5:24

Ард нийтийн санал асуулгыг Ерөнхийлөгчийн сонгуультай хамтатган явуулахыг дэмжлээ

Politik.mn 380 үзсэн4

1. Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн 4.2-т “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар санал асуулга явуулж болно” гэж заасан. Мөн хуулийн 7.7-д “санал асуулгыг Улсын Их Хурлын, Ерөнхийлөгчийн болон аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуультай хамтатган явуулах бол Сонгуулийн тухай хуульд заасны дагуу санал асуулгыг санал авах өдрөөс 65-аас доошгүй хоногийн өмнө товлон зарлана” гэж заажээ.

Иймээс уг хуулийн 7 дугаар зүйлийн 7.7 дахь хэсгийн “65-аас” гэснийг “21-ээс” гэж өөрчилснөөр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ард нийтийн санал асуулгыг Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуультай хамтатган зохион байгуулж, улсын төсвөөс шаардагдах зардлыг буруулах, хэмнэх боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой хэмээн үзсэний үндсэн дээр уг хуулийн төслийг санаачлан боловсруулсан байна. Байнгын хорооны гишүүдээс хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон 11 гишүүн санал нэгтэй дэмжлээ. Улмаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг гишүүдийн 90.9 хувь нь дэмжсэн тул энэ талаархи Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтжээ.

2. Иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай хүргэх зорилгоор ЗТХЯ, Автотээврийн үндэсний төв (АТҮТ), “Метатек” компани хамтран Драгон болон Баянзүрх зорчигч тээврийн төвд улс, хот хоорондын зорчигч тээврийн тасалбар бичих “Билет бичилтийн ТҮЦ” машиныг туршилтаар суурилуулжээ. Өнөөдөр энэхүү ТҮЦ машины албан ёсны нээлтийн үйл ажиллагаа боллоо. Уг ТҮЦ машин 24 цаг ажиллах бөгөөд иргэд хүссэн цагтаа билет бичүүлэх боломж бүрдэж байгаа юм. Нэг ТҮЦ машин 15 мянган ам.долларын өртөгтэй бөгөөд бүх хөрөнгийг “Метатек” компани гаргажээ.

Иргэд ТҮЦ машинаас  билет бичүүлэхдээ Хот хоорондын зорчигч тээвэр цэсийг сонгож, зорчих чиглэлийн автобусны цаг, суудлын дугаараа сонгох юм. Дараа нь регистрийн дугаараа оруулаад, бэлэн бус төлбөр төлөлт буюу банкны картаа уншуулснаар зорчигчийн билет хэвлэгдэж эхэлнэ. Мөн НӨАТ-ын баримт ч авах боломжтой аж. Туршилтыг нэг сар үргэлжлүүлэх бөгөөд амжилттай болсон тохиолдолд Төв шуудан, томоохон зах, худалдааны төвүүд болон 21 аймгийн Зорчигч тээврийн төвүүдэд байрлуулахаар төлөвлөж байна.

Мөн агаарын болон төмөр замын тээврийн билет, торгууль төлөх, АТҮТ-өөс олгодог зарим лавлагааг авах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байгааг ЗТХЯ-ны Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяр хэллээ. “Метатек” компанийн захирал Ц.Эрдэнэбат хэлэхдээ “Туршилтын хугацаа дууссаны дараа нарийн тохиргоо хийж, төмөр зам, агаарын тээвэр зэрэг салбарын мэдээллийн сүлжээтэй нэгтгэснээр бүх үйлчилгээг нэг дороос авах боломж бүрдэнэ” гэв.

_MG_6440

3. Хууль зүй, дотоод хэргийн сайдын санаачилгаар Хуульч эрдэмтдийн үндэсний анхдугаар чуулган өнөөдөр боллоо.

Энэхүү арга хэмжээнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон болон Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагын удирдлагууд, эрдэмтэн, судлаачдын төлөөлөл оролцсон юм.

