Hot Topic + Experts

Барьсан байшингаасаа хамтдаа унаж буй хүмүүс

Н.Эрдэнэ 163 үзсэн4

Монгол Улсын хууль, хүчний байгууллагын зүгээс Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотойгоор  Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарыг Ерөнхий сайд асан С.Баяр нарын нэр бүхий хүмүүстэй хамт саатуулан шалгаж байна.

С.Баярцогтыг хорих 461-р ангид саатуулагдсаны дараа л Ч.Сайханбилэг зугтчихлаа, Монголоос оргон зайлчихлаа, С.Баярыг чаддаг юм бол барьчих л даа гэх зэрэг мессежүүд сошиалд төдийгүй хэвлэл мэдээллээр ч хүчээ авсан. Тэгвэл Ч.Сайханбилэг Монголдоо очиж шалгуулна гэж ил захидал илгээсэндээ хүрсэн төдийгүй хуулийнхны амыг асуух шалтаг болоод байсан С.Баярыг ч бариад авснаар монголчууд бөөн баяр болж байна гэхэд хилсдэхгүй.

Хэн нэгэн том улстөрч олны өмнө гарч ирээд “энэ олон баривчилгааг чинь би л санаачилж, үүрэг өгсөн шүү дээ” хэмээн бахархалтайгаар зарлачихад рейтинг нь гайхалтай өсч, ойрын хэдэн жилдээ мартагдашгүй гавьяатнаар тодруулахад ч ойрхон байх шиг.

Баригдсан нөхдийг манай нийгмийн хатиг, буглаа болчихоод байна хэмээн хаа сайгүй ярьж бичдэг, гутаадаг болсоор удаж байна. Үнэхээр ч Оюутолгойн гэрээ Монгол Улсад ашигтай бус, хорлонтой гэрээ болсон гэдгийг учир мэдэх хүмүүс ярих л юм билээ. Гэхдээ үнэн эсэхийг шүүж, дэнсэлж байж, буруутныг зөв олж тодруулж байж л мэдэх биз.

Тэдгээр хүмүүсээс Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарыг онцлоё.

Энэ хоёр улстөрч сүүлийн 28 жилийн түүхэнд Монгол Улсын төр нийгмийн өндөр албан тушаалуудыг хашсаар ирсэн тул манай өнөөгийн нийгмийг гардан байгуулалцсан гол авторууд гэж хэлж болох.

Харин гардан байгуулсан нийгэм нь эргээд тэдэнд “цаазын ял” өгчихөж ч мэдэхээр, тэгтлээ их хялайж харж байгаа нь эмгэнэлтэй. Ч.Сайханбилэг, С.Баярцогт нар муугаар хэлбэл “олон жилийн хамсаатнууд, түншүүд”, сайнаар хэлбэл багын найзууд.

Ч.Сайханбилэгийн хувьд түүхийн багш мэргэжилтэй ч телевизийн нэвтрүүлэг хөтлөн олонд танигдаж, залуучуудын байгууллагаас Ерөнхий сайд хүртэл амжилтад хүрч чадсан. Парламентад 27 настайдаа хөл тавьж, хоёрхон жилийн дараа Гэгээрлийн сайдаар томилогдож байсан. Ч.Сайханбилэгийг “Та сувгаа бүү солиорой” хэмээн үзэгч олныг цэнхэр дэлгэцийн өмнө уяж чаддаг байсан болохоор сэтгүүлч гэж эндүүрдэг.

Түүний багын найз С.Баярцогт бол овор багатай, овсгоо сайтай улстөрч. Ч.Сайханбилэгтэй үргэлж хамт явахдаа сүүдэрт нь дагаж, цүнхийг нь барьж явсангүй харин ч байнга “хос морьтой” явсан өвөрмөц намтар байх аж. Тухайлбал, АИХ-ын депутат, УИХ-ын гишүүн байхдаа 1991-1997 онд Монголын залуучуудын холбооны даргын албыг давхар хашсан байдаг. Мөн 1998 онд Засгийн газрын гишүүн Байгаль орчны сайдын албыг ч давхар хашиж байв. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрыг хоёр ч удаа толгойлоод амжсан төдийгүй Монгол Улсын “хэтэвч”-ийг барьдаг Сангийн сайдаар ажиллаж, Их хурлын дэд даргын суудалд ч заларч байлаа.

