5:24

Нэйл Сакер: Эхний санхүүжилт болох 38,6 сая ам.доллар Монголбанкинд байршина

Politik.mn 292 үзсэн2

2017 оны тавдугаар сарын 25. 
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.БЯМБА-ОЧИР/MPA

1. Олон Улсын Валютын сан /ОУВС/-гийн Захирлуудын зөвлөл гурван жилийн хугацаатай өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд зээл авах тухай Монгол Улсын хүсэлтийг хүлээн авсан. Энэ талаар Сангийн яам, Монголбанкны төлөөлөл болон ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакер мэдээлэл хийлээ.

Сангийн сайд Б.Чойжилсүрэн: ОУВС-гийн Захирлуудын зөвлөл хуралдаж гурван жилийн хугацаатай өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд зээл авах тухай Монгол Улсын хүсэлтийг хэлэлцэн баталлаа. Ингэснээр Засгийн газрын эдийн засгийн шинэчлэлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг ойролцоогоор 434,3 сая ам. долларын санхүүжилтээр дэмжих бололцоо бүрднэ. Бусад түншүүд, тэр дундаа Азийн хөгжлийн Банк, Дэлхийн банк, Япон улс, БНСУ төсвийн болоод төслийн санхүүжилтээр дэмжлэг үзүүлэхээ амласан бол Хятадын Ардын банк Монголбанктай байгуулсан своп шугамын хугацааг сунгахыг зөвшөөрснөөр нийтдээ 5,5 тэрбум ам.долларын санхүүжилтийн багц бүрдэж байна. Захирлуудын зөвлөл хөтөлбөрийг баталснаар эхний ээлжинд 38,6 сая ам.долларын санхүүжилт Монгол Улсад нэн даруй олгогдох болно.

ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакер: “Санхүүжилттэй холбоотойгоор бусад бүс нутгуудаас санхүүгийн дэмжлэг авч чадсан нь энэ хөтөлбөрийг батлахад дэмжлэг болсон. Нийт 5.5 тэрбум ам.долларын санхүүжилтийн дэмжлэг бүрдэнэ. Хувийн хэвшлээс оруулсан хөрөнгө оруулалттай нийлээд 6 тэрбум ам.долларын санхүүжилт хийхээр болж байгаа нь ДНБ-тэй  нь харьцуулбал хамгийн том хөрөнгө оруулалт  болж байгаа юм.

Ингэснээр эдийн засгийг богино хугацаанд тогтворжуулж, урт хугацаандаа хүртээмжтэй, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, сүүлийн 15 жилд Монгол Улсын эдийн засагт ажиглагдсан өндөр зарлагыг таслан зогсоох, Монгол Улсын эдийн засгийг тогтвортой түвшинд 8 хувийн өсөлттэй байхад хөтөлбөрийн зорилго оршиж байгаа.

Монгол Улсад ийм боломж, нөөц байна гэдэгт итгэлтэй байна. Цаашид түүхий эдийн үнэ ханш дахин сэргэснээр Монгол Улсад маш их хэмжээний орлого төвлөрнө. Хүнд хэцүү үед нийгмийн эмзэг бүлгийн амжиргааг бууруулахгүй байхад анхаарч энэ хүрээнд нийгмийн халамжийг зорилтот  бүлэгт чиглүүлж, татварын нэмэгдлийн ачааллыг тэдэнд тусгахгүй байх хэрэгтэй. Монгол Улсын эдийн засгийн өрсөлдөх чадавхийг сайжруулж, уул уурхайгаас хараат байхыг салгаж, эдийн засгийг солонгоруулах, аялал жуучлалыг хөгжүүлэхэд түлхүү анхаарсан. Энэ бүх нөөц бололцоондоо хүрэхийн тулд Засгийн газраас тохирсон хөтөлбөрийг тууштай, бүрэн хэрэгжүүлэх нь чухал байна. Ингэхдээ өмнөх жилийн алдааг давтаж болохгүй” гэлээ.

Дараа нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

-Бусад орнуудад хэрэгжүүлсэн ОУВС-гийн хөтөлбөр амжилтгүй хэрэгжсэн байдаг. Энэ талаар жишээ дурдаж болох уу. Шалтгаан нь юу байсан бэ?

