Other Voices

Нярай хүүхдийг хөхөөр хооллох, сүү нь хүрэлцэхгүй бол яамнаас зөвшөөрөл авч байх хууль гаргачихаж байгаа юм

Өдрийн сонин 21 үзсэн0

Надад ийм мөрөөдөл байна. Монголын төр популизмаас салаасай. Алив юм хийхэд төсөл, төлөвлөгөө, санхүүгийн боломж, тооцоолол, судалгаа, менежмент, шинжлэх ухааны үндэслэл, зах зээлийн чадавхи юун түрүүн хамаатай. Зүгээр л түр зуур олон нийтэд таалагдаж дэмжлэг авахын тулд асар их хөрөнгө сүйтгэдэг нь эргээд л татвар төлөгчдийг шийтгэж буй хэрэг. 2000 онд Мянганы зам гэж зарласан. Тийм хөрөнгө огтоос байгаагүй учир тухайн үеийн хоёр сайдын зуслангийн байр хүртэл татсан хатуу хучилттай замаар дууссан. Хууль, зарлиг тушаал болон гүйцэтгэх байгууллагын шийдвэр юун түрүүн мэргэжлийн хүмүүсээр хянагдаж нэгдүгээрт, хуулийн хүрээнд бололцоотой эсэхийг Хууль зүйн яамаар, хоёрдугаарт, санхүүгийн бололцоотой эсэхийг Сангийн яамаар шалгуулж эцэст нь тэдний зөвшөөрлөөр гарч байгаасай. Нярай хүүхдийг зөвхөн хөхөөр хооллож байх, сүү нь хүрэлцэхгүй бол яамнаас зөвшөөрөл авч байх хууль гаргачихаж байгаам. Тухайн үеийн Мянганы зам хөрөнгө санхүүгийн хувьд бололцоогүй байсан бол заавал хөхөөр хооллох энэ хууль хуулийн хэрэгжилтийн хувьд огт боломжгүй юм. Хууль гэдэг бол заазуур, зөрчсөн болгоныг тас завчдаг учраас хууль гэж нэрлэдэг. Ийм далд шунал агуулсан, эсвэл популизмд түшиглэсэн хууль тогтоол зарлиг дүрэм журам цаашид битгий гаргаж байгаасай.

Сэтгэгдэл үлдээх