Other Voices

Ц.Нямдорж: Үндсэн хуулийн асуудалд болгоомжтой хандах учиртай олон жилийн найз нар танигдахаа больж, галзуу юм шиг зүтгээд байна

News.mn 1,138 үзсэн3

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:


Зөвлөлдөх санал асуулгын хууль гэж нэг юм батлаад түүнийхээ дагуу хэлэлцүүлэг маягийн юм хийгээд хам хум бичсэн төслийг гишүүд өнгөрсөн долоо хоногт гар дээрээ авлаа л даа. Төслийг нь аваад үзэхээр гурван юм ажиглагдаж байна. Нэгдүгээрт, Монголд дахиад гадаадын нэг туршилт явагдах юм байна. Хоёрт, Үндсэн гол асуудал буюу ард түмний хүсээд байгаа зүйл алга. Миний ажигласнаар бол ард түмний нэг хэсэг нь парламентын засаглал бүтэхгүй юм байна, Ерөнхийлөгчийн засаглалд шилжье гэсэн зүйл яриад байгаа шүү дээ. Нөгөө хэсэг нь хоёр танхимтай парламенттай болъё гэж яриад байгаа. Гэтэл хоёр танхимтай парламентын асуудал ч байхгүй. Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, үгүй юу гэдэг нь ч байхгүй байна. Гуравдугаарт, хожим гарах муу үр дагаврыг нь тооцоогүй байж Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлэх хийрхэл. Ийм асуудалд туйлын болгоомжтой хандах учиртай миний олон жилийн зарим найз нар харин ч танигдахаа байгаад галзуу юм шиг зүтгээд байхаар чинь яалтай ч билээ. Үндсэн хуулийн өөрчлөлт бол сонгуулийн үеэр даргадаа барьдаг бэлэг биш шүү.

Сэтгэгдэл (3)

  1. I would like to use the opportunity of thanking you for your professional assistance I have constantly enjoyed viewing your site. We are looking forward to the actual commencement of my school research and the whole preparing would never have been complete without checking out your site. If I could be of any assistance to others, I would be glad to help by way of what I have discovered from here.

    http://www.iomoio.net

  2. I simply want to tell you that I am new to weblog and seriously liked you’re web page. Likely I’m planning to bookmark your blog . You absolutely have perfect article content. Thank you for sharing with us your website page.

Сэтгэгдэл үлдээх