Post

Францын Ерөнхийлөгч Э.Макрон О.Бат-Аргамжийн гэр бүлд эмгэнэл илэрхийлжээ

С.Цэнгэл 14,067 үзсэн1

Францын армид алба хаадаг гадаадын хоёр легион цэрэг өнгөрсөн баасан гарагт буюу энэ сарын 19-ний өдөр амиа алдсан тухай AFP агентлаг мэдээлжээ. Тэдний нэг нь ӨАБНУ-ын цэрэг байсан бол нөгөө нь Монгол Улсын иргэн 28 настай О.Бат-Аргамж байсан тухай хэвлэлүүд мэдээлж байна.

Тэд Францын Марна голын орчимд хоёр хүний завиар сургуулилт хийж байгаад орон нутгийн цагаар 11 цагийн үед сураггүй болсон тухай Зэвсэгт хүчний Олон нийттэй харилцах албанаас мэдэгдсэн байна. Тухайн үед Марна голын орчимд Гадаад легионы явган цэргийн хоёрдугаар хорооны 20 хүний бүрэлдэхүүнтэй баг байлдааны сургуулилт хийж явжээ. Цэргийн ангиас түгшүүр зарлаж аврагч, шумбагчдын 30 хүний бүрэлдэхүүнтэй баг осол болсон газар шуурхай ирж ажилласны үр дүнд амиа алдагсдыг олсон байна. Тус улсын прокурорын байгууллагаас амиа алдсан цэргүүдийг голын усны ширүүн эргүүлэгт завь хөмөрснөөс осолдсон гэж мэдээлжээ.

Хэрэг гарсантай холбогдуулан Франц улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Батлан хамгаалах яамны сайд Силви Гулард нар хохирогчдын гэр бүл, төрөл төрөгсөд, хамтран зүтгэгч нарт гүн эмгэнэл илэрхийлжээ. Францын Батлан хамгаалах яамны сайд Силви Гулард “Цэргүүд амиа алдсан энэхүү хэргийг мөрдөн шалгах болно” хэмээн мэдэгдсэн байна.

Талийгаач Монгол Улсын иргэн О.Бат-Аргамж нь Францын армид алба хаагаад гурван жил болоод байжээ. Эхнэр, хоёр хүүхдийн аав түүний том хүү нь долоон настай, бага хүүхэд нь хоёр сартай юм байна.

Дэлхийн хамгийн хатуу чанга бэлтгэлтэй, тусгай хүчний арми гэгддэг Францын легионд орох хүнд шалгуурыг тэр бүр давж, тэнцэх хүн ховор. Монгол цэргүүд 10 жилийн өмнөөс тус армид алба хаах болсон ба ур чадвар, тэсвэр хатуужлаараа шалгарсан 50 гаруй монгол залуу алба хаадага аж.

Сэтгэгдэл (1)

  1. I simply want to say I’m all new to weblog and certainly loved your web site. Very likely I’m planning to bookmark your blog . You certainly have incredible articles. Appreciate it for revealing your website.

Сэтгэгдэл үлдээх