Asia/Africa

Сирид өгсөн пуужингийн цохилтын эргэн тойронд

Politik.mn 214 үзсэн6

Доналд Трамп хэлсэндээ хүрч, АНУ-ын зэвсэгт хүчин болоод Их Британи, Францын тал хамтран Сирид цохилт өгч эхэлсэн билээ.

Багцаагаар 12 цагийн өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп телевизээр мэдэгдэл хийж, цохилт өгөх тушаалд гарын үсэг зурснаа зарласан. Тэрээр “…Би дөнгөж сая зэвсэгт хүчиндээ Башар Асадын химийн зэвсгийн обьектуудад пуужингийн цохилт өгөхийг тушаасан. Энэ ажиллагаанд манай холбоотон Англи, Францын цэрэг оролцож байна. Бидний цохилт ард түмнийхээ эсрэг химийн зэвсэг хэрэглэсэн ад чөтгөрийн дэглэмийг унагах зорилготой” хэмээн хэлсэн үгэндээ дурдсан. Үүнтэй зэрэгцэн Сирийн нийслэл Дамаскт хүчтэй дэлбэрэлтүүд болж эхэлснийг гэрчүүд баталж байгаа тухай олон улсын томоохон мэдээллийн хэрэгслүүд уламжилж эхэлсэн юм.

Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нар ч телевизээр гарч Башар аль Ассадын дэглэмд цохилт өгч эхэлснээ бататгаж, зорилгоо  тайлбарласан. Ялангуяа Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй ард түмэндээ хандан сэтгэл хөдөлгөм үг хэлсэн хэмээн Би Би Си агентлаг дурдлаа.

Улаанбааатарын цагаар үүрээр эхэлж, оройн 18 цаг, харин Сирийн цагаар Баасан гаригийн үдэш эхлээд шөнөжин үргэлжилж өглөө дууссан, (12 цаг гаруй үргэлжилсэн) пуужингийн цохилтын гол цэг болон эргэн тойронд ямар ямар үйл явдлууд болсныг тоймлон  хүргэе.


АНУ-ын Батлан хамгаалах яам:

Албаны эх сурвалжууд Башар аль Ассадын дэглэмд өгч байгаа цохилтод байлдааны хөлөг онгоцууд болон агаарын хүчин ашиглаж байгааг батлан мэдэгдэв. Пентагоны тэргүүн Жеймс Маттис ч үүнийг баталсан мэдэгдэл хийлээ.


Сирийн Үндэсний телевиз:

Сирийн агаараас эсэргүүцэн хамгаалах хүчин АНУ, Их Британи, Францын цохилт эхэлснийг албан ёсоор баталсныг ард түмэндээ зарлалаа. Мөн иргэдийг гудамжинд гарахгүй байх, хоргодох байранд орохыг сануулав.


Трампын дараа Францын Ерөнхийлөгч мэдэгдэл хийв:

Эммануэль Макрон “Сирийн арми химийн зэвсэг хэрэглэж, улаан шугам давсан учраас би Францын зэвсэгт хүчинд АНУ болон Их Британитай хамтран Сирид цохилт өгөх тушаал өгсөн. Энэ бол химийн зэвсэг хэрэглэж, энгийн номхон олон иргэд, хүүхэд эмэгтэйчүүдийг хөнөөсөн Сирийн Засгийн газарт барьж буй сануулга” хэмээн мэдэгджээ. Мөн Макрон твиттер хуудастаа Францын онгоцууд цохилт өгөхөөр хөөрч буйг видео бичлэг тавилаа.


Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй:

Хатан хааны тэнгисийн цэргийн хүчин Сири дэх агаарын цохилтод оролцож байгааг Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй батлаад, ард иргэдийнхээ эсрэг химийн  зэвсэг хэрэглэсэн Башар аль Ассадын дэглэмийг Их Британи улс хэрхэвч тэвчихгүй хэмээлээ. Тэрээр Британи цаашид ч холбоотнуудынхаа хамтаар Башар Ассадын дэглэмийн эсрэг аливаа цохилтод дэмжиж оролцох болно гэдгийг онцолсон байна.


Пентагоны эх сурвалж:

Цохилт шөнийн турш үргэлжлэх бөгөөд ОХУ-ын агаар, сансрын цэргийн хамгаалж байгаа Тартус боомт, ын ойролцоох бүсэд АНУ-ын пуужингууд огт нэвтрэхгүй болно гэдгийг зарлав. Мөн ОХУ-ын зэвсэгт хүчний талаас ямар үйлдэл хийхийг анхааралтай ажиглаж байгаа гэдгийг ч мэдээлсэн байна.


