my end? I’ll check back later on and see if the problem still exists.”

    http://fiverr.com/eebest8

  2. I simply want to mention I’m all new to blogs and definitely enjoyed your web blog. More than likely I’m planning to bookmark your blog . You actually come with beneficial article content. Cheers for sharing with us your website.

Сэтгэгдэл үлдээх

Website Protected by Spam Master