Breaking

М.Билэгт: Нямбаатараа нийгмийн эмх замбараагүй байдлыг ард иргэд бий болгоогүй шүү

Ж.Бат-Ирээдүй 607 үзсэн9

УИХ-ын чуулганы хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн М.Билэгт хуулийн заалтуудаа дахин эргэж харахыг Х.Нямбаатар гишүүнд хатуу анхаарууллаа.

Тэрбээр,  “Нямбаатар энэ хуулийг хурдан баталж, нийгмийн эмх замбааргүй байдлыг засахгүй бол болохоо болилоо гээд байгаа. Нийгмийн эмх замбараагүй байдлыг ард иргэд бий болгоогүй шүү дээ. Өнөөдөр ард иргэд төрийг хариуцлагатай болохыг шаардаж байна. Гэтэл чи Засггийн газраас өргөн барьсан хуульд байхгүй заалтыг оруулж ирээд байх юм. Төрийн албан тушаалтан бол 10 саяаас дээш, харин энгийн иргэн бол 300 мянган төгрөгөөс дээш зөрчил үүссэн бол эрүү үүснэ гэж байна.  Өнөөдөр төрийн албан хаагчдын авлигын хэргээс болж төрийг дампууруулсан. Ард иргэдийг цалингүй болгосон. Ийм хууль баталж болохгүй шүү дээ. Нямбаатараа” гэлээ./Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү/

 

Сэтгэгдэл үлдээх