Other Voices

Я.Санжмятав: Зүйл заалтын тоо ихэсч хуудасны тоо олон болсноор хууль сайн болохгүй

Өдрийн сонин 138 үзсэн0

УИХ-ын дэд дарга Я.Санжмятав:

УИХ-ын нэр бүхий гишүүдийн санаачилсан Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь өмнөх хуулиас бүлэг, зүйлийн тоо нь 3-5 дахин нэмэгдэж маш том хууль болсон. Зүйл заалтын тоо ихэсч хуудасны тоо олон болсноор хууль сайн болохгүй. Төрийн албаны зөвлөлийн хараат бус байх үндсэн зарчим алдагдах агуулга бүхий заалт шинэ төсөлд байна.

Өнөөдөр  эрх барьж байгаа нам нь өөрсдийнхөө эрх ашигт илүү нийцүүлсэн нэг хууль гаргана. Маргааш нөгөө нам нь та нар өөрсдөдөө тохируулж хийсэн гээд дахин өөрчилнө. Ийм байхаар Төрийн албаны тогтвортой байдал, улс төрөөс хараат байх зарчим алдагдсаар л байна. Тэгэхээр энэ хуулийг олон талаас нь ярьж , олон жилийн настай хууль баталмаар байна.

Сэтгэгдэл үлдээх