Breaking

Ц.Мөнх-Оргил: ОУВС-гийн хөтөлбөр батлагдах байх гэж найдаж байна

О.Туяа 186 үзсэн1

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлалын үр дүн болон цаг үеийн бусад асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээллийн эхэнд Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгөх гадаад улсад ажиллаж амьдарч байгаа иргэдийг бүртгэх ажил дууссан гэдгийг мэдэгдлээ.

Ц.Мөнх-Оргил: “Нэг бүс, нэг” зам чуулга уулзалтад 130 гаруй орны 1500 гаруй төлөөлөгч дэлхийн томоохон улс орны төрийн тэргүүн, Засгийн газрын тэргүүнүүд оролцсон арга хэмжээ боллоо. 2013 онд анх санаачилж гаргасан Бүс ба зам хөтөлбөр нь БНХАУ дэд бүтцээр холбогдох санал гаргахаас гадна хятад улс эдийн засгийн бүтцийн шинэчлэлд шилжиж байгаа юм байна. Мөн хоёр улсын хооронд хүмүүнлэгийн зөвлөл байгуулахаар тохирлоо.

Хөгжлийн шинэ загвар руу шилжихдээ бусад улс орны нөөц бололцоог Хятадын нөөц бололцоотой уялдуулах хэрэгтэй гэж үзэж байгаа юм байна. Хөгжлийн шинэ загвараа хятадын удирдлагууд танилцуулсан. Ингэхдээ инноваци, технологийн хөгжил, хөдөлмөрийн бүтээмж дээр суурилсан нээлттэй, ногоон хөгжлийг дэмжсэн хөгжлийн моделийг сонгож байна гэсэн. Монгол Улсын хувьд ОХУ-МОНГОЛ-ХЯТАД гурвын эдийн засгийн коридор нь “Бүс ба зам” хөтөлбөрийн нэг хэсэг юм. Манай улс зөвхөн дэд бүтцээс гадна худалдаа эдийн засаг, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, соёлын харилцаа зэрэг хэд, хэдэн цогц асуудлаар санал солилцож, нэгдсэн” гэлээ.

Түүнчлэн ирэх сард Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Казахстаны Астана хотод болох ШХАБ-ын удирдагч нарын уулзалтад оролцох бол Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Санкт-Петербургийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцох талаар мэдээллээ.

Дараа нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм.

-Хятадад хийсэн айлчлалын үеэр нүүрс нийлүүлэх талаар хэлэлцээ хийсэн үү?

-Си Зиньпин дарга айлчлалын үеэр “Бид Монгол Улстай харилцан ашигтай худалдаа, хамтын ажиллагаа хийнэ. Энэ хамтын ажиллагааг бид Монголд илүү ашигтай байлгах тал дээр хүчин чармайлт гаргана. Бид Монголоос нүүрс авна. Хамгийн гол нь яг юу өгмөөр байна, юу авмаар байна тэрийгээ тодорхой болго” гэсэн.

-Хятадаас авах буцалтгүй тусламжийг юунд зарцуулах вэ. ОУВС-гийн хурал маргааш болно. Та Европын холбоонд айлчлахдаа ОУВС-гийн тэргүүнтэй уулзсан. Уулзалтын үед юу ярьсан бэ?

-Хятадаас авах 350 сая юанийн буцалтгүй тусламжийг гэр хорооллын дахин төлөвлөлтөд зарцуулна. Шинээр орж ирэх хоёр тэрбум юанийг юунд зарцуулах вэ гэдгийг Засгийн газар одоогоор шийдээгүй байна. Үүнийг удахгүй хэлэлцэн шийдвэрлэнэ. ОУВС-гийн тэргүүнтэй уулзаж, санал бодлоо солилцсон. ОУВС-гийн Захирлуудын зөвлөлийн хурал маргааш болно. Тус сангийн тэргүүн маргааш болох хурлыг өөрөө даргална гэсэн. Тавдугаар сарын 24-нд ОУВС-гийн хөтөлбөр батлагдах байх гэж найдаж байна.

-АНУ-ын Элчин сайдын яамны хураамж өндөр байна хэмээн иргэд ихээхэн гомдоллож байна. Энэ талаар Гадаад харилцааны яам ямар байр суурьтай байгаа вэ?

-АНУ-ын Элчин сайдын яаманд бид энэ асуудлыг тавьж байгаа. Монголд байгаа Элчин сайдын яамдын визний хураамжийг бууруулах талаар бид хүчин чармайлт гаргаж байна. Гэхдээ нөгөө улсын хууль дүрмийг бас хүндэтгэх хэрэгтэй.

Сэтгэгдэл (1)

  1. I just want to mention I am very new to blogs and absolutely liked this website. Likely I’m want to bookmark your website . You surely come with remarkable well written articles. Bless you for sharing your web-site.

Сэтгэгдэл үлдээх