Post

Н.Энхбаяр vs Эм Си Эс

С.Цэнгэл 20,672 үзсэн0

МАХН-ын дарга Н.Энхбаяр 25 дугаар суваг телевизийн “Ам нээвэл” нэвтрүүлгийн саяхны дугаарт оролцохдоо олны анхаарлыг татахуйц хэд хэдэн сэдвээр ярилцсаны дунд М-Си-Эс компани “Централ тауэр”-ын газрыг 200 сая төгрөгийн хандив өгч авсан хэмээн ярьжээ.
Энэхүү ярианы ард М-Си-Эс компанийн удирдлагууд тун ч эмзэглэсэн бололтой хэвлэлийн албаараа дамжуулан мэдэгдэл гаргажээ. Энэхүү мэдэгдэлд “Аливаа сонгуулийн өмнө намууд хандив хүсч хувийн хэвшлийнхэнд ханддаг ба тус компани хуулийн хүрээнд асуудлыг шийдсээр ирсэн бөгөөд “Централ тауэр”-ийн газартай энэ нь огт холбоогүй гэдгийг хариуцлагатай мэдэгдэж байна” гэжээ.

Сэтгэгдэл үлдээх