Breaking

Х.Баттулга саналыг тэргүүлсэн ч ялах босго давсангүй

О.Нар 731 үзсэн0

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль 2017 оны зургадугаар сарын 26 буюу өчигдөр болж, улс даяар 07.00-22.00 цагийн хооронд санал хураалтыг явуулав. Саналыг өчигдөр оройн 22.00 цагаас эхлэн тоолж, эцсийн дүнг өнөөдөр өглөө 09.15 цагт нэгтгэж дуусчээ.

 

Сонгогчийн нэрсийн жагсаалтад бүртгэлтэй 1 сая 978 мянга 298 сонгогч байснаас 66.54 хувийн ирцтэй оролцсоныг СЕХ-ноос мэдээлсэн билээ. Нэр дэвшигчид эцсийн байдлаар саналын тоог танилцуулбал:

АН-аас нэр дэвшигч Х.Баттулга – 517478
МАН-аас нэр дэвшигч М.Энхболд – 411748
МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар – 409899
Ингэснээр сонгуулийн дахин санал хураалтыг зохион байгуулах шаардлагатай болсон бөгөөд энэ шатанд хуулинд заагдсанаар хамгийн их санал авсан хоёр нэр дэвшигч буюу Х.Баттулга, М.Энхболд нар өрсөлдөхөөр болж байна.

Сэтгэгдэл үлдээх