Си Эн Эн: Raytheon-ийн Томагавк ашиглаж байна

Агаараас өгч байгаа цохилтод АНУ-ын Raytheon хэмээх зэвсэглэлийн үйлдвэр (компани)-т хийсэн Томагавк пуужингуудыг ашиглаж байгаа, ингэхдээ пуужингуудыг тэнгисээс болон тийрэлтэт сөнөөгч, дайрагч онгоцууд ашиглан харваж байгаа гэдгийг албаны  эх сурвалж баталсан тухай мэдээллээ. Цохилт өгч эхэлсний дараа тус компанийн хувьцаа огцом өссөн гэнэ.


Сирийн Үндэсний телевиз:

Нийслэл Дамаскт, Барзех дүүрэгт байрладаг шинжлэх ухаан, судалгааны төвийн барилга цохилтод өртсөнийг мэдээллээ. Мөн Сирийн агаараас эсэргүүцэн хамгаалах хүчин Дамаскийн дагуул хот Аль Кисвахын ойролцоо холбоотнуудын 13 пуужинг замд нь устгасан тухай уламжиллаа.


Жеймс Маттис: Цэгчилсэн цохилт хийж байгаа

Зурагт: Жеймс Мэттис болон Жозеф Данфорд нар

АНУ-ын Батлан хамгаалахын Төрийн нарийн бичгийн дарга Жеймс Маттис мэдэгдэл хийж нарийвчилсан, цэгчилсэн цохилт хийж байгаа тул энгийн иргэд оршин суудаг дүүргүүдэд эрсдэл учруулахгүй гэлээ. Тодруулбал Дамаскийн цэргийн шинжлэх ухаан, судалгааны төв, Хомс хотын ойролцоох химийн зэвсгийн хоёр агуулах, нийт энэхүү гурван цэгт цохилт хийж байгааг мэдэгдэв.


АНУ-ын Зэвсэгт хүчний штабын дарга, генерал Жозеф Данфорд:

Генерал Жозеф Данфорд “…Оросын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнтэй зөрчилдөхгүй байх арга хэмжээг авсан, чнгэхдээ Москватай холбоо барьж мөргөлдөөнөөс зайлсхийх арга хэмжээ аваагүй, өөрт байгаа тагнуулын мэдээлэл дээр үндэслэсэн” болохыг мэдээллээ. Мөн одоогоор холбоотны хүчин ямар нэг хохирол амсаагүй ба бүх пуужин байндаа тусч байгаа, Оросын талаас ямар нэгэн эсэргүүцэх үйлдэл гаргаагүй болохыг дурдлаа. Пентагоны тэргүүний мэдээлсэн цохилтын гурван байршлыг ч  баталсан мэдээлэл өгөв.


Си Эн Эн: Улаан тэнгисээс пуужин харваж байгаа

Сири рүү харваж  байгаа пуужингуудын дийлэнхийг Улаан  тэнгис дэх АНУ-ын байлдааны хөлөг  онгоцноос харваж байгааг албаны эх сурвалж мэдээлснийг Си Эн Эн агентлаг уламжиллаа. Олон улсын ажиглагчид Сирийн эргийн ойролцоогоос бус өмнө талаас нь Улаан тэнгисээс Томагавк харваж байгаа явдлыг Сирийн эрэгт байгаа ОХУ болон Хятадын хөлөг онгоцуудтай зөрчилд орохгүй, түүнчлэн пуужингуудыг замаас нь барьж устгах магадлалтайг тооцон ийнхүү харваж байгааг тайлбарлажээ. Харин Сирийн эргийн зүгээс B1 онгоцууд түлхүү ашиглаж, бүр нарийвчилбал Хойд зүгийн Хомс хотод өгч байгаа цохилтод ашиглаж байгаа гэжээ.


