Breaking

Ц.Тувааныг АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар жинхэллээ

О.Туяа 577 үзсэн0

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хуралдаан хаалттай горимоор Төрийн ордонд үргэлжилж байна. Хуралдааны эхэнд АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Тувааныг жинхлэх асуудлыг хэлэлцээд дөнгөж сая түүнийг албан ёсоор баталлаа.

Үргэлжлүүлээд улс төрийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах, Бодлогын зөвлөлийн үйл ажиллагааг зохион байгуулах журам боловсруулах ажлын хэсэг байгуулах, сонгуулийн штабын журам батлах зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх юм байна.

Сэтгэгдэл үлдээх