Other Voices

Судлаач Д.Ганхуяг: Энэ сонгуулиар С.Баяр, Ц.Элбэгдорж хоёрын үе залгамжлагчийг тодруулах эсэх асуудал шийдэгдэнэ

ganaa.mn 4,275 үзсэн1

Судлаач Д.Ганхуяг:

-Монголын эдийн засаг сүйрч дампуурсны цорын ганц шалтгаан нь Монголын төрд МАНАН-гийн хулгайч, дээрэмчин, луйварчид бөөнөөрөө үүрлэсэн явдал мөн. МАНАН-гийн цуврал дээрэм луйврын улмаас өнөөдрийн байдлаар Монгол Улсын иргэн тус бүр 5290 ам.долларын өртэй бөгөөд энэ өр өдөр бүр 2 ам.доллараар нэмэгдэж байна.

-Монголын эрх баригчид ОУВС-гаас 5,5 тэрбум ам.доллар, Хятадаас “хэмжээ хязгааргүй” их зээл авснаар Монголыг аварна гэж бодоод байх шиг. Гэвч энэ бол бүтэшгүй. Учир нь Монголын төр хулгайч, дээрэмчин, луйварчин, авилгач, оффшорчдоор пиг дүүрч, тэд засгийн эрх мэдэлд байсан цагт Монгол Улсад ямар ч их мөнгө тогтохгүй.

Манайхан ямар ч үндэслэл, тоо баримт, факт хэлэхэд өөдөөс тов тодорхой хүнийг нэрлэ гэж загнадаг. Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирсэн одоо бол бүр ч аймаар загнах нь мэдээж хэрэг.
Монголд бугшин хэвшсэн энэ адгийн систем С.Баяр, Ц.Элбэгдорж гэсэн хоёрлын тоглолт дээр үндэслэж байдаг ба энэ сонгуулиар тэдний үе залгамжлагчийг тодруулах эсэх асуудал шийдэгдэх болно. Одоо тодорхой болсон гэж бодож байна…

Сэтгэгдэл (1)

Сэтгэгдэл үлдээх

Website Protected by Spam Master