Антонио Гутеррес: Хүйтэн дайн эргэн ирлээ

Цохилт өгч эхэлснээс хэдэн цагийн дараа таагүй уур амьсгал дунд явагдсан НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдаан дээр Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес “Хүйтэн дайн өшөө авахаар эргэн ирлээ. Гэвч хурцадмал байдлыг дэвэргэхээс сэргийлэх механизм, хамгаалалт өнгөрсөн үеийнхээс тэс өөр байна” хэмээн гишүүн орнуудад анхааруулж, үүсээд буй аюултай нөхцөл байдалд улс орнуудыг дор бүрнээ хариуцлагатай, энхтайванч сэтгэлгээгээр хандахыг уриалжээ


Сирийн төв  телевиз: Энгийн иргэд өртөж эхлэв

Сирийн агаараас эсэргүүцэн хамгаалах хүчин холбоотнуудын пуужингийн цохилтоос амжилттай хамгаалж байгаа боловч энгийн иргэд цохилтод өртөж эхэлжээ. Тодруулбал Хомс хотод өгч байгааа пуужингийн цохилтод өртөн Сирийн 3 энгийн иргэн шархаджээ.


ОХУ-ын Батлан хамгаалах яам: Орос цэргүүд аюулд өртөөгүй

ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдэгдэл хийж Сирид байгаа орос цэргүүд пуужингийн цохилтод  өртөөгүй бөгөөд аюул учраагүй тухай мэдээллээ. Оросын цэргүүд Сирийн Хмеймим дэх агаарын бааз болон  Тартуын боомт дахь тэнгисийн цэргийн баазыг хамгаалж байгаа юм.


Иран улс хурцаар шүүмжлэв

Ираны зүгээс мэдэгдэл хийлээ. Тухайлбал Ираны Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Бахрам Касеми Сирид  өгч  байгаа пуужингийн цохилтыг хурцаар шүүмжлэв. Мөн Ираны Ерөнхийлөгч Хассан Рухани, шашны тэргүүн Аяатолла Али Хаманей нар мэдэгдэл хийж “АНУ тэргүүтэй өрнөдийн орнууд Сирид цохилт өгч эхэлсэн нь энхтайваны эсрэг хийж байгаа асар том гэмт хэрэг болж байна” хэмээлээ.


Сири болон Оросын тал: 100 гаруй пуужин харваад байна

Арабын бүгд найрамдах Сири улсад одоогоор АНУ, Их Британи, Францын талаас 100 гаруй пуужин харваад байгаа тухай Сирийн Батлан хамгаалах яам болон ОХУ-ын Батлан хамгаалах яамны албаны эх сурвалжууд баталлаа. Ерөнхийлөгч Трампын “гялалзсан, ухаалаг” пуужингуудыг Зөвлөлтийн үеийн агаараас эсэргүүцэн хамгаалах С-125, БУК, С-200 зэрэг зэвсгүүд амжилттай амдан барьж байгааг онцолсон байна. Цөөн хэдэн пуужин байндаа туссан гэнэ.


Гэвин Уиллиамсон:  Их Британи Storm Shadow пуужингууд ашиглаж байна

Цохилтод оролцож байгаа Их Британийн цэргийн оролцоо, зэвсэглэлийн талаар тул улсын Батлан хамгаалахын Төрийн нарийн бичгийн дарга Гэвин Уиллиамсон мэдээлэл өгөв. Би Би Си агентлаг уламжилснаар “Дөрвөн ширхэг GR4 сөнөөгч онгоцууд Storm Shadow пуужингууд ашиглаж Хомс хотод голлон цохилт өгч байгаа” гэнэ.


Австрали цохилтыг дэмжив

Австралийн Батлан хамгаалахын сайд Маризе Пэйн мэдээлэл хийлээ. Энгийн иргэдийн эсрэг химийн зэвсэг хэрэглэсэн Сирийн засгийн газрыг тэрээр хүчтэй шүүмжлээд Башар Аль Ассадын дэглэмд өгч байгаа цохилт нь зөв зүйтэй, зайлшгүй хийх ёстой болохыг онцолжээ. Австрали улс цаашид ч олон  улсын энх тайваны өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэж Сирийн засгийн газрын эсрэг аливаа ажиллагааг дэмжихээ мэдэгдлээ.


Израйль улс мэдэгдэл гаргав

Израйлын нийслэл Тель-Авив хотноо тус улсын Батлан хамгаалахын сайд мэдэгдэл гаргалаа. Тэрээр Израйль улс цохилтыг бүрэн дэмжиж байгаа бөгөөд цаашид дахин цохилт өгөх шаардлагатай тохиолдолд зэвсэгт хүчнээ ашиглах ч боломжой гэдгийг Сирийн талд хандан анхааруулсан байна.