Нэйл Сакер: Улс орон бүр өөр өөрсдийн онцлогоор хөтөлбөрөө хэрэгжүүлдэг. ОУВС-гийн зүгээс эдийн засагтай холбоотой бүх асуудлыг нарийн судалдаг. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад байнга үнэлгээ хийж, эдийн засагт хийж байгаа өөрчлөлтийг тусгаж, холбогдох өөрчлөлтийг оруулаад явдаг. Үнэлгээ хийсэн даруй нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбоотой ОУВС-гаас зөвлөмж гаргадаг. Дэлхийн олон оронд хэрэгжсэн хөтөлбөрүүдийн тухайд Засгийн газрууд анх тохирсон ёсоороо хөтөлбөрийн бүрэн хэрэгжилтийг хангахгүй байсан. Монгол Улсын хувьд Сангийн яам, Монголбанкны зүгээс хүнд боловч зөв шийдвэр гаргаад явна гэдэгт бүрэн итгэлтэй байна.

-Хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд банкуудад шалгалт хийсэн гэсэн. Үр дүн нь ямар гарсан бол?

-Монголбанкинд активын үйл ажиллагаа хийсэн. Энэ бүх шийдвэрийг гаргахад маш их эр зориг шаардсан. Активын чанарын үнэлгээний хувьд хөндлөнгийн аудит хийгдээгүй. Сонгон шалгаруулалт явагдаж байгаа. Энэ зуны турш хийгдээд, намраас үр дүн нь гарна.

-Эхний ээлжинд орж ирэх мөнгийг  юунд зарцуулах вэ?

-ОУВС-гаас олгож байгаа ямар ч зээл төсвийн алдагдлыг санхүүжүүлэхэд биш төлбөрийг тэнцвэржүүлэхэд зарцуулагддаг. Тийм учраас эхний санхүүжилт болох 38,6 сая ам.доллар Монголбанкинд байршина.

2. Тагнуулын Ерөнхий Газраас мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд

Сүүлийн үед олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр тагнуулын байгууллагын харьяаллын “Эх орноосоо урвах” гэмт хэргийг Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн хуулийг батлахад хассан мэтээр буруу ташаа мэдээлэл гарах боллоо.

2002 онд батлагдсан Эрүүгийн хуулийн 79 дүгээр зүйлд заасан “Эх орноосоо урвах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга /2015 он/-д 19.1 /Эх орноосоо урвах/, 19.4 /Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах/ дүгээр зүйлүүдэд тус тус обьектив талын үйлдлээр нь хоёр салгаж тусгасан бөгөөд уг гэмт хэрэгт хүлээлгэх ял шийтгэлийн бодлогыг хөнгөрүүлээгүй.

Энэхүү өөрчлөлт нь олон улсын харилцааны хөгжлийн өнөөгийн чиг хандлага, гадаад орнуудын эрүүгийн хууль тогтоомжид энэ төрлийн гэмт хэргийг зүйлчилсэн нийтлэг жишиг, тагнуулын байгууллагаас харьяаллын гэмт хэрэг, түүний дотор тухайн гэмт хэргийн гаралт, шалгаж шийдвэрлэсэн байдалд хийсэн судалгаа, шүүхийн практик болон эрх бүхий байгууллагуудын санал, дүгнэлт зэрэгт үндэслэсэн болохыг мэдэгдэж байна.

ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

1ffbffe02465a7500fad09c92c531f7e_1200

3. Зам тээврийн салбарын үйл ажиллагааг иргэд олон нийтэд сурталчлах, салбарын бүхий л төрлийн үйлчилгээг иргэдэд нэг дор түргэн шуурхай үзүүлэх, иргэдийн санал хүсэлтийг сонсох зорилгоор “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. Энэ үеэр автотээвэр, автозам, агаарын тээвэр, төмөр замын салбарт нэвтэрч буй шинэ техник, технологи, шинэ үйлчилгээ, хийж хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийг танилцууллаа.

untitled (7 of 28)

4. Эх орноосоо урвах гэмт хэргийг Эрүүгийн хуулиас хассан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх зөрчигдсөн асуудлаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд, цэрэг, тусгай албаны алба хаагчдын төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тусгай албаны алба хаагчдын нийгэмлэгийн тэргүүн Б.Чулуунбат “2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Эрүүгийн хууль 2015 оны 12 сард батлагдсан. Хоёр удаа нэмэлт өөрчлөлт оруулж байгаа хууль юм. Эх орноосоо урвах зүйл ангийг 2015 оны шинэчлэн найруулсан хуулиараа хассан байсан. Бид энэ зүйл ангийг хасч болохгүй талаар санал тавьсан.

ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаяр, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар нарын тайлбараар эх орноосоо урвах зүйл анги хэвээрээ байгаа гэж яриад байгаа. Үнэндээ бол хуулиндаа байгаа мэт боловч бодит байдал дээрээ үгүй хийчихсэн.

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд зөвхөн дайн болон дайн бүхий байдал, зэвсэгт мөргөлдөөний үед дайны талд шилжсэн, урвасан бол эх орноосоо урвасан гэж үзнэ гэж заасан.

Манай улс харьцангуй тайван, дайн болон зэвсэгт мөргөлдөөний асуудал болох магадлал багатай орон. Гэхдээ тайван цагийн үед эх орноосоо урвах үйлдэл манайд зөндөө гарсан. Би тодорхой баримтаар тайлбарлая. Өнөөдрийн байдлаар манай улсад эх орноосоо урвасан зүйл ангиар ял эдлэж байгаа хэд хэдэн хүн байгаа.

УИХ-ын гишүүн асан Батчимэгийн зөвлөх н.Пагамжав гэдэг хүн эх орноосоо урвах зүйл ангиар ял авсан. Миний сонссоноор хэргийг нь хэрэгсэхгүй болгож байгаа гэж дуулсан. МАН-ын зөвлөх Даш-Ёндон гуайн дүү Дашдаваа төрийн тусгай хамгаалалтын газар хурандаа цолтой ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Энэ хүний хүүхэд мөн тус зүйл ангиар ял авсан. Эдгээр хүмүүс 07 дугаар сарын 01-нээс хэрэгжиж эхлэх хуулиар ял завшина.

Хэн дуртай нь төрийн нууцтай холбоотой мэдээллийг гадаадынханд өгөх юм бол 5-8 жилийн л ял оноодог. Эрүүгийн хуулиар хариуцлагаас мултрах боломжийг бүрдүүлж өгч байна.  Саяны батлагдсан хуульд нэмэлт өөрчлөлт оруулна гэсэн боловч оруулсангүй” гэсэн юм.

Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн М.Баясгалан: “Саяхан УИХ-аар батлагдсан Зөрчлийн тухай хуулийн 7.6.2-т согтуу хүмүүс, сэтгэцийн эмгэгтэй хүмүүс болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг жагсаал цуглаанд оролцохыг хориглоно гэсэн заалт байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд сард 140 мянган төгрөгөөс илүү орлогогүй хүнд нөхцөлд амьдардаг. Бидний эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд төр засгийн байгууллагуудтай хамтарч ажиллахыг хичээж зорьж байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлүүлэхийн тулд зарим тохиолдолд жагсаал хийх, олон нийтийн өмнө үзэл бодлоо илэрхийлэх шаардлагатай тулгардаг. Гэтэл бидний эрхийг маш ноцтойгоор зөрчсөн заалт Зөрчлийн хуульд орсон байна.

Бид долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Зөрчлийн хуульд орсон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг жагсаалд оролцуулахгүй байх, Эрүүгийн хуулиар эх орноосоо урвасан гэсэн зүйл заалтыг тодорхой болгож, нэмэлт өөрчлөлт оруулах талаар шаардлага хүргүүлнэ. Шаардлагын хариуг энэ сарын 30-ны дотор өгөхгүй бол тэмцлээ үргэлжлүүлнэ.

_MG_6835

5. УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн нэрээр хуурамч фейсбүүк хаяг нээн “Худалдаа хөгжлийн банк дампуурах гэж байна” гэсэн мэдээллийг олон нийтэд тараасантай холбоотойгоор О.Баасанхүү гишүүн өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Миний нэрээр хуурамч фейсбүүк хаяг нээн Худалдаа хөгжлийн банк дампуурах гэж байгаа гэсэн утгатай мэдээллийг тараасан байна.

Энд гарсан мэдээллийг миний бие огт өгөөгүй, энэ хаяг минийх биш. УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанд би суудаггүй, суудаггүй учраас юу ярьсныг нь мэдэхгүй. Тийм учраас Тагнуулын ерөнхий газарт энэ асуудлыг шалгуулахаар өглөө.

