Other Voices

“Коридор”-ыг шалгах хэрэгтэй, хэдий болтол муу муухай бүхнийг хааж, хаацайлах юм бэ?

Medee.mn 190 үзсэн2

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:


Улс орны эрх, ашигт шийдвэр гаргах ийм чухал асуудалд авлига, хээл хахууль авах замаар, нөгөө талдаа давуу талыг олгосон бол улс, үндэстнээсээ урвасан гэмт хэрэг болно. Ийм асуудал нотлогдвол “Рио Тинто” компанитай хийсэн гэрээ үндсэндээ дуусгавар болох учиртай. Гэхдээ Оюутолгой төсөл Монгол Улсын эдийн засагт үзүүлж байгаа байр суурь, нөлөөг бид сайн тооцох ёстой. Хэрэв алдаа гарсан бол хоёр тал алдаагаа ширээний ард сууж залруулах түүхэн боломж олдлоо гэж бодох хэрэгтэй. Энэ тал дээр Засгийн газар идэвхтэй ажиллаж, гэрээгээ сайжруулах шаардлага бий.

Шалгалтыг нам хийхгүй. Хууль хяналтын байгууллага хийнэ. Тэгэхээр энэ асуудалд оролцсон, тухайн үед болсон асуудлыг хамруулсан том шалгалт үргэлжлэх ёстой. Ялангуяа 2008 оны УИХ-аас маш олон зүйл тодруулж, эргэж санах хэрэгтэй. Оюутолгойн гэрээ байгуулагдах үед болсон бүх үйл явц, протокол шийдвэрүүдийг намаар үл ялгаж, авч үзэх ёстой. Монголын ард түмэнд амласан амлалт, хөрөнгө оруулалт, цаг хугацаа гээд маш олон зүйл өөрчлөгдөнө. Өөрчлөгдөхөд ямар ямар хүмүүс оруулж ирэв, хэн дэмжив, яагаад ийм байдалд оров, үүнийг дагасан ямар нэгэн авлига, хээл хахуулийн асуудал байна уу гэдгийг шалгах ёстой.

Улс эрх орныхоо эрх ашигт санаатайгаар нөлөөлсөн аливаа хүнийг эх орноосоо урвасан гэж үздэг. Магадгүй төрийн эсрэг гэмт хэрэг болж хувирахыг үгүйсгэхгүй. Нийгэм уул уурхай, том төслүүдийг тойрсон авлига, хээл хахуулийн асуудлыг үл тэвчих нөхцөл байдал бий болж байна. Тэгэхээр УИХ дахь Авлигын эсрэг парламентын бүлэг үүний эсрэг тууштай явна. Бүх мэдээллийг ил тод болгох талаас нь ажиллана. Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хэлсэн хуулийн коридор гэх айхтар нэр томъёо гарлаа шүү дээ. Цагдаа, Шүүх, АТГ, тагнуул дамжсан коридор бий болсон. Дундуураа тэр коридороор гүйлгэдэг. Үүгээр хүнд хэрэг үүрүүлдэг, өмч хөрөнгөөр нь дарамталдаг, бизнесийг нь булаадаг, ял өгдөг. Үүнтэй холбоотойгоор өөр өөрсдийгөө хамгаалдаг. Энэ ноцтой зүйл. Үүнийг шалгах хэрэгтэй. Цаг нь болсон. Хэдий болтол намын ард нуугдаж, улс төр хийж муу муухай бүхнийг хааж, хаацайлах юм бэ.

Сэтгэгдэл (2)

  1. I just want to mention I am all new to blogging and site-building and definitely enjoyed you’re web blog. Most likely I’m likely to bookmark your site . You absolutely have perfect articles. Bless you for sharing with us your blog.

Сэтгэгдэл үлдээх

Website Protected by Spam Master