Other Voices

Хоёр төрсөн ах, зөвлөхийнх нь дансаар БНСУ-аас гурван сая ам.доллар нь шилжээд орж ирсэн

Өдрийн сонин 606 үзсэн2

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:


…Ч.Хүрэлбаатар сайд ах, туслах, зөвлөхүүдээрээ дамжуулан Хотгор шанагыг зараад мөнгийг нь авсан асуудал. БНСУ-ын Ерөнхийлөгч асан И Мён Бак авлигын хэргээр шоронд орчихлоо. И Мён Бак Ерөнхийлөгчийн үед улсын мөнгөөр худалдаж авсан юм билээ. Тухайн үед БНСУ-ын хэвлэлээр Хотгор шанагын асуудал баахан шуугисан даа. Ерөнхий сайд маань тухайн үед лицензийн наймаа, уул уурхайтай холбоотой хүмүүсийг кабинетдаа авахгүй гээд хоёр ч хүнийг буцаасан. Миний хувьд “Монгол Улсын газар нутгийг гадаадынханд зарсан хүнийг та яагаад Сангийн сайдаараа тавьж, мөнгөнийхөө авдрыг бариулж байгаа юм бэ. Дубайн гэрээг шалгах МАН-ын цөөнхийн бүлгийн ажлын хэсгийн ахлагчаар томилогдсон Ч.Хүрэлбаатар маань тус гэрээг муу боллоо гэсэн дүгнэлтэд гарын үсгээ зуралгүй зугтчихсан хүн. Яагаад Дубайн гэрээг хаацайлж хамгаалаад байсан юм бэ. Эрдэнэтийн 49 хувийг төр, ард түмний мэдэлд авах тогтоол гарч, дараа нь намын бүлэг, Удирдах зөвлөлийн шийдвэр гараад 65 гишүүн дэмжихээр болоход Ч.Хүрэлбаатар эсрэг кноп дарсан. Яагаад ийм хүнийг Сангийн сайдаар томилох гээд байгаа юм бэ. Ямар зарчим байна аа” л гэсэн. Мөн “Энэ Засгийн газрын эмзэг цэг нь Хүрэлбаатар боллоо шүү” гэж хэлээд Ерөнхий сайд бид хоёр муудалцсан.

Болоод өнгөрсөн асуудал л даа.

…БНСУ-ын Ерөнхийлөгч И Мён Бактай ойр байсан, худалдаж авсан хүн чинь Төрийн ордны нэг давхрын гадны зочидтой уулздаг уулзалтын өрөөнд Ч.Хүрэлбаатар сайдтай инээгээд зургаа даруулсан гэрэл зураг нь байгаа шүү дээ. Хоёр төрсөн ах, зөвлөхийнх нь дансаар БНСУ-аас гурван сая ам.доллар нь шилжээд орж ирсэн. Гурван сая ам.доллар гэдэг чинь өнөөдрийн ханшаар 7.5 тэрбум төгрөг. Баримт нь байгаа. Зарсан асуудал нь хууль зөрчсөн үү гэдгийг хуулийн байгууллага шалгаж тогтоох асуудал. Энэ асуудал нь АТГ-т шалгагдаж байгаа гэж мэдээлсэн. Миний баримталсан зарчим уул уурхай, лицензийн наймаатай холбоотой хүмүүсийг кабинетдаа авахгүй гэчихээд жинхэнэ уул уурхайн орд газар, лиценз зарсан хүнийг заавал кабинетдаа авах хэрэгтэй юм уу л гэж асуусан.

Өнгөрсөн юмыг яриад яахав дээ.

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.

Сэтгэгдэл (2)

  1. I just want to tell you that I’m beginner to blogs and honestly savored you’re website. Likely I’m likely to bookmark your site . You absolutely have very good article content. Cheers for revealing your blog.

  2. How To Get Dapoxetine Generic Propecia Online generic cialis overnight delivery Buy Cialis 20mg Europe

Сэтгэгдэл үлдээх