Post

Сайн удирдагч

С.Эрдэнэболд 602 үзсэн11

Нельсон Мандела хэмээх эрхмийн нэрийг дуулаагүй хүн орчин цагийн дэлхий дахинд ховор байх. Тэр бол арьс өнгөний эсрэг үзэлтэн, хувьсгалч, улс төрч, хүмүүнлэгийн төлөөх үйлстэн бөгөөд өтөл насаа хүний эрхийн төлөө зориулсан нэгэн. Мандела үзэл санаа, улс төрийн баримтлалаасаа болж 27 жилийг шоронд өнгөрүүлээд 1990 онд суллагдсан юм.

Тэрбээр 76 насандаа буюу 1994 онд Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын анхны хар арьст Ерөнхийлөгчөөр чөлөөт сонгуулийн үр дүнд тодорсон юм. Манделаг Ерөнхийлөгч болохтой зэрэгцэн улс төр судлаачдын дунд асар олон таамаг гарч эхэллээ. “Олон жил хоригдсон хүн өс хонзонгоо авах байх”, “Цагаануудын эсрэг бодлого явуулах байх” гэх мэт улс төрийн таамаг үерлэж байв. Колончлолын эсрэг тэмцэгч, улс орныхоо анхны африк гаралтай ерөнхийлөгчийн хувьд тогтсон улс төрд түүнийг ямар өөрчлөлт авчрах бол гэж дэлхий дахин анхаарч байсан юм.

Харин Нельсон Манделагийн хэлсэн үг улс оронд эв нэгдэл ачрав. Тэрээр “Би африк гаралтай иргэдийн төдийгүй, цагаан арьст иргэдийнхээ ч ерөнхийлөгч нь байна. Би хэн нэгний эрхийг үгүйсгэхгүй, бүх ард түмнийхээ ерөнхийлөгч нь байна” гэж хэлснээр өөрийг нь дэмжиж ирсэн хүмүүс болон огт дэмжихгүй байсан, мөн эргэлзэж байсан хүмүүсийн итгэлийг олов. Түүний өндөр нас, зовлон үзсэн он жилүүд, өс хонзон санаагүй эрүүл бодлого нь ӨАБНУ-ын нэр хүндийг олон улсад өргөхөд саад болсонгүй.

Түүхэнд эерэг дурсагдах, тод мөртэй удирдагчдын нэг онцлог байдаг. Тэд хэзээ ч өс санадаггүй, бас ард иргэдээ хуваадаггүй. Тэд асуудлыг шийдвэрлэхийн төлөө олон түмний итгэл, дэмжлэгийг хүлээн цуцалтгүй даруу ажилладаг. Тэд өндөр өртөгтэй сурталчилгаа, бодит байдлаас хэтийдсэн магтаалд дөнгөлүүлдэггүй. Тэд асуудал хаана байна, тэнд ажил хэрэгч, үзэл баримтлал төгс ханддаг. Тэд улс үндэстнээ, олон тийшээ харсан сөргөлдөгч талуудыг эвлэрүүлэгч хүч болж чаддаг.

2017 он. Монгол Улс. Биднийг чиглэн асуудал шийдэх улс төрийн бодлогын уралдаанаас илүү, асуудал таригч улс төржилтийн давалгаан айсуй. Сайн лидерүүд улс төрийн шинэ хандлага авчирдаг. Түүхэнд том үүрэг гүйцэтгэсэн манлайлагчид улс төрийн шинэ соёлыг бүтээгчид байдаг. Бидэнд зөвхөн нэг нам төлөөлсөн Ерөнхийлөгч бус бүх ард түмнийхээ эвийн ганг бэхжүүлэх хүн хэрэгтэй. Хэн нэгний улыг шагайж, өнгөрсөн түүхтэй орооцолдсон зохиомжит тархи угаалтын тэмцэл биш харин хөгжилд чиглэсэн бодлогын өрсөлдөөнд ухаан ханасан өрсөлдөгч хэрэгтэй. Сайн удирдагч гэдэг сайн өвийг, зөв жишгийг бий болгох шалгуураар тодордог. Тэр нь ард иргэдийн амжиргаа, амьдрал ахуй дээшлэн эрх чөлөө, хүний үнэ цэнэ нэмэгдсэн байх хэмжүүр юм.

Сүхбаатарын ЭРДЭНЭБОЛД

2017 оны 5 дугаар сарын 9-ний өдөр. Улаанбаатар хот

Сэтгэгдэл (11)

  1. Cheap Viagra Without A Prescription Levitra Cialis 10mg Doctissimo

  2. Dextromethorphan And Amoxicillin viagra Kamagra Carrefour

  3. Yasmin Without A Prescription viagra Buy Viagra Gold

  4. Best Places To Buy Generic Viagra 332 viagra Non Prescription Prednisone

  5. Necesito Tomar Cialis viagra Levitra. Brand Name Bayer.. 20mg.

  6. Cialis 20 Mg Generico viagra online isotretinoin tablet in germany

  7. Levitra Und Aspirin cialis Online Kamagra

  8. Cheap Prednisone No Script viagra Viagra Bestellen Paypal

  9. Priligy Rischi generic viagra Tofranil Online

  10. Can I Buy Cialis Online viagra online pharmacy Viagra Prix France

  11. Cause Of Amoxicillin Allergy cialis price Secure Ordering Direct Macrobid Mastercard With Doctor Consult

Сэтгэгдэл үлдээх