Other Voices

АТГ-аас Д.Гантулга гишүүн гэмгүй гэсэн шийдвэр гаргавал би үнэн мөнийг ил болгоно

Dardas.mn 509 үзсэн1

УИХ-ын гишүүн Д.Гантулгатай холбоотой эд мөрийн баримтад анхны шинжилгээг хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний шинжээч О.Даваасүрэн


…АТГ-аас Д.Гантулга гишүүн гэмгүй гэсэн шийдвэр гаргавал би хэвлэлийн хурал зарлаж үнэн мөнийг олон нийтэд ил болгоно гэдгээ АТГ-ынханд хэлсэн. Бас хууль бус зүйлийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хэлсэн.

…Хэргийн ноцтой баримтуудыг шалгахын оронд надаас тэс өөр зүйл асуугаад байгаа юм. Нэг ноцтой зүйл хэлэхэд саяхан болсон цэргийн баяраар манай байгууллагын хэдэн хүн цол авч, цолны найрандаа намайг урьсан юм. Баярын цайллагын үеэр ДНК хариуцсан ахлах шинжээч н.Ганболд руу Ц.Гантулга захирал дайрсан. Ц.Гантулга захирал “Чиний тэр ДНК юу юм. Эцсийн эцэст бид нар л ялна. Чиний хийсэн тэр шинжилгээг хэн ч авч хэлэлцэхгүй. Хуулийг бид атгаж байгаа” гэж хэлэхийг би хоёр чихээрээ сонссон. Тэгснээ Ц.Гантулга захирал миний ажлыг хүлээж авсан Татьяна эгчийг зайл гэж хөөсөн. Татьяна гэдэг хүн надад маш их зүйлийг зааж сургасан, настай хүн учраас би тэр хүнийг маш их хүндэлдэг. Тэр хүнийг яагаад тэгж хөөв гээд шалтгааныг нь сурагласан чинь Татяна багш АТГ-т өгсөн мэдүүлэгтээ “Бактерлогийн мазокон дээр эр бэлгийн эс байсан” гэж хэлсэн юм билээ. Мөрдөн байцаалтын нууцыг Ц.Гантулга мэдчихсэн байгаа нь АТГ, Ц.Гантулга нар нягт хамтарч ажиллаж байгааг харуулж байгаа юм. ШШҮХ-ээс Татянаг багшийг хөөж явуулчихаад одоо “Бакторлогийн шинжээч авна” гэсэн зарыг явуулаад байдаг болсон байна билээ…

Та уг ярилцлагыг http://dardas.mn/?p=22262 линкээр дамжин бүрэн эхээр нь уншиж болно.

Сэтгэгдэл (1)

  1. I just want to mention I am just very new to weblog and actually savored you’re blog site. Likely I’m likely to bookmark your blog post . You surely come with tremendous writings. Thanks for sharing with us your web-site.

Сэтгэгдэл үлдээх