Breaking

С.Ганбаатар: О.Баасанхүү гишүүнтэй ойлголцож чадсан

Ж.Бат-Ирээдүй 2,652 үзсэн0

МАХН-аас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Ганбаатар, тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэжамьян, Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Оюунбаатар нар өнөөдөр тус намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Намын гишүүдийн зүгээс нэр дэвшигч С.Ганбаатарыг амьдралын ухаан сайтай, намаа төлөөлөх чадвартай хүн гэж үзэж байгаа бөгөөд  нэр дэвшигчээ ялалтад хүргэхийн тулд шамдан ажиллана гэдгээ илэрхийллээ.

МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Ганбаатар “Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр болсон нь гэнэтийн шийдвэр байсан. Боловсролын тухайд, С.Баярцогт бид хоёрын хэн нь илүү боловсролтой вэ гэдгийг олон нийт дүгнэх байх. Надад болон МАХН-д энэ улсыг их өрнөөс гаргах, хөгжүүлэх төлөвлөгөө байна. Өнгөрсөн найман жилийн турш би баялгийн эх орон болгох асуудлыг ярьсаар ирсэн. О.Баасанхүү гишүүнтэй ойлголцож чадсан учраас намайг дэмжинэ гэдэгт итгэж байна” гэлээ.

Сэтгэгдэл үлдээх