110 пуужин харважээ

Цохилт эхэлснээс хойш шөнийн 3 цаг 55 минут гэхэд 110 пуужинг Сирийн зүг харвасан тухай тус улсын зэвсэгт  хүчин мэдээллээ. 110 пуужингаас 70 гаруйг нь Сирийн агаараас эсэргүүцэн хамгаалах хүчний анги нэгтгэлүүд амдан сөнөөсөн гэнэ.


Турк цохилтыг дэмжив

Туркийн Гадаад хэргийн яамнаас мэдэгдэл  хийж холбоотнуудын цохилтыг  100 хувь бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Бүс  нутгийн тайван байдалд Башар Ассадын  дэглэм хамгийн хүчтэй заналхийлж  байгааг мэдэгдэлдээ онцолжээ.


Путин шүүмжлэв

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Кремльд мэдээлэл хийлээ. Итар Тасс, Риа Новости, төрийн мэдээллийн Спутникийн мэдээлснээр Путин энэ цохилтыг хүчтэй шүүмжилж, пуужингийн цохилт химийн зэвсэг хэрэглэсэнд зориулагдсан ч биш ерөөс улс төрийн башир зорилготой, Америкийн эрх ашгийг Ойрхи Дорнодод  тасалдуулж байгаа гол улсыг элдвээр гоочилж байгаа гэх мэтчилэн нэлээн хилэнтэй мэдэгдэл хийжээ.


Сиричүүд баяр тэмдэглэж эхлэв

Шөнийн турш үргэлжилсэн агаарын цохилт дуусч Сирийн нийслэлийн төв талбай, Умаядын талбайд баярлан хөөрсөн сиричүүд олноор гарч ирж байгааг тус улсын Төв телевизээр мэдээлжээ. Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассад өглөө эртлэн албан өргөөндөө ирж байгаа бичлэгийг түүний твиттер хуудаст тавив. Сирийн Төв телевизээр өрнөдийн гурван гүрний хамгийн сүүлийн үеийн пуужингуудын эсрэг 1970-аад онд ЗХУ-д үйлдвэрлэсэн агаараас эсэргүүцэн хамгаалах зэвсгүүд бүхий манай зэвсэгт хүчин амжилттай тулалдлаа, нийт 103 пуужин харваснаас 71-ийг нь амдан устгалаа. Тиймээс энэ шөнийн тулалдаанд Сири улс ялалт байгууллаа гэх зэргээр мэдээлснийг Аль Жазира уламжилсан байна. Үүнтэй зэрэгцэн ОХУ-ын гадаад хэргийн яам Дамаск хотыг энх амгалан амьдралд дөнгөж шилжиж байх үед АНУ тэргүүтэй холбоотнууд пуужингийн цохилт өгснийг хатуу шүүмжилжээ.


Герман улс цохилтыг дэмжив

Хэдийгээр ХБНГУ пуужингийн цохилтод биечлэн оролцоогүй ч бүрэн дэмжиж байгаагаа илэрхийллээ. Бямба гаригийн өглөөний мэдэгдэлдээ Канцлер Ангела Меркель иймэрхүү утгатай үгсийг дурдсан байна. Өмнө нь тэрээр “Бид арга хэмжээний бүх л спектрийг авч үзэх ёстой. Бид НҮБ-ын Аюулгүй зөвлөл, Олон улсын химийн зэвсгийг хориглох агентлагийн шийдвэрийг дэмжих болно. Гэхдээ аливаа цэргийн ажиллагаанд Герман улсын зэвсэгт хүчин оролцохгүй” хэмээн Меркель мэдэгдээд байсан юм.


Трамп бид том ялалт байгууллаа гэв

Цохилт дууссаны дараа АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп хоёр жиргээ хийлээ. Хэдхэн мөчийн өмнө бид Сирийн дэглэмийн эсрэг  томоохон сануулга өгч дууслаа, цохилт амжилттай төгссөн, бид томоохонялалт байгууллаа хэмээн жиргэжээ. Мөн үүнтэй зэрэгцэн Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Дана Уайт мэдээлэл хийж өнгөрсөн шөнийн бүх цохилтууд байгаа бүрэн оносон болохыг мэдэгдлээ.


