Breaking

С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг баривчлан саатуулжээ

Politik.mn 77 үзсэн3

Оюутолгой, Дубайн гэрээтэй холбогдох эрхмүүдийг дарааллан байцааж, хорьж шалгаж байгаа. Энэ хүрээнд Дубайн гэрээг байгуулсан гол хүн болох Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг шалгах асуудлыг хууль хүчний байгууллагын зүгээс тавиад байсан.

Харин хилийн чанадад байсан Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан, Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргал нарт хандан ил захидал илгээж “…АНУ-д амьдарч байгаа өөрийн төрсөн дүү хорт хавдар өвчнөөр оношлогдон хүнд хагалгаа, эмчилгээ хийлгэх шаардлагатай болсныг уламжлан заасан хугацаанд өөрийн биеэр хараахан амжиж очих боломжгүйгээ урьд нь албан ёсоор бичгээр илэрхийлсэн болно. …Би Монголдоо очно. Эмчлүүлж байгаа дүүгээ орхиод очно. Ирэх долоо хоногтоо очно. Надад хуулийн эрж хайх, таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлүүд болох оргон зайлахыг завдсан, оргон зайлсан, бусдыг дарамталсан, хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй гэдэг ямар нэг зүйл байхгүй, цаашид ч гаргахгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Би хууль хяналтын байгууллагын үйл ажиллагааг хүндэлж дурдсан хугацаанд очиж мэдүүлгээ өгч байх болно” хэмээн дурдсан байлаа.

Ил захидалд дурдсан ёсоор Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг өчигдөр Монголдоо ирсэн бөгөөд АТГ-аас мэдүүлэг өгөхийг шаардсаны дагуу очих үед нь прокурорын зөвшөөрлөөр таслан сэргийлэх арга хэмжээ авсан гэх мэдээлэл гараад буй.

Тэгвэл энэхүү мэдээлэл нь үнэн бодитой бөгөөд Ч.Сайханбилэг төдийгүй Ерөнхий сайд асан С.Баярыг ч АТГ-аас өнөөдөр орой түр саатуулжээ. Их Британи, Умард Ирландын Нэгдсэн вант улсад Элчин сайдаар сууж байгаад, өөрийн хүсэлтээр ажлаа өгөөд байсан Ерөнхий сайд асан С.Баярыг өмнө нь  АТГ-аас Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ, “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг барьцаалж Өмнөд Африкийн Стандарт банкнаас зээл авсан хэрэгт буруутгаж буй Ш.Батхүүтэй холбоотой эсэх асуудлаар 10 гаруй цаг байцаалт авч  байсан юм.

Сэтгэгдэл (3)

  1. I simply want to tell you that I’m new to weblog and really enjoyed you’re blog site. Probably I’m planning to bookmark your website . You surely have outstanding articles. Kudos for revealing your blog.

Сэтгэгдэл үлдээх