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт хууль зүйн шинжлэх ухааныг хөгжүүлнэ гэсэн тусгайлсан заалт орсон байдаг. Энэ хүрээнд хуульч эрдэмтдийн ур чадвар, оюун мэдлэгийг хууль тогтоох үйл ажиллагааны шинжлэх ухааны үндсийг улам бүр бэхжүүлж, нэмэгдүүлэхэд энэхүү арга хэмжээ чухал ач холбогдолтой юм.

Өнөөдрийн энэхүү хуульч эрдэмтдийн анхдугаар чуулганд 160 гаруй эрдэмтэд хуран цугласан бөгөөд тэдний хамгийн ахмад нь 88 настай хамгийн залуу нь 29 настай эрдэмтэн байлаа.

164c7d_xuulich2_x974

4. Соёл, урлагийн салбарын нээлттэй хаалганы өдөр өнөөдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулагдлаа.

Өдөрлөгт нийслэлд үйл ажиллагаагаа явуулдаг соёл урлагийн 17 байгууллага оролцож иргэдэд соёл урлагийн байгууллагуудын үйл ажиллагааны талаар болон соёл урлагийн байгууллагуудын бодлогыг чиглүүлэгч яам, харъяа агентлагийн талаар цогц мэдээлэл өгч, урлагийн тоглолт зохион байгуулсан байна.

_MPA9130

5. Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр төв талбай дээр оффшорчдыг эсэргүүцэн хагас нүцгэн байдалтайгаар эсэргүүцлээ илэрхийлж байсан гурван бүсгүй тэмцлийнхээ үргэлжлэлийг бүтэн нүцгэн байдалтайгаар зургаадугаар сарын 1-нд буюу “Олон Улсын Хүүхдийн Эрхийг хамгаалах өдөр” хийхээр төлөвлөжээ. Энэ талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэд Үндсэн хуулийн 2-р бүлгийн 19-дүгээр зүйлд заагдсан төр иргэнийхээ хууль зүйн баталгааг хангаж өгөөгүй, үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржид албан бичиг хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй учраас тэмцлээ үргэлжлүүлэх гэж байгаа аж. Зургаадугаар сарын 1-нд болох тус жагсаалд 21 эмэгтэй жагсахад бэлэн байгаа хэмээн мэдэгдлээ.

_MPA8963

Сэтгэгдэл (4)

  1. I simply want to tell you that I am just very new to blogs and certainly liked this page. Almost certainly I’m going to bookmark your blog . You certainly have fantastic articles. Appreciate it for revealing your webpage.

  2. My wife and i were absolutely fulfilled when Jordan could carry out his preliminary research using the precious recommendations he grabbed while using the web site. It is now and again perplexing just to always be releasing solutions men and women could have been trying to sell. And we also know we now have you to thank for that. Most of the illustrations you’ve made, the simple site navigation, the relationships you can assist to create – it is all wonderful, and it’s facilitating our son and our family believe that that topic is fun, which is certainly extraordinarily essential. Thank you for everything!
    dior sunglasses http://www.diorsunglasses.in.net

  3. I enjoy you because of your whole work on this web site. My mother really likes carrying out internet research and it is easy to understand why. My spouse and i know all relating to the lively mode you present very helpful steps by means of this website and therefore inspire contribution from other people on that area then our own simple princess has been becoming educated a whole lot. Have fun with the rest of the year. You are performing a great job.
    lebron 15 http://www.lebron15shoes.us.com

  4. I truly wanted to compose a remark to be able to express gratitude to you for some of the fantastic secrets you are placing on this website. My extensive internet lookup has at the end been compensated with good quality suggestions to share with my guests. I ‘d believe that we site visitors actually are really blessed to dwell in a fabulous site with so many wonderful individuals with interesting concepts. I feel very much grateful to have encountered your webpages and look forward to so many more exciting minutes reading here. Thank you once more for all the details.
    links of london http://www.linksoflondonus.com

Сэтгэгдэл үлдээх