Дэслэгч генерал Кеннет Маккензи: 105 пуужин харвасан

Зурагт: Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Дана Уайт дэслэгч генерал Кеннет Маккензи

Цохилт дууссан болохыг тэмдэглэж Пентагоны удирдлагууд мэдээлэл хийлээ. Энэ үеэр “Бид нийтдээ энэ шөнийн ажиллагаанд 105 пуужин харвалаа. Бүх пуужин байндаа амжилттай туссан, өнгөрсөн 2017 оны дөрөвдүгээр сард мөн Ерөнхийлөгч Трампын тушаалаар Сири рүү хийсэн пуужингийн цохилтоос хоёр дахин хүчтэй, цар хүрээтэй боловч, цэгчилсэн нарийвчилсан цохилтыг гүйцэтгэлээ” хэмээн Пентагоноос дэслэгч генерал Кеннет Маккензи мэдээллээ.

Пентагоны тэргүүн Жеймс Маттис “Бид маш нарийвчилсан, тун хэмжээг нь тохируулсан, гэхдээ хүчтэй цохилтыг өглөө. Энэ удаагийн ажиллагааг ихэвчлэн нисгэгчийн жолоодлоготой тийрэлтэт нисэх онгоцноос пуужин харвах замаар гүйцэтгэсэн бөгөөд иргэний болон гадаад улсын объектуудад хохирол учруулахгүй байх арга хэмжээг өндөр хэмжээнд хангасан. Цохилтын үеэр Сирийн талаас “газар-агаар” ангиллын эсэргүүцэх зэвсэг хэрэглэсэн ч энэ нь довтлогч талд ямар нэг хохирол учруулаагүй” хэмээлээ.

Тодруулбал,

Улаан тэнгисээс:

USS Monterey хөлөг  онгоцноос 30 Томагавк пуужин

USS Laboon хөлөг онгоцноос 7 Томагавк пуужин

Арабын булангийн хойд хэсгээс:

USS Higgins хөлөг онгоцноос 23 Томагавк пуужин

 Газрын дундад тэнгисийн зүүн хэсгээс:

USS John Warner шумбагч онгоцноос 6 Томагавк пуужин

Францын байлдааны хөлөг онгоцноос 3 SCALP пуужин

Агаараас:

2 B-1 Lancer бөмбөгдөгч 19 агаар-газар ангилалын ойрын зайн далавчит пуужин

Британийн нисэх хүчний Тornado болон Typhoon тийрэлтэт онгоцууд 8 storm shadow пуужин

Францын нисэх хүчний Rafales болон Mirages тийрэлтэт онгоцууд 9 SCALP пуужин  тус тус харвасан байна.

Францын RAF буюу Rafales онгоц
Цохилтын үеэр болон цохилтын дараа
Стратегийн цохилтод хэрэглэх АНУ-ын өндөр хурдны бөмбөгдөгч B1 онгоц
АНУ-ынтэнгисийн цэргийн USS Monterrey байлдааны онгоц
Францын Aquitanne байлдааны онгоц
Томагавк пуужин
Британийн RAF  Tornado тийрэлтэт онгоц
Францын Rafale тийрэлтэт онгоц агаарт шатахуунаа цэнэглэж байна

Сэтгэгдэл (6)

  1. I simply want to say I am very new to blogging and absolutely savored this web site. Likely I’m want to bookmark your website . You amazingly have very good stories. Appreciate it for revealing your webpage.

  2. I must show my admiration for your kind-heartedness giving support to persons who really need guidance on that field. Your very own dedication to getting the solution throughout appears to be extraordinarily helpful and has constantly enabled folks like me to attain their ambitions. Your own warm and helpful guide denotes this much to me and a whole lot more to my office workers. Many thanks; from all of us.
    nike flyknit http://www.nikeflyknit.us.com

  3. I’m writing to make you understand what a amazing experience my child gained reading through your blog. She came to find too many details, not to mention how it is like to have an amazing giving spirit to let certain people with ease fully grasp some multifaceted issues. You really did more than my desires. Many thanks for churning out such productive, trusted, explanatory and as well as cool tips on your topic to Jane.
    adidas tubular uk http://www.adidastubular.co.uk

  4. Your house is valueble for me. Thanks!?

  5. You made some first rate points there. I appeared on the web for the problem and found most people will go together with together with your website.

  6. I and my friends were taking note of the excellent tips and hints located on your site and then suddenly I had a terrible feeling I had not expressed respect to you for those techniques. Most of the young boys had been consequently joyful to learn them and already have in reality been tapping into these things. Thank you for genuinely quite accommodating and then for selecting varieties of exceptional things millions of individuals are really desperate to understand about. My honest apologies for not expressing appreciation to sooner.
    longchamp http://www.longchamphandbagsonlines.com

Сэтгэгдэл үлдээх