Breaking

С.Баярыг ч мөн 30 хоногоор үргэлжлүүлэн хорих боллоо

Politik.mn 62 үзсэн2

АТГ-аас Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд С.Баяр, 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарыг сэжигтнээр татаж шалгаж буй. Энэ хүрээнд тэднийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан юм.

Тэгвэл сэжигтнээр тооцон цагдан хорих хугацаа дуусч байгаа тул өнөөдөр үргэлжлүүлэн хорих уу, суллах уу гэдгийг шүүх шийдэх учиртай байлаа. Тодруулбал, АТГ-аас дээрх хүмүүсийг яллагдагчаар татах саналыг прокурорын байгууллагад хүргүүлсэн. Прокурор саналыг хүлээн авч С.Баяр, Ч.Сайханбилэгт нарт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан үргэлжлүүлэн цагдан хорих саналыг шүүхэд хүргүүлсэн юм.

Шүүх уг саналыг өнөөдөр 10.00 цагаас эхлэн хэлэлцэж Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг 30 хоногоор үргэлжлүүлэн цагдан хорих шийдвэр гаргасан ба үргэлжлүүлээд Ерөнхий сайд асан С.Баярын шүүх хурал ч мөн үүнтэй адил шийдвэр гаргаад байна.

Монгол Улсын 25 ба 28 дахь Ерөнхий сайдуудыг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид дахин 30 хоногоор хорьж шалгах боллоо.

Сэтгэгдэл (2)

  1. neg hoirson bolood gemgyie geed taviad tuuchin da hytad umnud solongos zereg uls yaj hulgaichuudfaigAi temtsej bna delhii harj bgaa chy de

  2. I just want to mention I am just new to blogs and really liked you’re web page. Very likely I’m likely to bookmark your blog post . You really come with beneficial articles. Appreciate it for sharing your website.

Сэтгэгдэл үлдээх

Website Protected by Spam Master