Hot Topic + Experts

С.Ганбаатарт боломж гарав уу?

С.Бат 15,134 үзсэн2

Өнөөдөр улс төрийн ертөнц дэх нэгэн хүлээлт тайлагдах учиртай. Сонгуулийн Ерөнхий хорооноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд парламентад суудалтай намуудаас өрсөлдөх нэр дэвшигчийн нэрсийг албан ёсоор баталгаажуулан бүртгэснээ зарлах юм.

Парламентын үнэмлэхүй олонхийг бүрдүүлж буй МАН-ын нэр дэвшигчийн хувьд айдгаа авдрандаа хийчихсэн, “улс төрийн тоглоом энэ удаад миний болов” гэсэн өнгө аяс алхам тутамдаа сэвэлзүүлэх болсон. Тэгэхээр өнөөдрийн хүлээлт АН, МАХН-ын нэр дэвшигчдэд л холбоотой байж таарах нь. МАН-ын нэр дэвшигчтэй гол өрсөлдөөнийг үүсгэх учиртай Х.Баттулгын хувьд ажин түжин өнөөдрийг хүлээж байгаа бол МАХН-ынхны байдал эвгүйтэх нь нэгэнт тодорхой болчихлоо.

МАХН-ын дарга Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсантай холбогдуулан тус намын гишүүд эсэргүүцэл илэрхийлсээр байгаа. Өнөөдөр ч МАХН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Шаравдорж, Шадар сайд асан Ц.Оюунбаатар, УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар нарын хүмүүс энэ сэдвээр мэдээлэл хийв.

Тэд “Эрх баригч нам төрийн албаны сайд дарга нарт мөнгөний босго тогтоож, сонгуулийн зардлаа босгож, төрийн байгууллагад хүчээр нөлөөлж байна. Асар их мөнгөний сонгууль явуулахаар улайрч байна. Энэ бүхнийг Монголын ард түмэн болон Ардчилсан нам хүлээн зөвшөөрөхгүй гэдэгт итгэж байна. Өчигдөр бидний хувьд их чухал өдөр байсан. МАХН-аас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ бүртгүүлэх хүлээлттэй байв. Гэвч СЕХ Н.Энхбаярыг бүртгэхээс татгалзах шийдвэр гаргалаа” хэмээсэн.

Н.Энхбаярын тойрон хүрээлэгчдийн дунд эртнээс багтсаар ирсэн С.Ганбаатар энэ үеэр “Өчигдөр МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаяр гуай 2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд ялчихлаа. Үүнийг МАНАН хүлээн зөвшөөрсөн. Тэд ерөнхийлөгч болъё гэвэл сонгох, сонгогдох эрхийг зөрчихгүй байх ёстой байсан. МАХН-ыг иргэний хөдөлгөөн, эвслүүд дэмжиж ажиллаж байгаа. МАНАН гурван сая иргэний эрхэнд халдсан юм биш. ОУВС, Рио Тинто Монгол төрийн эрх барих эрхэнд халдлаа. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-ыг дэмжиж бид оролцож байгаа. МАХН-аас Ерөнхийлөгч болчих олон хүчтэй боловсон хүчин байгаа.  Ойрын үед МАХН-ын эрх бүхий байгууллага шийдээ гаргаж та бүхэнд мэдээлэх болно. Миний хувьд гурван жилийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч болж улсаа авармаар байна төлөвлөгөө гаргаж байсан. Энэ удаад бид МАХН-ын нэр дэвшигчийг дэмжиж ялуулна” гэсэн байр суурь илэрхийлсэн юм.

Өмнө нь МАХН-аас С.Ганбаатар нэр дэвшинэ гэсэн мэдээлэл тарж байсан. Ийм мэдээ тодорхойгүй эх сурвалжаар цацагдсаныг, ХҮН-ын дарга асны дээрх үгтэй холбоод үзвэл магадгүй С.Ганбаатар Ерөнхийлөгчийн сонгуульд үзээд алдах боломж гарлаа гэж үзсэн ч байж мэдэх.

Ямартай ч улс төрийн хүрээнийхэн дунд ниссэн МАХН-ын дарга Н.Энхбаярыг сонгуульд нэр дэвших бололцоог эрх баригчид яаж ийгээд хаана гэсэн бор шувуу үнэн болж таарах нь.

2017 оны тавдугаар сарын 14. МАХН-аас мэдээлэл хийлээ. ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.БЯМБА-ОЧИР/MPA

2017 оны тавдугаар сарын 14. МАХН-ын гишүүд өнөөдөр СЕХ-ны хуралдааныг нээлттэй явуулахыг шаардан сонгуулийн төв байр руу дайран орсон. СЕХ өнөөдөр хуралдаж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм. СЕХ-ны хуралдаанд МАХН-ын дарга Н.Энхбаяр оролцож, тайлбараа хийгээд гарсан ч гишүүд нь хурлын дүгнэлтийг хэлэхийг шаардан Засгийн газрын XI байрнаас гараагүй билээ. СЕХ хуралдан шийдвэр гаргаад, нэр дэвшигчийн асуудлаар намууд руу бичгээр хариу мэдэгддэг. Гэвч МАХН-ын гишүүдийн шаардлагын дагуу Н.Энхбаяр нэр дэвшигчийг бүртгэх эсэх асуудлын шийдвэрийг гишүүдэд нь дуулгасан бололтой. МАХН-ын дарга Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгэх боломжгүй гэдэг хариу сонссон тус намын гишүүд жагсаал зохион байгуулах зөвшөөрөл авахаар Чингэлтэй дүүргийн Тамгын газрыг зорилоо. Хэрвээ МАХН-ын дарга Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэхгүй бол өлсгөлөн зарлана гэдгээ ч мэдэгдээд байна . ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.БЯМБА-ОЧИР/MPA

2017 оны тавдугаар сарын 14. МАХН-ын дэмжигчид СЕХ-ны байранд жагсаал хийж байна. ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.БЯМБА-ОЧИР/MPA

Сэтгэгдэл (2)

  1. I intended to compose you one little bit of observation to help give thanks once again for the pleasing principles you have shown above. This is certainly unbelievably generous of you to deliver extensively precisely what some people would’ve offered for an ebook to help make some profit for themselves, precisely since you might well have done it in the event you decided. Those suggestions additionally worked to provide a great way to recognize that the rest have the identical desire just as my own to figure out a lot more in respect of this matter. I’m sure there are several more fun opportunities up front for many who read through your site.

    http://www.emp3z.co.uk

Сэтгэгдэл үлдээх

Website Protected by Spam Master