Улс төрийн халуун тогоонд олон жил хамт “чанагдсан” тэдний улс төрийн карьер болон хувь заяа нь ижилхэн байж ч мэдэх юм. Өндөрт гарахдаа хамт гарч, унахдаа ч хамт унаж байна. Улс төрд эсрэгээрээ ярьдаг л даа. Өнөөдөр дайснууд байсан бол маргааш нь түншүүд болчихдог. Харин тэр хоёрын хувьд арай өөр болтой. Ер нь эр улсад ямар ч үед хамгийн том үнэлэмж бол хамт явсан нэгнээ замын дунд хаядаггүй, үнэнч байдал юм.

Тэднийг залуугийн найзууд, ажил хэргийн хамтрагчид, улс төрийн түншүүд гэдгийг батлах цөөн хэдэн зураг, дүрс бичлэгийг сонирхоно уу.

       

Сэтгэгдэл (4)

  1. Ч.Сайханбилэг нь Н.Алтанхуягийн ач буянаар нэрсийн жагсаалтаар УИХ-ын гишуун болж улмаар Еронхий сайдын баруун гарын ажил болох Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын даргын ажлыг хийж байснаа гэнэтхэн хамтран ажиллаж байсан нохорлолоосоо буцаж Н.Алтанхуягыгаа огцруулж тууний оронд Еронхий сайд болж аваад л нийтийн омчоос хумслах ажлаа хийж эхэлсэндээ. Одоо хууль хяналтын байгууллагын чирэгдуулээд байлгуй шударгаар шалгуулж Монгол улсаа хохиролгуй болгох нь чухал байна даа.”Би асуудлыг хариуцна” гээд л элдэв хууль бус юмыг хийгээд байсан шиг ээ ШУДАРГААР ХЭРЭГ ЭЭ ШАЛГУУЛЧИХ Л ДАА.

  2. ХОЁР ЦАГААЧИЙН ХҮҮХЭДҮҮД ОДОО НЭГ БАЙРАНДАА ОЧИЖ БАЙГААНА ТЭР ҮЛДСЭН АМЬДРАЛ НЬ ХЭЦҮҮ БАЙХ БОЛНОО ХАРЖИЛ БАЙГААРАЙ ЗОЛБИН МУУРНУУД

  3. Баярцогт, Сайханбилэг мөн С.Баяр та нар яаж даварч байлаа. Монгол улсын үндсэн хуулинд тунхагласан бүх ард түмний өмч газрын хэвлийн баялагийг дур мэдэн гадныханд бараг зүгээр өгч, тэдний гөлөг болон долдойлж гүйгээд байсан биз дээ. Түүнийхээ шанд их авлига авсан байх. Үүнийгээ шударгаар хүлээ. Тэгвэл нүгэл чинь хөнгөрөх биз. За даа, та нарыг өмгөөлж хамгаалах хүн байхгүй бүгд нүд буруулсан шүү. Шударга С.Ганбаатарыг та хоёр үнэн байдлыг хэлснийх нь төлөө яаж доош нь хийж байлаа. Та нар үнэнд гүйцэгдэх чинь энэ дээ. Хүмүүсийн сэтгэгдлийг харахад та хоёрыг мөн С.Баярыг хоёр нүдээрээ байтугай нэг нүдээрээ харах хүн ч үгүй болсон байна шүү. Монгол улс, элэг нэгт монголчуудаасаа ингэж нүүр буруулсан та нарт гэсгээл ирнэ ээ. Аврал ирнэ гэж бүү горьд. Та нарыг эрлэг хүлээж байгаа. Эрлэгт оч гэж мөн ч олон хүн бичиж байна даа. Энэ хүмүүсийн туйлын зөв юм даа. Хохь чинь. Ингэж амьд явснаас үхвэл таарна. Таарсан ч таар шуудайнууд.

  4. “I like to surf around the internet, regularly I will go to Digg and follow thru”

    http://fiverr.com/eebest8

Сэтгэгдэл үлдээх