5:24

Шалгалтаар 1,747 тэтгэвэр авагчтай холбоотой 1.1 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ

Politik.mn 1,025 үзсэн1

1. Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яамнаас Засгийн газар байгуулагдсанаас хойшхи 300 хоногийн хугацаанд хийсэн ажлын товч тайлангаа өнөөдөр танилцууллаа. 

Н.Номтойбаяр сайд мэдээлэлдээ:

  • Өнөөдрийн байдлаар иргэд цалингийн зээлийг жилд 21-23 хувийн хүүтэй авдаг. Харин ХНХЯ, Эрүүл Мэнд Нийгмийн Даатгалын Ерөнхий Газраас төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн багш, эмнэлэгийн эмч ажилтнуудын цалингийн зээлийн хүүг бууруулах, шимтгэлийг тэглэх талаар Хаан банк болон Төрийн банктай хамтран ажиллах гэрээ байгуулснаар эмч багш нар цалингийн зээлийг 18 хувийн хүүтэй авах боломжтой боллоо. Ингэснээр 91,373 эмч, багш цалингийн зээлийг хөнгөлөлттэй нөхцлөөр шимтгэлийн хураамжгүй авах боломж бүрдсэн.
  • Улсын хэмжээнд 2017 оны нэгдүгээр сарын 16-наас дөрөвдүгээр сарын 01-нийг хүртэл “Тэтгэврийн тогтоолт, олголтыг шалгах аяныг зохион байгууллаа. Шалгалтаар 937 тэтгэвэр авагчид 881.9 сая төгрөгийн тэтгэврийг илүү олгосон, 810 тэтгэвэр авагчид 291.9 сая төгрөгийн тэтгэврийг дутуу олгосон, нийт 1,747 тэтгэвэр авагчтай холбоотой 1.1 тэрбум төгрөгийн зөрчил илэрснийг арилгах арга хэмжээг авч байна.
  • Үндэсний их баяр наадмаар олгох “Насны хишиг”-ийг ирэх зургаадугаар сарын 25-наас эхлэн олгохоор болж зардалд нийт 20.5 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн.
  • Тэтгэврийн зээлийн жилийн хүүг 18 хувиас бууруулан 15 хувийн хүүтэйгээр, хөнгөлөлттэй нөхцлөөр олгох ажлыг энэ оны нэгдүгээр сараас эхлэн хэрэгжүүлж 25.8 мянган өндөр настан өөрийн сонгосон банкаар дамжуулан тэтгэврээ авч байна.
  • 2016 оны есдүгээр сарын 09-ний өдрөөс хойш элэгний С вирусын эмийг худалдан авсан даатгуулагчийн эмийн зардлын хөнгөлөлтийн хэмжээгээр нөхөн олгох шийдвэр гаргасан байна. Тогтоолын хэрэгжилтийг дөрөвдүгээр сарын 30-ны байдлаар авч үзвэл Монос Улаанбаатар ХХК, Монгол эм импекс ХК, Ази Фарм ХК, Омбол ХХК-уудын 17,746 хайрцаг эмийн үнийн хөнгөлөлтөнд 9,070 даатгуулагчдад 3.7 тэрбум төгрөгийг олгоод байна гэлээ.

2. НИТХ дахь АН-ын бүлгийн санаачилсан Хүндэт доноруудыг нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчуулах асуудлыг  НИТХ-ын 10 дугаар хуралдаанаар хэлэлцээд дэмжихээр болжээ.

“Хүндэт донор” цол, тэмдгийг 35 удаа буюу 12 литр, түүнээс дээш хэмжээгээр цус хандивласан донорт олгодог бөгөөд нийслэлийн хэмжээнд хөдөлмөрийн насны 256 орчим “Хүндэт донор” байдаг юм байна.

527-134855452559608311

3. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат  ИБУИНВУ-аас манай оронд суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Кэтрин Арнолд, Британийн “Ай Эм Пауэр” компанийн ерөнхий захирал Гордон Дики тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Эрчим хүчний сайд П.Ганхүү, ИБУИНВУ-д Монгол Улсаа төлөөлөн суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд С.Баяр нар байлцлаа.

“Ай Эм Пауэр” компани Шивээ-Овоогийн нүүрсний орд газрыг түшиглэн 1,2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт бүхий Цахилгаан станц барих хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Төсөл хэрэгжсэнээр өмнө болон  зүүн бүсийг найдвартай эрчим хүчээр хангана, орон нутагт ажлын байр бий болно зэрэг эерэг өөрчлөлт гарна гэж тооцоолсон байна.

Ерөнхий сайд ажлын хэсэг байгуулж  цахилгаан станц барих асуудлыг судалж танилцуулахыг Эрчим хүчний сайд П.Ганхүүд үүрэг болголоо.

j1gki874ao0qs2pdn7ijpurct

4. Монгол Улсаас Нидерландын Вант Улсад суух Элчин сайдаар шинээр томилогдсон Одын Оч Нидерландын Вант Улсын Цог Жавхлант Ван Виллэм-Александрт 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.

Итгэмжлэх жуух бичиг барих ёслолын ажиллагаа Гаага хот дахь Ноордэйнд ордонд болов. Цог Жавхлант Ван Монгол Улсаас Нидерландын Вант Улсад суух Элчин сайд О.Очийг хүлээн авч байгаадаа таатай байгаагаа илэрхийлсэн.

Элчин сайд О.Оч Цог Жавхлант Ванд талархал илэрхийлээд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг уламжиллаа.

Ёслолын ажиллагааны дараа Цог Жавхлант Вантай хийсэн ганцаарчилсан уулзалтын үеэр Элчин сайд О.Оч Монгол Улс Нидерландын Вант Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа бүхий л салбарт, тэр дундаа хөдөө аж ахуй, усны менежмент, сэргээгдэх эрчим хүчний салбарт эрчимжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй байгааг онцлов.

Цог Жавхлант Ван Виллэм-Александр Элчин сайд О.Оч нь хоёр улсын өнөөгийн ойр дотно харилцааг улам бүр эрчимжүүлэн хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгдлээ.

Элчин сайд О.Оч хоёр улсын хоорондын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр Нидерландын Засгийн газартай нягт хамтран ажиллахаа илэрхийллээ.

3b7e8f_ochbariv_x974

5. Сүхбаатарын талбайд Дэлхийн Хэмжил зүйн өдрийг тохиолдуулан Стандарт, хэмжил зүйн газрын үйл ажиллагааг сурталчилах “Нээлттэй хаалганы өдөр” боллоо.

IMG_5848

Сэтгэгдэл (1)

  1. I simply want to mention I’m very new to weblog and certainly loved you’re page. Almost certainly I’m planning to bookmark your site . You absolutely have superb well written articles. Kudos for revealing your blog site.

Сэтгэгдэл үлдээх