Other Voices

Ж.Гомбажав: Өнөөгийн Ерөнхийлөгч Монголын ард түмний эв нэгдлийн илэрхийлэгч биш болчихоод байна, өнгөрснөөр нь дүгнэвэл

Зууны мэдээ 4,765 үзсэн4

АИХ-ын дарга асан, төр, нийгмийн зүтгэлтэн  Ж.Гомбажав:

-Би МАХН-ын удирдлагуудтай уулзсан. Надад төслөө өгснийг уншсан. Авах, гээх юм байна лээ. Ийм төсөл боловсруулсан хүмүүс байгаа. Тэдэн дотроос шүүж авах хэрэгтэй. Шүүж авах нь харин зөвлөлдөх санал асуулга нэртэй жүжиглэлийн хэлбэрээр биш санамсаргүй түүврийн аргаар хүн цуглуулж санал авах  ч бус, харин ч  санаатайгаар талуудыг цуглуулж төсөл дээр ажиллуулах хэрэгтэй. Тухайлбал, эрдэмтэн, судлаач, төр, нийгмийн зүтгэлтэн, хуульч, энэ чиглэлээр ажилладаг хүмүүсийг цуглуулж ажиллуулаад дараа нь ард нийтээр хэлэлцүүлэх хэрэгтэй. Сая сонсч байх нь ээ, зөвлөлдөх санал асуулга гээчийн санамсаргүй түүвэрт бичиг үсэг мэдэхгүй хүн гарч ирсэн гэсэн. Ийм хүн баймааргүй юм. Зарим нь үүгээр далимдуулаад Төрийн ордныг нэг үзчихье гэхээс тэнд хэлэлцэж байгаа асуудлын утга, ач холбогдлыг төдийлөн мэдэхгүй хүн ч ороод ирсэн байгаа.  Ирсэн бүх төлөөлөл тийм гэж хэлэхгүй ч, зарим нь ийм л байна. Үндсэн хуулийг ингэж гурилдах биш Монгол улсын нэртэй хүмүүсийг зориуд цуглуулж төр хөрөнгө гаргаж ажиллуулах хэрэгтэй. Төр  хөрөнгө гаргахгүй байлаа ч улс орныхоо төлөө санаачилгаараа ажиллах хүмүүс бий.              Зөвлөлдөх санал асуулгын ажлын хэсгийн зарим бүрэлдэхүүн  надад таалагдахгүй байгаа. Үндсэн хуулийг дордуулах чиглэлийн бодлоготой хүмүүс ч орсон байж мэднэ.

-Шашин, төр хоёр тусдаа байх ёстой атал Д.Чойжамц хамбыг тэр зөвлөлдөө оруулсан нь ч гэсэн тархи угаахад хамбын нэр төр, хашиж буй албыг ашиглах зорилго байгаагаас хууль зөрчиж байна шүү дээ. Н.Жанцанноровт  би хэлсэн. Уг нь тэр мундаг сэтгэлгээтэй, хөгжмийн том зохиолч. Гэхдээ хууль зүйн талаасаа Үндсэн хууль бариад явах хэмжээнд байна уу, үгүй юу. Н.Жанцанноров надад “Зөвлөлдөх санал асуулга ард нийтээс санал авахын тулд хийж байгаа болохоос Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэж байгаа юм биш шүү дээ” гэсэн. Гэтэл тэдний тэр сайхан сэтгэлийг наана нь хэдэн нөхөд ашиглаж, Үндсэн хуульд гар хүрэх гээд байна. Гай нь гар хүрэх боломжийг тэдэнд олгож өгөөд байна шүү дээ. Үндсэн хуулийн өөрчлөлт  хөгжмөөр бол  хэн нэг нот мэдэхгүй хүнээр тоглуулмааргүй байна. Ингэх аваас Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа тэмцлийн хурц хэлбэр рүү шилжинэ. Тэгэхээр төр галаар наадаж байгаа юм биш үү. Тиймээс эртхэн болих хэрэгтэй баймаар. Ажлын хэсэг гэж хөөрцөглөөд байгаа хүмүүс ард түмнийхээ үгийг сонсох учиртай. Монголын ард түмэн дотор Монголоо гэсэн хүн олон бий. Тэрийг мэдрээсэй. Мэдрэхгүй байгаагийн гол нь тойрон хүрээлэгч хэдэн хүнийхээ үгэнд итгэчихээд байна. Тэд нь ачир дээрээ бас нөгөө голд байгаа хүмүүсээрээ тоглох гээд байна. Үүнээс болж олноороо шорон руу явах явдал гарах вий. 1937, 1939 оны хэлмэгдүүлэлт давтагдах вий. Ийм аюул байна. Үндсэн хуулиар гоомой  юм хийж тоглож болохгүй. Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулиа хүчингүй болгох ёстой.  Төрийн эрхийг ард түмэн барих ёстой болохоос аль нэг архаг улстөрч, бизнесийн бүлэглэл барьдаггүй юм гэдгийг энэ дашрамд хатуу  хэлье.

-Засгийн бүх эрх мэдэл ард түмний гарт байна гэж Үндсэн хуульд заачихсан байгаа шүү дээ. Тэгэхээр хэнийг Ерөнхийлөгчөөр сонгохоо ард түмэн мэдэх ёстой. Хамт олон, байгууллагын хурлаараа хэлэлцээд нэгийгээ дэвшүүлж болно шүү дээ. Гэтэл парламентад суудалтай намаас дэвшүүлнэ гэж хязгаарласан нь Үндсэн хуулийн гажуудал гэдгийг би түрүүнд хэлсэн, одоо ч хэлье. Өнөөгийн  Ерөнхийлөгч Монголын ард түмний эв нэгдлийн илэрхийлэгч биш болчихоод байна, өнгөрснөөр нь дүгнэвэл. Ирээдүйд болох Ерөнхийлөгч ч эв нэгдлийг илэрхийлэгч болж чадахааргүй байна. Нэр дэвшсэн хүмүүс, тэднийг дэмжиж буй бүлэглэлүүд, санхүүжилт зэргийг харахад. Одоо нэр дэвшээд байгаа хүмүүсээс өөр хүн нэр дэвших эрхгүй байгаа нь туйлын харамсалтай. Бусад улс орны төрийн тэргүүний сонгуулийг харахад, аль нь ч  чөлөөтэй дэвшиж, чөлөөтэй өрсөлдөж  байгаа. Манайд ийм бололцоо алга. Үндсэн хуулийн энэ заалтыг л өөрчлөх ёстой.

Сэтгэгдэл (4)

  1. Баттулгыг ерөнхийлөгч байгаа энэ азтай завшаанаар Монгол улс ерөнхийлөгчийн засаглалтай болох хэрэгтэй. Монгол улсыг мөхөөж байгаа хужаагийн эрлийзүүд голдуу УИХ-ыг тараах ёстой. 100 ямаанд 60 ухна гэгчээр энэ 65 хужаагийн эрлийзүүдийг зайлуулах ёстой. Энэ бол Монгол улсын бүрэн эрхийн төлөө хэлж байгаа монгол хүн болгоны үг.

  2. Үнэн хэлжээ

Сэтгэгдэл үлдээх