Монгол Улс Олон улсын валютын сан /ОУВС/-гийн санхүүгийн өртгөсөн хөтөлбөрт хамрагдахаар боллоо. Уг хөтөлбөрт хамрагдах болж байгааг би 100 хувь таалагдаж байна гэж хэлэхгүй. Гэхдээ үүнээс өөр гарц бидэнд алга.

Хятадын Засгийн газартай манай улс өмнө нь 2 тэрбум ам.долларын своп хэлцэл хийсэн байсан, өрөө төлөх ёстой. Өмнө нь 580 сая ам.долларын өрөө төлөх гэж нэлээн чардайсан. Хоёр тэрбум ам.долларыг төлнө гэдэг маш хэцүү. Бидэнд хоёр сонголт байсан. Нэгдэх гарц нь 4.5 сая ам.долларыг өндөр хүүтэйгээр Хятадын Засгийн газраас зээлээд, түүндээ 2 тэрбум ам.доллараа өрөндөө суутгуулах. Үгүй бол ОУВС-д хамрагдаад 3 тэрбум ам.долларыг нэг хувийн зээтэй зээлэх, 2 тэрбум ам.долларынхаа зээлийн төлбөрийг гурван жилээр хойшлуулах гэсэн гарц байсан.

Тангараг өргөсөн УИХ-ын гишүүний хувьд ард түмний хэрэгтэй талд шийдвэр гаргах ёстой гэж үзээд ОУВС-гийн шийдвэрийн талд зогсож байгаа. Энийг зогсоох зорилготой, банк санхүүгийн байгууллагатай холбоотой мэдээллийг янз бүрийн байдлаар тарааж байгаа нь буруу.

Өмнө нь Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн нэрээр хуурамч фейсбүүк хаяг нээн ташаа мэдээлэл тараасан. Энэ бол зохион байгуулалттай үйл ажиллагаа гэж үзэж байна.

Аливаа банк итгэлцэл дээр суурилдаг. Одоогийн байдлаар надад болон УИХ-д ямар нэг банкны нөхцөл байдал хүндэрсэн, дампуурахад бэлэн болсон албан болон албан бус мэдээлэл ирээгүй гэдгийг хэлэх байна.

Эдийн засгийн аюулгүй байдлыг хамгаалах, зохион байгуулалттай гэмт хэргийг таслан зогсоох үүрэгтэй Тагнуулын ерөнхий газрынхан ажлаа хийгээч ээ гэж хүсэх байна.

Надад ганцхан фейсбүүк хаяг байдаг. Ерөнхийлөгчийн сонгууль ойртсон үед эдийн засгийг савлуулах гэсэн үйлдлийг би буруушаах болно” гэлээ.

Дээрх мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.

-Танд энэ ташаа мэдээлэлтэй холбоотойгоор ямар нэг сэжиг таамаг байна уу?

-Миний хардаж байгаагаар бол ОУВС-д Монгол Улс ороход шууд болон шууд бусаар саад хийх гэсэн зохион байгуулалттай эдийн засгийг савлуулах гэсэн үйлдэл байх талтай.

Хэрвээ ОУВС биш гэвэл бид урд хөршөөсөө мөнгө зээлэхээс өөр боломж байхгүй. УИХ-ын дарга Араб хүртэл явсан. Япон улс руу айлчлал хийхэд нь би хамт явж байсан. Нөхцөл байдал ямар хүнд байгаа вэ гэдгийг би зах зухаас нь мэдэрсэн учраас ОУВС-д хамрагдахаас өөр гарц байхгүй байгаа.

Хуурамч мэдээллийг хувь хүн рүү хандсан гэж бодохгүй байна. Тийм учраас би Тагнуулын байгууллагад хандаж асуудлыг шалгаад яаралтай хариу өг гэсэн.

-Өмнөх парламентын үед УИХ-ын гишүүдийн утасны дугаараас сонгогчид руу нь Тавантолгой орд төмөр зам зэрэг асуудалтай холбоотойгоор хуурамч мэдээлэл тарааж, нэлээн асуудал үүсэж байсан. Одоо хоёр ч УИХ-ын гишүүний нэрээр хуурамч фейсбүүк хаяг нээн, худал мэдээлэл тарааж байна. Цахим гэмт хэрэгтэй тэмцэх талд УИХ хэр анхаарал тавьж, өмнө нь болж өнгөрсөн хэргүүдийн асуудлаар араас нь хөөцөлдөж, үнэн мөнийг нь олдог юм бол?

-Төр ажлаа хийх ёстой. Өмнөх парламентын үед үүссэн дээрх хэргийг ярьж байсан, зарим нэг хүмүүсийг олж тогтоосон гэж ойлгосон. Хуулийн хариуцлага хүлээлгэсэн эсэхийг мэдэхгүй байна.

Одоогийн энэ үйлдэл бол банкны салбартай холбогдож байгаа учраас хадгаламж өгч байгаа хүмүүсийн итгэлцлийг савлуулах эрсдэлтэй учраас болгоомжтой хандах ёстой гэж үзэж байна.

2_700

Сэтгэгдэл (2)

  1. Сайн байна уу Эрхэм хүндэт,
    Энэ нь тэдний амьдралын санхүүгийн шаардлагыг хүртэл уулзаж чадахгүй байгаа хүмүүсийн сонирхол бүхий Засгийн газрын баталсан зээлийн зээлийн компанийн танд мэдэгдэх явдал юм. Энэ компани нь зүгээр л бий болсон бөгөөд энэ нь ($ 5,000.00-аас – $ 1,000,000,000.00) зээл хэрэгтэй гэсэн аливаа хувь хүн, компанид зээл өгөх бэлэн байна наад захын таван (5) жилийн хугацааны зайтайгаар, гучин таван дээд тал нь буцааж төлөх ( 35) жил, 3% -ийн хүүтэйгээр. Мөн хэрэглэнэ мөнгөний хэмжээ ямар ч хамаагүй, сангууд хэрэглэх (3) ажлын гурван хоногийн хугацаанд таны хувийн банкны данс руу илгээгдэх болно, ямар ч далд зардал ч бас байдаг.
    Та энэ боломжийг давуу талыг зөвлөж байна. Зээлийн өргөдлийн хувьд хүсэлтээ бидэнд өмнө нь та боловсруулалтыг эхлэх murphybrooks001@gmail.com өнөөдөр илгээх, та бөглөх албан ёсны анкет илгээх болно, өмнө нь таны хувийн дансанд таны зээлийн шилжүүлсэн байна.
    Өнөөдөр бидэнд буцааж авах ба та манай үйлчилгээ хангалтгүй байгаа, учир нь та хийсэн баяртай байх болно. , найдвартай
    Халуунаар мэндчилсэн
    MR Murphy Брукс
    C.E.O

  2. Сайн байна уу Эрхэм хүндэт,
    Энэ нь тэдний амьдралын санхүүгийн шаардлагыг хүртэл уулзаж чадахгүй байгаа хүмүүсийн сонирхол бүхий Засгийн газрын баталсан зээлийн зээлийн компанийн танд мэдэгдэх явдал юм. Энэ компани нь зүгээр л бий болсон бөгөөд энэ нь ($ 5,000.00-аас – $ 1,000,000,000.00) зээл хэрэгтэй гэсэн аливаа хувь хүн, компанид зээл өгөх бэлэн байна наад захын таван (5) жилийн хугацааны зайтайгаар, гучин таван дээд тал нь буцааж төлөх ( 35) жил, 3% -ийн хүүтэйгээр. Мөн хэрэглэнэ мөнгөний хэмжээ ямар ч хамаагүй, сангууд хэрэглэх (3) ажлын гурван хоногийн хугацаанд таны хувийн банкны данс руу илгээгдэх болно, ямар ч далд зардал ч бас байдаг.
    Та энэ боломжийг давуу талыг зөвлөж байна. Зээлийн өргөдлийн хувьд хүсэлтээ бидэнд өмнө нь та боловсруулалтыг эхлэх murphybrooks001@gmail.com өнөөдөр илгээх, та бөглөх албан ёсны анкет илгээх болно, өмнө нь таны хувийн дансанд таны зээлийн шилжүүлсэн байна.
    Өнөөдөр бидэнд буцааж авах ба та манай үйлчилгээ хангалтгүй байгаа, учир нь та хийсэн баяртай байх болно. , найдвартай
    Халуунаар мэндчилсэн
    MR Murphy Брукс
    C.E.O………………….

Сэтгэгдэл үлдээх